Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00104

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00104

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* оршин суух, .. дугаарын регистртэй, Э овогт Т-ын Бийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Эмч овогт Тогтохын Б миний бие нь 1969 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, 1977 онд дунд сургуулийн 1 дүгээр ангид орж суралцаж байгаад 6 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Т.Б миний бие нь сургуулиас гараад Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад ээж С.Зулзагын суурьт мал маллаж байгаад, 1985 оноос аавыг мал маллаж эхлэхэд аав Е.Тогтохын суурьт туслах малчнаар ажилласан. Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэл нь өмч хувьчлалаар татан буугдаж, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ******* ******* болж өөрчлөн байгуулагдсан. Нэгдэл тарсны дараа нөхрийн хамт 1992 оныг дуусталх хугацаанд компанид мал малласан. Ажилласан жил, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1993 оноос 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд Эмч овогт Тогтохын Б намайг 1985 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* суиын ******* *******-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* нь үззх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч нь 1985 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын ******* *******-нд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Бийн 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* *******-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Б нь 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* *******-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1097 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хаг бригадын 1985 оноос 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1609000946 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 291 дугаартай 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгосон дурсамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Борт багийн Иргэдийн нийтийн хурлаас олгосон өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Д.Рэнцэндоржийн ...Хорхон овогт Дагвын Рэнцэндорж миний бие нь 1963 оны 10 сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Миний бие нь бага наснаасаа өдийг хүртэл төрсөн нутаг Ховд аймгийн ******* сумандаа нэгдлийн болон хувийн мал маллаж амьдарч байна. Т.Бийн аав Е.Тогтох нь бригадын агент, ээж С.Зулзага нь нэгдэлд мал малладаг байсан. Аав Е.Тогтох нь агент хийж байгаад Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад мал маллаж байсан. Т.Б нь Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад аав, ээжтэйгээ хамт нэгдлийн мал маллаж байгаад сүүлд нэгдэл тарахад нөхөр Т.П*******гийн хамт хэсэг хугацаанд ******* *******-ны мал маллаж байсан. Одоо Т.Б нь сумандаа мөн мал маллан амьдарч байна. Д.Рэнцэндорж миний бие нь Т.Бийг Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд болон ******* *******-д малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна ... гэх тодорхойлолт,

Гэрч П.Самбуугийн ... Тамгат овогт Пагаагийн Самбуу миний бие 1953 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Миний бие нь бага наснаасаа өдийг хүртэл төрсөн нутаг Ховд аймгийн ******* сумандаа 67 жил мал маллаж амьдарч байгаагаас 50 гаруй жил нэгдлийн болон хувийн мал маллаж амьдарч байна. Т.Бийн аав Е.Тогтох нь бригадын агент, ээж С.Зулзага нь нэгдэлд мал малладаг байсан. Аав Е.Тогтох нь агент хийж байгаад Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад мал маллаж байсан. Т.Б нь Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад аав, ээжтэйгээ хамт нэгдлийн мал маллаж байгаад сүүлд нэгдэл тарахад нөхөр Т.П*******гийн хамт хэсэг хугацаанд ******* *******-ны мал маллаж байсан. Одоо Т.Б нь сумандаа мөн мал маллан амьдарч байна. Миний бие нь Т.Бийг Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд болон ******* *******-д малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг Т.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эмч овогт Тогтохын Бийг 1985 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Хаг бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* *******-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ