Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00105

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2020/00105

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Наранхайрхан багт оршин суух, ... дугаарын регистртэй, О овогт Лын Аийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Олхон овогт Лхамжавын А миний бие нь 1968 оны 5 дугаар сарын 29-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, 1977 онд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гараад Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3-р бригад буюу Хар цохио бригадад өөрийн ээж Б.Лхамжавын бог малын суурьт туслах малчнаар ажилласан.

Миний бие нь 1991 онд Б.Нямхүүтэй гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Алдарт эхийн I одонтой. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу улсаас надад 1991 оны 7 дугаар сараас 2000 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалыг нөхөн тооцож өгсөн. Иймд Олхон овогт Лхамжавын А намайг 1983 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Аийн 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.А нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1569 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 3 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчид 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгосон 1714 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1603000040 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн зөвлөлөөс олгосон талархал, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

Гэрч М.Сандгашийн ...Жантекей овогт Майлкын Сандгаш миний бие нь 1964 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Миний бие нь бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж 1972 онд Ховд мгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1980 онд 8 дугаар анги төгссөн.

Дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Олхон овогт Лхамжавын А нь багаасаа л Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад ээжийн хамт мал малладаг байсан. Ер нь нэгдэл тартал мал малласан. Жантекей овогт Майлкын Сандгаш миний бие нь Л.Аийг Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3-р бригад буюу Хар цохио бригадад малчнаар ажиллаж байсныг гэрчилж байна.... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг Л.Аийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Олхон овогт Лхамжавын Аийг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Л.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ