Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: М.Мөнхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***********,

Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овогт *********** ***********-д холбогдох 2326000840122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2023 оны 02 дугаар сахрын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар багийн ******* тоотод хохирогч **************-н биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч *********** нь 2023 оны 02 дугаар сахрын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** сумын **дугаар багийн *******тоотод хохирогч **************-н биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхи, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/, хохирогч **************-н“...Би хадмуудтайгаа муудалцаагүй нөхөртэйгөө маргалдсан. Манай нөхөр өнөөдөр Өмнөговь аймгийн Цагаан хад руу ажилдаа явах гэж байсан юм. Ойрын өдрүүдэд манай нөхөр бид 2 маргаантай байгаа юм. Тэгээд өнөөдөр 17 цагийн орчим нөхөр машинаа унаж ажилдаа явна гээд байхаар нь би 2 хүүхэд хичээлд нь зөөнө гээд гадаа түлхүүрээ булаацалдаад  ноцолдоод байж байтал хадам аав, хадам ээж, хадам дүү 3 гарч ирсэн. Тэгээд би 2-ыг салгаад хадам аав намайг түлхээд салгасан. Хадам ээж тэгсэн чинь намайг наад хар янхан чинь сэтгэцийн өвчтэй юм байна. Эмнэлэг дуудаж өг гэсэн. Газар манай нөхрийн өргөн мөнгөн гинж уначихсан байсан. Тэрийг нь би аваад гэр лүү орох гэтэл хадам аав хойноос намайг татаж аваад гэрийн үүдэнд намайг хашиж зогсоод миний гарыг мушгисан. Би гартаа гинж барьчихсан байсан. Чамд хүүхдийнхээ эд хөрөнгийг сүйдлүүлэхгүй шүү гээд миний баруун гарыг мушгисан. Энэ үед нөхөр ирээд зүүн гарыг мушгиж хойно нугалаад дарсан. Би гинжийг өгөхгүй гээд гартаа ороогоод атгасан байсан чинь хадам аав ********* ********* нааш ир үүнийг салгаад аваадхаач гээд бага хүүгээ дуудаж хүүхэд нь ирж эрхий хурууг дарж гинжийг салгаж авсан. Гинж авах гэж 5 минут орчим ноцолдож байх хооронд хадам ээж ****** ирж толгой руу хойш нь түлхэж наад янхныхаа гарыг хугалж байгаад ав юу ч үгүй ирсэн нэг нарийн мөртэй майктай ирсэн гуйлгачин хүүхэн байгаа юм гэж хэлэхээр нь чи үхэх болоогүй юу? Чамайг үхэхээр би ирж бүжиглэнэ гэж би хэлсэн. Тэгээд би гэртээ орсон. Машины асуудлаас болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

Хохирогч **************-н дахин өгсөн “...2023 оны 02 сарын 05-ны өдөр 17 цагийн үед ********* сумын ** дугаар багийн ******* тоотод байх хашаандаа нөхөр ********* бид хоёр маргалдсан ажил руугаа явах гээд машинаа унаж явна гэснээс болоод би машинаа үлдээчих гээд маргалдсан. Тэгээд манай нөхөр явлаа гээд цүнхтэй хувцсаа аваад машиндаа хийгээд гарахаар нь би араас нь гараад түлхүүрийг нь булаацалдаад ноцолдсон. Тэгээд бид хоёр нэлээн маргалдаж байх хооронд нөхөр хажуу гэрт байсан эрэгтэй дүү *********-г гараад ир гэж дуудсан тэр үед дүү нь манай хадам аав, ээж гурвуулаа гарч ирсэн. Тэгсэн хадам аав дундуур ороод больцгоо гээд салгасан. Хадам аав ********* наад хүүхдийн гинж аваад ир гээд барьж аваад эргүүлээд гэрийн тамбар луу шахсан. Тухайн үед ноцолдож байхад үүссэн байх баруун гарыг бол хадам аав барьчихсан гинжээ авах гээд мушгиад байсан. Тэрнээс болж баруун гарын гэмтлүүд үүссэн. Тэр тархины доргилт бол намайг гэрийн тамбар луу шахах үед би ар хэсгээрээ савж мөргөсөн тэр үед үүссэн байх. Эхлээд бол тэр түлхүүр нь энэ тэр гэж байхад бол гэмтэл учрахаар юм байгаагүй хэрэлдээд би гараас нь түлхүүр авах гээл байсан. Сүүлд бол зүүн гараас бариад байсан зүүн гарт бол гэмтэл учраагүй нөхөр бол гарын үзүүр хэсгээр мушгиад барьчихсан байсан. *********тэр эрхий хурууг хойш нь дараад баруун гарын эрхий хурууны үений ард хөхөрсөн хавдсан байсан хөдөлгөхөд хүндрэлтэй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биед зовиур гэмтэл байхгүй учраас гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 10-р тал/,

Гэрч *********-н “...Манайх Өвөрхангай аймгийн ********* сумын ** дугаар баг  ** тоотод хүү *********гийн хамт нэг хашаанд айл байдаг юм. Манай хүү ********* нь Өмнөговь аймагт том тэрэг барьдаг юм. Гэртээ ирэлгүй ** сар болоод ирсэн юм. Тэгээд ирээд 4 хонож байсан байх хүү маань машин авах гэсэн мөнгө дутлаа гээд ээж та тэтгэврээ зээлээд өгчих гэхээр нь 5,500,000 төгрөг авч өгсөн юм. Тэгээд тэр 2 машин авсан юм. Тэгээд хүү *********, ********* нар Өмнөговь аймаг руу ажилдаа явах гэж байсан. Үдээс хойш явах гэж байгаа бололтой байсан чинь хүү эхнэр *********-гээ ам мурийж муудалцсан бололтой байсан. Манай хүү *********, ************-тэй хамт явсан. Манай нөхөр *********, хүү ********* бид 3 гэртээ байсан. Манай хүү ********* эхнэр ********* 2 хүүхэдтэйгээ гэртээ байсан. Ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй ********* нь машиныхаа түлхүүрийг өгөхгүй байсан юм. Хүү ****************** нар түлхүүр булаацалдаж байгаад хүүгийн хүзүүнд байсан мөнгөн шинж газар уначихсан тэрийг ********* гартаа ороочихсон байсан чинь манай нөхөр ********* гарт нь байсан түлхүүр гинжийг авах гэж байгаад тэгсэн байх...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 24-25-р тал/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 095 дугаартай “Үзүүлэгч **************-н биед тархи доргилт, цээж, баруун шуу, баруун арын эрхий хуруу, алганы ар хэсгийг хамарсан цус хуралт, баруун гарын алганы ар эсэг долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх Боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх- ийн 12-13-р тал/,

              2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 29-р тал/,

              2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2326000840122 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 30-31-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.             

              Шүүгдэгч *********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Энэ хэргийн улмаас хохирогч **************-н биед тархи доргилт, цээж, баруун шуу, баруун арын эрхий хуруу, алганы ар хэсгийг хамарсан цус хуралт, баруун гарын алганы ар эсэг долоовор хуруунд зулгаралт гэмтлүүд учирсан байх бөгөөд хохирогч О.********* нь “Миний бие гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч Д.*********-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч *********** овогт *********** ***********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.**дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.*********-ийг түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *********** овогт *********** *********-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт *********** *********-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.*********-ийг түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.********* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ