| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00107/И |
| Дугаар | 00103 |
| Огноо | 2020-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00103
| 2020 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2020/00103 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Сэнхэр багт оршин суух, дугаарын регистртэй, Чойрд овогт У-ийн Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянзориг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Уртнасан овогтой Б нь 1964 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. 1973 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн ороод, наймдугаар ангиа 1981 онд төгссөн. Наймдугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эхийн хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн албаа Хилийн цэргийн 0130-р ангид 3-н жил алба хаагаад 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлдээ малчнаар ажиллаж эхэлсэн. 1987-1988 оны хооронд малчнаар ажиллахаас гадна хүн хүч муутай байсан тул 1987 онд хэвлэл түгээгчээр, 1988 онд аж ахуйн няраваар давхар ажил эрхэлж байсан. Би одоог хүртэл тус нутагтаа мал маллан амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд У.Б намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянзориг нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч У.Бын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч У.Б нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 726 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 2,3 дугаар бригадын 1981 оноос 1983 он, 1986 оноос 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1609000084 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 06 дугаар сарын 154-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр халагдсан талаарх Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/4762 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 126/000561 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Бүгд найрамдах Монгол ард улсын иргэний паспортын эх хувь,
Гэрч Х.Оюунцогзолын ...Миний бие У.Бтой 1991 оноос Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ендэрт гэх газар одоог хүртэл айл саахалт мал маллаж байгаа нь үнэн... гэх тодорхойлолт,
Гэрч П.Самбуугийн ...Миний бие У.Бтой 1981 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг У.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чойрд овогт Уртнасангийн Быг 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар У.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ