| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00609/И |
| Дугаар | 00101 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 00101
| 2020 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2020/00101 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* ******* ******* ******* холбогдох
******* аймгийн ******* сумын ******* ******* ******* *******ай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний урьдчилгаа төлбөр 32,378 ам.доллар, торгууль 6,475.6 ам.доллар, үндсэн төлбөр 75,548.6 ам.доллар, гэрээний хүү 10,576.8 ам.доллар, алданги 8,032.5 ам.доллар, үйл ажиллагааны зардал 2,158.53 ам.доллар, нийт 135,170.03 /нэг зуун гучин таван мянга нэг зуун дал аравны гурав/ ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралт Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр олгож гэрээнд заасан графикийн дагуу эргэн төлөлтийг тооцож авдаг. ******* аймгийн ******* сумын ******* ******* тамгын газар нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ОХУ-Т17-107 дугаартай "Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г байгуулж ПСМ-101 Вектор 410 Үр тарианы комбайн 1 ширхэг 101,926.6 /нэг зуун нэг мянга есөн зуун хорин зургаа аравны зургаа/ ам.доллар, ПП-342 Ангилсан тариаг хаман хураагч 1 ширхэг 6,000 /зургаан мянга/ ам.доллар, бүгд 107,926.6 /нэг зуун долоон мянга есөн зуун хорин зургаа аравны зургаа/ ам.долларын үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Гэрээний дагуу үнийн дүнгийн 30 хувь 32,378 /гучин хоёр мянга гурван зуун далан найм/ ам.долларын урьдчилгааг үйл ажиллагааны зардал 2 хувь 2,158.53 /хоёр мянга нэг зуун тавин найм зууны тавин гурав/ ам.долларын хамт 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөх, хэрэв заасан хугацаанд тушаагаагүй тохиолдолд 20 хувийн тогууль төлөх, үлдэгдэл 75,548.6 /далан таван мянга таван зуун дөчин найм аравны зургаа/ ам.долларын төлбөрийг гэрээний хавсралт №2 заасан хуваарийн дагуу 2018-2021 онуудад төлөхөөр тохиролцсон боловч нэг ч удаагийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний урьдчилгаа төлбөр, үндсэн төлбөр, хүү, үйл ажиллагааны зардлын 2 хувийн хураамж, торгууль, алдангийг дараах үндэслэлээр нэхэмжилж байна. Гэрээний урьдчилгаа төлбөр, торгууль: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг тухайн оны 12 дугаар сарын 25-ны дотор тушаах үүргээ биелүүлээгүй бол уг дүнгийн 20 хувийн торгууль төлөхөөр заасан байна. Гэрээний урьдчилгаа төлбөр нь 32,378 ам.доллар бөгөөд үүний 20 хувийн торгууль нь 6,475.6 /зургаан мянга дөрвөн зуун далан тав аравны зургаа/ ам.доллар байна. Үндсэн төлбөр: Гэрээний хавсралт №2-т заасны дагуу 2018 онд үндсэн төлбөр 18,887.2 ам.доллар, хүү 4,230.7 ам.долларын төлбөр, 2019 онд үндсэн төлбөр 18,887.2 ам.доллар, хүү 3,173 ам.долларын төлбөр, 2020 онд үндсэн төлбөр 18,887.2 ам.доллар, хүү 2,115.4 ам.долларын төлбөр, 2021 онд үндсэн төлбөр 18,887.2 ам.доллар, хүү 1,057.7 ам.долларын төлбөрийг тус тус төлөх хуваарьтай. Гэтэл хариуцагч нь төлбөрийг огт төлөхгүй байгаа тул гэрээг хугацаанаас өмнө цуцлаж үндсэн төлбөрийг бүхэлд нь буюу 75,548.6 ам.долларыг төлүүлэх, 2.Хүү: Гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д заасан түрээсийн хүү нь жилийн 5.6 хувь бөгөөд нийт 10,576.8 /арван мянга таван зуун далан зургаа аравны найм/ ам.долларыг төлүүлэх, 3.Алданги: Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор заасан. Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 02-нд 18,887.2 ам.долларын төлөлт хийгээгүй тул үнийн дүнгийн 0,1 хувь 18.9 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу нэхэмжпэл гаргах өдөр хүртэл 395 хоногоор тооцоход 7,465.5 /долоон мянга дөрвөн зуун жаран тав аравны тав/ ам.долларын алданги, 2019 оны 10 дугаар сарын 02-нд 18,887.2 ам.долларын төлөлт хийгээгүй тул үнийн дүнгийн 0.1 хувь 18.9 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцоход 567 ам.долларын алданги нийт 8,032.5 ам.долларын алдангийг төлүүлэхээр байна. Үйл ажиллагааны зардал: Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д заасан үйл ажиллагааны зардал нь үнийн дүнгийн 2 хувиар тооцож нийт 2,158.53 /хоёр мянга нэг зуун тавин найм зууны тавин гурав/ ам.долларыг төлүүлэх. Иймд ******* аймгийн ******* сумын ******* ******* тамгын *******ай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний урьдчилгаа төлбөр 32,378 ам.доллар, торгууль 6,475.6 ам.доллар, үндсэн төлбөр 75,548.6 ам.доллар, гэрээний хүү 10,576.8 ам.доллар, алданги 8,032.5 ам.доллар, үйл ажиллагааны зардал 2,158.53 ам.доллар, нийт 135,170.03 /нэг зуун гучин таван мянга нэг зуун дал аравны гурав/ ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Засгийн газрын тусгайлсан үйл ажиллагааныхаа хүрээнд шатахуу, ургамал ашиглахад хамгаалах бодис, бордоо, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг зээлээр олгодог бөгөөд зээлээ гэрээний дагуу эргэн төлөлтийг бодож авдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОХҮТГ17Ю7 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ТСМ-101 вектор-410 комбайн 1 ширхэг, үнэ 101,926.06 ам доллар, ТП-342 ангилсан тариаг хамж хураагчп ширхэг, үнэ 6000 доллар, нийт 107,926.06 ам долларын тоног төхөөрөмж хүлээн авсан. Гэрээний дагуу үнийн 30 хувь буюу 32,378,000 ам доллар, үйл ажиллагааны зардалд 2 хувь буюу 2,158.53 долларыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр заасан бөгөөд энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувийн торгууль төлөх, үлдэгдэл 75,548.06 ам долларыг төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хугацаанаас нь өмнө цуцалж гэрээний урьдчилгаа төлбөр, үндсэн төлбөр, хүү, үйл ажиллагааны зардал, торгууль, алдангийг нэхэмжилсэн байгаа. Гэрээний урьдчилгаа төлбөр 32,378,000 ам доллар, торгууль 6,475.06 ам доллар, үндсэн төлбөр 75,548.06 ам доллар, хүү 10,576.08 ам доллар, алданги 8,032.05 ам доллар, үйл ажиллагааны зардал 2,158.53 ам доллар, нийт 135,170.03 ам долларыг нэхэмжилж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Л.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар ньТариалан эрхлэлтийгдэмжих сангаас вектор-410 комбайныг 2017 онд гэрээ хийж авсан. Гэрээг анх хийхдээ сумын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд тариалан эрхлэгчдийгээ дэмжих зорилгоор авсан. Суманд сутай сортын тариа тарьдаг бөгөөд нийтдээ 400 га газрыг хагалаад тарихад ашиглахаар комбайныг авсан. Хөрөнгийн эх үүсвэрийг суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайгаас орж ирж байгаа татварын мөнгөөр эргэн төлөлтийг хийхээр тохиролцож гэрээ байгуулж авсан. Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор хуваарийн дагуу санхүүжилт нь орж ирээгүй учраас төлж чадаагүй нь үнэн. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр РВМ гэсэн комбайн төлбөрт 10,000,000 төгрөгийг төлснийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохыг хүсэж байна. Энэ жил буюу 2020 оны төсөвт Иргэдийн хурлаа хэлэлцүүлсан бөгөөд Хөшөөтийн уурхайн татвар орж ирэхээр 100,000,000 төгрөг төлөхөөр төсөвт суугдсан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* *******ай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, гэрээний урьдчилгаа төлбөр 32,378 ам.доллар, торгууль 6,475.6 ам.доллар, үндсэн төлбөр 75,548.6 ам.доллар, гэрээний хүү 10,576.8 ам.доллар, алданги 8,032.5 ам.доллар, үйл ажиллагааны зардал 2,158.53 ам.доллар, нийт 135,170.03 /нэг зуун гучин таван мянга нэг зуун дал аравны гурав/ ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар нь гэрээний хүү, алдангийг зогсоож, гэрээний дагуу үндсэн үнийг төлүүлж өгнө үү гэж мэтгэлцлээ.
Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* *******ай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.
Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний дагуу ногдуулсан хүү, алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргасан байна.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ, 315 дугаар зүйлийн 315.1-д Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.
2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-ны 8 дугаар зүйлийн 8.1-д гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заажээ.
Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г цуцалж, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОХУ-Т17-107 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ-г цуцалж, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ