Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00037/И |
Дугаар | 00099 |
Огноо | 2020-03-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 00099
2020 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2020/00099 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Аын Нийн хүсэлттэй хариуцагч Д.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2013 онд Д.*******тай танилцаад тухайн ондоо гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. 2014 онд Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт хүү Б.Өнөрбаяр нь төрсөн. 2015 он хүртэл Д.******* бид хоёр хүүгийн хамт Завхан аймаг, Ховд аймагт амьдарч байсан. Тухайн үедээ Д.******* нь архи уудаг, хүү Б.Өнөрбаярыг согтуугаар гэмтээчихээд ор сураггүй алга болсон. 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо гэр бүлээ цуцлуулах шаардлагатай байтал оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаягандаа мэдэгдэхгүй байна. Тухайн үедээ цахим үнэмлэхний хаягаар нь нэхэмжлэл гаргаж байсан боловч Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн засаг дарга нь тухайн хаягандаа байхгүй байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт хийсэн байна. Иймд *******д овгийн *******гийн *******ыг /*******/ эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж хянан шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн ******* нь Завхан аймаг, Улиастай сум, Чигэстэй багийн Жавхлант хэсэг 5-13 тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай хүсэлт гаргагчийн тайлбар, Завхан аймаг, Улиастай сум, Чигэстэй багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 4/608 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч А.Нийн хүсэлтийг хангаж, хариуцагч ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн *******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн *******ыг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагч ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар А.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ