Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2020/00070/и |
Дугаар | 00043 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00043
2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00043 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, З овогт Б-ын Ц //-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00070/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Ц нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.Миний бие 1969 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багт Бямбын 5 дахь охин болон мэндэлсэн. Би ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад 2 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гарснаас хойш эцэг эхийн хамт мал малласан. Гэхдээ би бичиг үсэг мэднэ. 1988 онд хуримаа хийж 5 хүүхэдтэй болсон. Тэтгэвэрт орохоор шүүхэд хандсан. Намайг ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Нэхэмжлэгч Б.Ц нь ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 124 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн ******* сумын ******* бригадын 1985, 1988-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Цэдэвын Магваа, Бямбын Ц нарын 126/000598 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/19 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1986, 1987 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэрүүд, гэрч С.Хүрэлбаатарын ...Б.Ц нь сургуульд бараг суугаагүй багаасаа л эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн ******* буюу 1 дүгээр бригадад 16 насанд хүрээд малчнаар ажиллаж эхэлсэн. Уг нэгдэлдээ тасралтгүй 1991 он хүртэл малчнаар ажилласан. Би нэг бригадынх болохоор малчин байсан гэдгийг нь мэдээд байна... гэх мэдүүлэг, Б.Зуноровын ....Б.Ц нь сургуульд сурч байсан тэгэхдээ ч 8 дугаар анги төгсөөгүй. Б.Ц нь 1985 оноос буюу хөдөлмөрийн насанд хүрснээс хойш ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн ******* буюу 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхлээд 1991 он хүртэл ажилласан...Б.Ц нь ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдэл малчнаас өөр ажил хийж байгаагүй...Цын аавынх нь нэрийг Бямба, ээжийнх нь нэрийг Цэнд гэдэг. Ц нь айлын 5 дахь хүүхэд байгаа юм. Доороо нэг дүүтэй. Цын нөхрийнх нь нэрийг Цэдэвийн Магван гэдэг. Магван, Ц хоёр 1988 оны 01 сард гэр бүл болж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-10, 17, 26, 28-40, 41-42, 43-44 дүгээр тал/
Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Б.Зуноров, С.Хүрэлбаатар нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Б-ын Ц //-ын ******* аймгийн ******* сумын *******ын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ