Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

Насанд хүрээгүй хохирогч Д.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М,

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Тийн Ад холбогдох эрүүгийн 2313000000221 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Жн овгийн Тийн А, регистрийн дугаар ....,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А нь  2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Аийн хашаан дотор насанд хүрээгүй хохирогч Д.Д.Нг  тодорхой шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд нь тархины доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Дээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000221 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Иргэн Ш.Маас  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 01 минутад гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5. Т.Аын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дах тал/

6.Хууль ёсны төлөөлөгч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 14-15 дахь тал/,

7. Насанд хүрээгүй хохирогч Д.Д.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 518 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

9. Насанд хүрээгүй гэрч А.Арайлым мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

10. Насанд хүрээгүй хохирогч Д.Нн өвчний түүх /хавтаст хэргийн 35-45 дахь тал/,

11. Шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

14. Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Асылбекийн хашаа дотор 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед насанд хүрээгүй хохирогч Д.Д.Нг тодорхой шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

 15. Иргэн Ш.Майрагаас  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 01 минутанд гаргасан “ Манай хүүхэд болох Еркетайг үл таних залуу зодсон байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

16. Хохирогч Д.Д.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өлгий сумын 09 дүгээр багт байрлах Асылбекийн хашаа дотор тоглоод сууж байсан чинь манай хөрш залуу болох Т.А орж ирээд шууд намайг зодоод эхэлсэн, тэр үед миний нүд харанхуй болоод л толгой эргээд ухаан алдсан. Нэг мэдэхэд би аймгийн эмнэлэгт ирчихсэн байсан. Т.А миний хоёр хацарт 4-5 удаа алгадаад, дараа нь толгойн дагз хэсэгт гараараа нэг удаа цохиод авахад миний нүд харанхуй болоод ухаан алдсан. Тухайн үед Арайлым бид хоёр ярилцаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

 

17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр болсон асуудлын хувьд 16 цагийн үед 6 настай дүү болох Исламыг тоглуулахаар гудамж руу гарсан байсан. Тэгтэл 17 цагийн орчимд дүү Жанылсыны охин болох 6 настай Арайлым над руу утасдаад Еркетай ах маань ухаан алдчихлаа амнаас нь хөөс гараад байна гэж хэлсэн. Тэгээд би сандраад гүйгээд очиход хөрш айлын хүүхэд А гэх залуу цаашаагаа гүйгээд явж байсан. Энэ үед Арайлым надад хэлэхдээ тэр залуу зодсон, зугтааж байна гэж хэлсэн тул би тэр залуугийн араас нь гүйж хашхирахад өөрөө эргээд хүрээд ирсэн. Тэр үед би Ад хандаад чи яагаад хүүхэд зодоод байгаа юм вэ, миний хүүд ямар өс хонзонтой юм вэ гэж асуухад А нь надад хэлэхдээ танай хүүхэд надад хандаад эгч чинь бэлэвсэн гэж хэлсэн, тийм учраас би зүгээр л зодсон шүү дээ гэж ярьж байсан. Тухайн үед би өөрөө Нагышбайг ухаан алдсан гэдгийг нь мэдээгүй байсан тул Арайлымд хандаад түүнийг хаана байна, дуудаад ир гэтэл тэнд хэвтэж байна, ухаан алдсан байгаа гэж хэлснээр би гүйгээд Жанылсыны хашаанд очиход дээшээ хараад хэвтэж байсан ба шүдээ хавираад, амнаас нь цагаан хөөс гараад, гар хөл нь таталт өгөөд байсан. Цаашид би Д.Д.Нн ээж, хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явах бөгөөд Ад зодуулснаас болж ямар нэгэн эрүүл мэндийн шалтаг, эмчилгээ хийлгүүлэх зүйл гарвал хуулийн дагуу нэхэмжлэл гаргах болно. Надад хүүхдээ эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгүүлж дууссаны дараа эмчийн бичиж өгсөн 172000 төгрөгийн эм гарсан ба тухайн мөнгийг Т.Аын эцэг, эхээс нь хэдэн өдөр гүйсээр байгаад арай хийж төлүүлж авсан юм. Миний хувьд иргэн Т.Ад гомдолтой байна. Цаашид гарах мөнгөн төлбөрийн баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  11, 14-15 дахь тал/,

 

18. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 518 дугаартай “...Д.Д.Нн биед тархины доргилт  гэмтэл тогтоогдлоо., Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25 дах тал/,

 

19. Насанд хүрээгүй гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...17 цагийн орчимд би дүү нарынхаа хамт манай хашаанд тоглоод явж байхад ах Д.Н нь манай хашааны дотор газарт сууж байхад А гэгч хүн манай хашаанд орж ирээд л Д.Нн дагз тус газарт нь гараараа нэг удаа цохиод нүүр тус газарт нь гараараа олон удаа алгадаж байхад нь би гүйж ирээд тэр хүнийг барьж аваад та өөрөөсөө жаахан хүүхдийг яаж зодож байгаа юм вэ, ичихгүй байна уу гэж хэлэхэд чи олж идээрэй гичий минь гэж хэлээд хашааны хаалгаар гараад явсан. Тухайн үед тэгж байхад Д.Н ухаан алдсан байсан тул би түүний ээж Маа руу залгаад болсон асуудлын талаар хэлэхэд Майра эгч гүйж ирээд зугтааж байсан Аыг барьж авсан. Т.А гэх хүн Д.Нг яагаад зодсон болохыг нь мэдэхгүй байна, зодож байгаа шалтгаанаа тухайн үед хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

20. Шүүгдэгч Т.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2313000000221 дугаартай тогтоолтой танилцлаа, тогтоолттой холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орой ажлаасаа тараад гэртээ иртэл манай эгч болох Ж охин болох 11 настай дүү маань над дээр гүйж ирээд Д.Д.Н намайг хүүхдүүдтэй тоглуулахгүй байна мөн намайг хэл амаар доромжлоод гичий минь гэж хэлсэн гэхлээр нь уураа барьж дийлэлгүй очоод Д.Д.Нг 2 удаа алгадаад зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт:

21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

22. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

23. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

24. Шүүгдэгч Т.А нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

25. Шүүгдэгч Т.Аын үйлдлийн улмаас хохирогч Д.Д.Нн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

26. Шүүгдэгч Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

27. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

27. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

28. Шүүгдэгч Т.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д.Нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба учирсан бодит хохирол болох 172000 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

29. Харин бусад хор уршиг, хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

30. Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

32. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

34. Шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 56 дахь тал/ тогтоогдож байна.  

35. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв. 

36. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих болон газар шорооны 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

38. Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Тийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих болон газар шорооны  ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.А нь 172000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлсөн болохыг дурдаж, бусад хор уршиг, хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Т.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.Д