Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0305

 

 

 2020 оны 05 сарын 08 өдөр            Дугаар 128/ШШ2020/0305          Улаанбаатар хот

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Ц

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ

Гуравдагч этгээд: Т.Б, С.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, ... тоот хаяг бүхий орон сууцны Өмч хувьчлалын комиссын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот гэрчилгээг болон Л.Ж-гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Л.Ж-аас иргэн С.Ж-ийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр ... тоот хаяг бүхий орон сууцны С.Ж-гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, маргаан бүхий орон сууц болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр .../Б тоот орон сууцны өмчлөгч мөн  болох талаарх шийдвэрийг орон сууц хувьчлах товчоогоор гаргуулж, тус орон сууцыг өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн нэр дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах[1].

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Т.Бөмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2.. тоот хаяг бүхий орон сууцны Өмч хувьчлалын комиссын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот гэрчилгээг болон Л.Ж-ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, иргэн Л.Ж-аас иргэн С.Ж-ийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх зд хөрөнгийг шилжүүлж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2.. тоот хаяг бүхий орон сууцны С.Ж-ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах.

Төрийн өмчийн хорооны 20 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 17 м.кв, 2..Б тоот хаяг бүхий орон сууцыг хууль ёсны эзэмшигч Л.Ц миний бие юм.  

Улсын бүртгэлийн байгууллагаас иргэн С.Ж-д Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2.. тоот хаяг бүхий орон сууцыг өмчлөх гэрчилгээг 2003 онд олгосон. Гэтэл 2.. тоот гэсэн хаяг 1992 оноос хойш огт байхгүй. Учир нь тухайн хаяг бүхий 2.. тоот байрыг 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Өмч хувьчлалын комиссын 98 тоот тогтоолоор хувьчлан авсан иргэд нь байрны хоёр өрөөг бүрмөсөн тусгаарлан, 2..А, 2...Б байрууд болгон салгаж, 2..А байрыг иргэн С.Ж-д худалдаж, 2..Б байрыг Д.Н-д тус тус худалдсан юм.

Л.Ц миний бие нь Д.Н-ээс 2..Б байрыг худалдан авч, улмаар Төрийн өмчийн хорооны 20 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийг гардан авсан. Ингээд тухайн байранд анхандаа өөрийн компанийн ажилчдыг суулгаж байгаад хамгийн сүүлийн байдлаар Ц.Д нь гэр бүлийн хамт оршин сууж байсан буюу тухайн эд хөрөнгийг тасралтгүй эзэмшиж ашиглаж байсан...

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан 2019 оны 5 дугаар сард гомдол гаргасанд “... таны гомдлыг хангахгүй... бичгээр хариу өгөх боломжгүй ... та Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт гомдлоо гарган уу ...” гэсэн хариу өгсөн. Түүний дагуу тус газарт хандан гомдол гаргахад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №8/717 тоот албан бичгээр “БҮК-ын ******* байр, 2.. тоот хувьчлагдаагүй, зөвхөн 2...А тоот хувьчлагдсан, иймд шүүхэд хандаж асуудлаа шийдүүлнэ үү...” гэсэн хариу өгсөн болно. БҮК-ын ******* байрны 2...  тоот хаяг бүхий бүртгэл байхгүй, хувьчлагдаагүй байхад Улсын бүртгэлээс өмчлөх эрхийн гэрчилгээ бусдад олгосон нь хуурамч бичиг баримтын бүрдүүлэлт байх тул тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Л.Ж-ийн нэр дээр олгогдсон 501 тоот эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Л.Ц-ын нэр дээр гэрчилгээ бичиж өгөхийг даалгах, С.Ж , Л.Ж-ийн нэр дээр хийгдсэн бүртгэл болон С.Ж-ийн нэр дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэргийн материалд нотлох баримтаар 501 тоот гэрчилгээ эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан. Нотариатаар гэрчлүүлсэн байдлаар авагдсан эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ******* байрны 2... Б тоот байрыг иргэн Л.Ц-ын нэр дээр бүртгэх асуудлыг хариуцагч нартай харилцан тохиролцож шийдвэрлэх журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК ******* байрны 2...  тоот орон сууцыг 2003 оны 10 дугаар сарын 2... -ны өдөр иргэний өргөдөл, Улаанбаатар хотын Октябрь дүүргийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 501 дугаартай эрхийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005... дугаарт иргэн. Л.Ж-ийн өмчлөлд бүртгэж, 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн С.Ж-ын өмчлөлд шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК ******* байрны 2..а тоот орон сууцыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний өргөдөл, Төрийн өмчийн хорооны 19 дугаартай Орон ззэмших эрхийн бичиг, өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021... дугаарт иргэн М.Г-ийн өмчлөлд бүртгэсэн байна.

Төрөөс хувьчилсан орон сууцны мэдээллийг тус хэлтэст “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ӨНААТҮГ-аас ирүүлдэг бөгөөд өнөөдрийн байдлаар тус байрны 2..Б тоот орон сууцыг иргэн Л.Ц-д хувьчилсан тухай өмч хувьчлалын материал ирээгүй байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005... дугаартай эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримт, мөн иргэн Л.Ц-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээнээс харахад дээрх байрыг 2 өөр байгууллагаас 2 өөр иргэнд хувьчилсан олгосон нь харагдаж байна.

Маргаан бүхий эд хөрөнгийн хувьчлалын асуудлыг чухам аль байгууллага хэрэгжүүлдэг байснаас хамаарч тухайн бүртгэл хүчинтэй байх нь хамаарахаар байна. Өмч хувьчлалын маргааныг шийдвэрлэснээр бүртгэлийн хүчинтэй байх нь шийдэгдэхээр байна.

... Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2... тоотыг хүчингүй болгож, шинээр өмчлөх эрхийг нь бүртгэх боломжтой” гэжээ.

 Хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ӨНААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ” Орон  сууц хувьчлах товчооны мэдээллийн санд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2...А тоот 1 өрөө 17 м.кв орон сууцыг Төрийн өмчийн хорооноос олгосон 19 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2011 оны  03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хувьчилж 01******* дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Харин БҮК-ын ******* байрны 2..Б тоот нь өнөөдрийн байдлаар хувьчлагдаагүй байна. Тус байгууллага нь 2...  тоот орон сууцыг хувьчлаагүй тул хариуцагчаар оролцох шаардлагагүй гэж үзэж байна.

... Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2...тоот гэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд манайх 2... Б тоотоор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг бичихэд татгалзах зүйлгүй. Гэхдээ нэхэмжлэгч Орон сууц өмчлөх тухай хуулийн дагуу төлбөр төлөх ёстой” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: ”...Хэргийн баримт материалтай танилцахаас өмнө хадам дүү М-н Г Төрийн өмчийн хорооноос 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн БҮК-ийн ******* байрны 2..А тоот сууцыг олгосон гэж, харин БҮК-ийн ******* байрны 2... тоот сууцыг Л-ийн Ж миний талийгаач нөхөр С.Ж нарын хооронд 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэнээр олгогдсон нь өвлөгдсөн гэж ойлгож явсан.

Хэргийн баримт материалтай танилцахад Л-ийн Ж миний талийгаач нөхөр С.Ж нарын хооронд 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, түүнийг үндэслэн шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд нь манай дүү М Г-ын өмчлөлийн 2...А тоот сууцны өмнөх түүх байна гэдгийг ойлголоо.

Иймээс Төрийн өмчийн хорооноос 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн БҮК-ийн ******* байрны 2...Б тоот сууцыг Л.Ц-д олгосон нь хууль ёсны байх тул уг сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүнд олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ” гэжээ.

 Гуравдагч этгээд Т.Б-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2... тоотыг А, Б гэж хоёр хуваасан байсныг бид мэдээгүй байсан. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2... тоот улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2...Б тоотыг Л.Ц-д өмчлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүхэд нэхэмжлэгч Л.Ц Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт тус тус холбогдуулан “Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2...  тоот хаяг бүхий орон сууцны Өмч хувьчлалын комиссын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот гэрчилгээг болон Л.Ж-гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Л.Ж-гаас иргэн С.Ж-гийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр 2...  тоот хаяг бүхий орон сууцны С.Ж-гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, маргаан бүхий орон сууц болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр 2... /Б тоот орон сууцны өмчлөгч мөн  болох талаарх шийдвэрийг орон сууц хувьчлах товчоогоор гаргуулж, тус орон сууцыг өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн нэр дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах” хэмээн гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа тодруулж, тодорхойлсон тул дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2...  тоот сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, шилжүүлэгдсэн тухайд:

            Өмч хувьчлалын комиссын 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 98 тоот тогтоолыг үндэслэн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаартай эрхийн гэрчилгээгээр Л овогтой Ж- болон  О.Д нарт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2...  тоот сууцны өмчлөгчөөр тогтоожээ.

            Д.Н тус шүүхэд “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2... /Б тоот байрыг 1999 онд О.Д-аас худалдан авч,  Л.Ц-д худалдсан нь үнэн...” гэж тодорхойлолт гаргажээ[2].

            Улмаар Төрийн өмчийн хорооны 2010 оны 5 дугаар 24-ний өдрийн 20 дугаар орон сууц эзэмших эрхийн бичгээр[3] нэхэмжлэгч Л.Ц нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 17 м.кв, 2... /Б тоот орон сууцны өмчлөгч болжээ.

            Харин Өмч хувьчлалын комиссын 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 501 дугаартай эрхийн гэрчилгээгээр Л******* овогтой Ж-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2...  байрыг  өмчлүүлж, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2003 оны 10 дугаар сарын 2... -ны өдөр  Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0000******* дугаартай гэрчилгээгээр Л.Ж-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2...  тоот 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

            Улмаар Л.Ж- 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2...  тоот орон сууцыг С.Ж-д шилжүүлж, 2003 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр С.Ж-гийн нэр дээр уг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2...  тоот 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн 000092... дугаартай гэрчилгээ олгогджээ[4].

            Төрийн  өмчийн хорооны 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар орон сууц эзэмших эрхийн гэрчилгээгээр[5] Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2... А тоот 17 м.кв 1 өрөө орон сууцыг М*******н Г*******од өмчлүүлэхээр олгожээ.

            Гуравдагч этгээд Т.Б , түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хэргийн баримт материалтай танилцахаас өмнө хадам дүү М*******н Г*******од Төрийн өмчийн хорооноос 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ийн ******* байрны 2... А тоот сууцыг олгосон гэж, харин БҮК-ийн ******* байрны 2...  тоот сууцыг Л*******гийн Ж- миний талийгаач нөхөр С.Ж- нарын хооронд 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ шилжсэнээр олгогдсон нь өвлөгдсөн гэж ойлгож явсан.

            Хэргийн баримт материалтай танилцахад Л*******гийн Ж- миний талийгаач нөхөр С.Ж- нарын хооронд 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, түүнийг үндэслэн шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтууд нь манай дүү М*******н Г*******ын өмчлөлийн 2... /А тоот сууцны өмнөх түүх байна. Иймээс Төрийн өмчийн хорооноос 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн БҮК-ийн ******* байрны 2... /Б тоот сууцыг Л.Ц-д олгосон нь хууль ёсны байх тул уг сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүнд олгохыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ” гэжээ.

            Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байх тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, БҮК-ын ******* байрны 2...  тоот бүртгэлийг хүчингүй болгож, шинээр өмчлөх эрхийг нь бүртгэх боломжтой гэжээ.

            Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн тайлбартай танилцлаа. 2...  тоот гэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд манайх 2... Б тоотоор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг бичихэд татгалзах зүйл байхгүй гэжээ.

            Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйл. “Орон сууц хувьчлан авах эрх” 1. “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй.”, 11 дүгээр зүйл. “Орон сууц хувьчлах товчооны бүрэн эрх”, “Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй:”, 6/ “өмчлөх эрхийн гэрчилгээ олгох;”, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1. “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.4. “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5. “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл. “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 6.1. “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.” 6.6. “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно.” гэж тус тус заажээ.

            Орон сууц хувьчлах тухай хуулийн дээрх заалтуудаас үзвэл орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр хувьчлан авах эрхтэй байх бөгөөд орон сууц хувьчлах товчоо нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгох зохицуулалттай байна.

            Мөн Улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудын дээрх заалтуудаас үзвэл эрхийн улсын бүртгэл нь нотлох баримтад үндэслэсэн үнэн зөв, бодитой байх шинжийг агуулсан байхаар байна.

            Хэргийн маргаан бүхий тохиолдлын тухайд, нэхэмжлэгч Л.Ц нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 17 м.кв, 2... /Б тоот орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд мөн тус маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.Ц*******ын нэр дээр орон сууц хувьчлах товчооны шийдвэр гаргаж, эрхийн улсын бүртгэлд түүний нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгоход бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд Л.Ц-аас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт тус тус холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2...  тоот хаяг бүхий орон сууцны Өмч хувьчлалын комиссын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот гэрчилгээг болон Л.Ж-гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Л.Ж-гаас иргэн С.Ж-гийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр 2...  тоот хаяг бүхий орон сууцны С.Ж-гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, маргаан бүхий орон сууц болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр 2... /Б тоот орон сууцны өмчлөгч мөн  болох талаарх шийдвэрийг орон сууц хувьчлах товчоогоор гаргуулж, тус орон сууцыг өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн нэр дээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 6 дахь заалт, Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4., 4.1.5., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.6.-д заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2...  тоот хаяг бүхий орон сууцны Өмч хувьчлалын комиссын 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 501 тоот гэрчилгээ, 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Ж, С.Ж нарын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 2...  тоот орон сууцны өмчлөгчөөр С.Ж-г эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэсэн бүртгэл, тус бүртгэлийг үндэслэн олгогдсон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000092... дугаар гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгож, иргэн Л.Ц нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* байр, 17 м.кв, 2... /Б тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон орон сууц хувьчлах товчооны гэрчилгээг бичиж өгөхийг, мөн тус орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд иргэн Л.Ц-ийг бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичиж олгохыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ