| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ддаргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Орчуулагч, хэлмэрч А.А,
Улсын яллагч А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Шхын Ад холбогдох эрүүгийн 2313000000217 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд дунд боловсролтой, ажилгүй, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 33 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Шын А, регистрийн дугаар БЛ89053009,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с хохирогч М.Аийн 5181108364 дугаарын дансны виза картыг ашиглаж, тухайн данснаас 4 удаагийн зарлагын гүйлгээгээр 2,486,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2486100 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2313000000217 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Иргэн М.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
5. ХААН банкны харилцагч М.Аийн 5181108364 дугаартай даны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, харилцагчийн мэдээлэл /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/,
6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-23-0170 дугаартай “...2022 оны 4 дүгээр сард худалдан авч байсан Самсунг галакси М12 загварын гар утас 1 ширхэг нь 200.000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,
7. Эд зүйл буюу цахим үнэмлэх 1 ширхэг, Самсунг галакси М12 загварын гар утас 1 ширхэг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 67 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг /нийт 1,350,000 төгрөг/ зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
8. Эд зүйлд буюу Самсунг галакси М12 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
9. Эд зүйл буюу цахим үнэмлэх 1 ширхэг, Самсунг галакси М12 загварын гар утас 1 ширхэг мөн 1,350,000 төгрөгийг хохирогч М.Ат хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42 дахь тал/,
10. Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-8, 10 дахь тал/,
11. Шүүгдэгч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
12. Шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч С.Алтай нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч Ш.А нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэр байрлах Хаан банкны АТМ-с хохирогч М.Аийн 5181108364 дугаарын дансны виза картыг ашиглаж, тухайн данснаас 4 удаагийн зарлагын гүйлгээгээр 2,486,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2486100 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Иргэн М.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
17. ХААН банкны харилцагч М.Аийн 5181108364 дугаартай даны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, харилцагчийн мэдээлэл /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/,
18. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн БӨА-23-0170 дугаартай “...2022 оны 4 дүгээр сард худалдан авч байсан Самсунг галакси М12 загварын гар утас 1 ширхэг нь 200.000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,
19. Эд зүйл буюу цахим үнэмлэх 1 ширхэг, Самсунг галакси М12 загварын гар утас 1 ширхэг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 67 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг /нийт 1,350,000 төгрөг/ зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
20. Эд зүйлд буюу Самсунг галакси М12 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
21. Эд зүйл буюу цахим үнэмлэх 1 ширхэг, Самсунг галакси М12 загварын гар утас 1 ширхэг мөн 1,350,000 төгрөгийг хохирогч М.Ат хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42 дахь тал/,
22. Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ эхнэр, хүүхдийнхээ хамт гараад Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Москва” хүнсний дэлгүүрийн хойд талын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулж тавиад “Тирлик” худалдааны төвийн баруун хойд талд байрлах комиссын бараа худалдан борлуулдаг хэсгээр явж байхдаа гар утсаа гээгдүүлсэн гэж бодож байна. Учир нь гэрээс гараад машиндаа суугаад захын ойролцоо ирээд тээврийн хэрэгслээс бууж байхад эхнэр машинаас миний гар утас авч буусан бөгөөд машинаас буусныхаа дараа надад гар утас өгсөн юм. Уг гар утас нь хавтастай буюу нээгдэж хаагддаг хар өнгийн гэртэй байсан. Уг утасны гэрэнд миний, өөрийн цахим үнэмлэх 1 ширхэг мөн миний эзэмшлийн Хаан банк, Төрийн банкны дансны гүйлгээний картууд байсан бөгөөд баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байсан тул дансаа хаалгуулж чадаагүй байсан. Өнөөдөр буюу ажлын өдөр эхэлж байсан тул Хаан банканд өөрийн биеэр очиж 5181108364 тоот дансны үлдэгдлээ шалгуулахад 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 35 минутанд 2,400,000 төгрөг, мөн өдрийн 17 цаг 37 минутанд 60.000 төгрөг нийт 2,460,000 төгрөгийг зарлагыг АТМ-р хийсэн байх тул гэмт хэргийн хохирогч болсон гэж үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Миний гар утас Самсунг галлакси М12 загварынх байсан. Хэрэгт алдагдсан эд зүйлсийн зарим зүйлсийг хүлээн авлаа. Тухайлбал миний данснаас 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 23,100, 3,000, 2,400.000, 60,000 төгрөгийн зарлага тус тус гарсан ба хэрэг үйлдсэн иргэнээс гаргаж өгсөн 1,350,000 төгрөгийн хүлээн авлаа. Харин миний данснаас гарсан мөнгөнөөс 1,136,100 төгрөгийг тухайн хүнээс аваагүй болно...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 6-8, 10 дахь тал/,
23. Шүүгдэгч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр аймгийн тэв 5 дугаар багт байрлах “Тирлик” захын хажууд “Баян зүрх” худалдааны төвийн урд сүү зарахаар өглөө 10 цагийн үед очсон юм. Тэгээд би сүүгээ тухайн газрын ойр орчмоор зарж байсан ба тухайн газрын комисс барааны зах руу орж сүүгээ зарж явах үеэр миний урд газарт хар хавтастай гар утас хэвтэж байсан ба тухайн гар утсыг аваад үзэхэд асаалттай байсан ба эргэн тойронд харахад хүн байхгүй болохоор тухайн гар утсыг аваад би цааш эргээд явсан ба ямар нэгэн хүн утас хайж ирээгүй болохоор нь би тэр чигээрээ гарт барьж яваад манай ах таараад гэр рүү харих гэж байна, чи явах юмуу гэхээр нь би нөгөө олсон гар утсыг цүнхэндээ хийгээд шууд гэр рүүгээ харьсан юм. Тэгээд гэртээ ирээд гэрийн ойр зуурын ажил хийгээд тухайн гар утсыг мартсан байсан ба өдөр тийшээ би цүнхээ үзтэл нөгөө гар утас гарч ирсэн бөгөөд тухайн гар утасны хавтсанд А гэх хүний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, Төрийн банкны виза карт хамт байсан. Тэгээд би тухайн виза картыг аваад Бугат сумын төвд байдаг хүнсний дэлгүүрт очиж дэлгүүрээс ойр зуурын хүнсний зүйл гээд нийт 23,100 төгрөгийн тооцоо хийхээр нөгөө Хаан банкны карт уншуулж үзье гэж бодоод А гэх хүний иргэний үнэмлэхний сүүлийн 4 орон тоо болох 0901 гэх дугаарыг хийтэл карт уншсан юм. Тэгээд би ахиад нэг хайрцаг тамхи авахаар 3,000 төгрөг бас уншуулсан юм. Түүний дараа би цагийн дараа буюу 17 цагийн үед аймгийн төвд хуучин Хаан банкны АТМ дээр очиж нөгөө олж авсан виза картыг уншуулхад үлдэгдэл 2,460,000 төгрөг байсан ба би эхлээд 2,400,000 төгрөг нэг удаа гаргаж аваад ахиад уг картыг уншуулж үлдэгдэл 60,000 төгрөгийг бас гаргаж авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-64 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
22. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
23. Шүүгдэгч Ш.А нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
24. Шүүгдэгч Ш.Аийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж хохирогч М.Аийн Хаан банкны 5021113469 тоот данснаас нийт 4 удаагийн зарлагын гүйлгээгээр 2486100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гаргуулан хулгайлан авч 2486100 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
26. Шүүгдэгч Ш.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Аэд 2486100 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга”-аар /хавтаст хэргийн 6-8, 10, 14-16 дахь тал/-ээр тогтоогджээ.
27. Шүүгдэгч Ш.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Аэд 2486100 төгрөгийн хохирол учирсан ба учирсан бодит хохирол болох 2486100 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
29. Шүүгдэгч Ш.Ааас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,
30. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайгаас “Шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
31. Шүүгдэгч Ш.А нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
33. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
35. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт газар шороо болон мод тарих 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
37. Шүүгдэгч Ш.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
38. Шүүгдэгч Ш.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, СД дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Шын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих болон газар шорооны ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Ш.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
7. Шүүгдэгч Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЛАГЧ ШҮҮГЧ А.Д