Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

     2023             07             18                                             2023/ШЦТ/132              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330001560100 дугаартай хэргийг  2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ....дугаар баг, ...... тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хорих ялыг тэнссэн,

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

- Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн ........, ******* овогт*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг ....... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч******* таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ******* маргалдан, улмаар түүний хөлийг хутгаар зүсэн гэмтээж хохирогч ******* эрүүл мэндэд зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хохирогч ******* “...Манай нөхөр ******* нь гэрт байсан Хараа нэртэй 0.75 литрийн архийг ганцаараа ууж эхэлсэн. Тэр үед манай найз Одончимэг хоол цай идчихээд манайхаас гарч явсан. Дараа нь манай нөхөр ууж байсан архиа тал хүртэл нь уучхаад согтсон. Тэр үед нь би нөхрөө “одоо болно, унт” гэхэд гэнэт над руу агсан тавьсан. Гэрт байсан савтай усыг аваад над руу дайраад миний үснээс зулгаасан. Мөн манай нөхөр над руу уусан архиныхаа шилийг шидсэн. Тэгэхдээ намайг шилээрээ оноогүй. Тэр үед нь би нөхрөө “боль” гээд өөдөөс нь очиход миний зүүн гарын ар талд хазсан. Тэгээд агсан тавиад болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн... Би архи хэрэглээгүй байсан. Манай нөхөр ******* гэрт байсан Хараа нэртэй архийг ганцаараа тал хүртэл нь уусан. Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/

 

Хохирогч ******* “...Би тухайн өдөр 12 цагийн үед дүү *******ын гэрт очсон. Тухайн үед би дүүгийндээ очихдоо архи нэлээн уусан байсан. Тэр үед би дүүдээ “Би ээжийнхээ гэрийг авна” гэж хэлсэн. Харин дүү ******* “чамд өгөхгүй” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнхээ гэрийг авна гэж дүүтэйгээ маргаж муудсан. Манай дүү надад ээжийн гэрийг өгөхгүй гэхээр нь би гэрээс нь гарах гэж байхад манай дүү миний хөлөөс зуурчхаад тавихгүй байсан. Тэр үед хүчээр хөлөө гараас нь салгаад гэрээс нь гараад гэрийнх нь үүдэнд сөгдөөд уначихсан. Тухайн үед дүүг миний хөлийг зүссэнийг мэдээгүй. Харин газар унасныхаа дараагаар миний зүүн хөлийн ар булчингаас цус гарч байгааг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

 

Гэрч “...Намайг нойлд сууж байхад ******* ах гээд ахтайгаа гэрээсээ гарч ирээд гээд ах нь ******* ахад “чи манай ээжийн гэр рүү хэнийг оруулаад байгаа юм. Чи наад хүмүүсээ гарга” гэж хэлж байсан. Тэгсэн ******* ах “энэ чиний гэр биш миний ээжийн гэр” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед ******* ах ахынхаа баруун билүү зүүн шанаанд нь хазсан. Яг аль шанааг нь хазаж байсныг нь санахгүй байна. Тэр үед нөгөө ах нь “Ундрахбаяр ахад “чи чинь хөгшин ахыгаа зодох нь уу” гэж хэлчхээд Ундрахбаяр ахыг газар түлхчхээд зүүн гэр рүү нь орсон. Араас нь Ундрахбаяр гэр рүүгээ орсон. Дараа нь би нойлоос гараад ээжийн гэр рүү орсон. Тэгээд удалгүй би гэрээс гарч ирэхэд баруун гэрт байсан Чулуун-Эрдэнэ ах, Идэрээ хоёр гадаа гарч ирээд зогсож байсан. Тэр үед баруун гэрт *******, ах хоёр хоорондоо гэр дотор маргаад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би Чулуун-Эрдэнэ ахаас “баруун гэрт юу болоод байгаа юм” гэж асуухад “Ундрахбаяр ах гэр дотор ахтайгаа хамт байгаа, энэ хоёр маргалдаж л байна” гэж хэлж байсан. Тэр үед гэнэт түжигнэхээр би гадаа байсан хэдээс “та хэд энэ гэрт ямаа янзалж байсан биз дээ хутгануудаа авсан уу?” гэж асуухад ах Чулуун-Эрдэнэ Идэрээ хоёр “өө гэрт хутгаа мартчихсан байна шүү дээ” гээд баруун гэр рүү орох гэхэд өөдөөс нь гээд ах нь “Ундрахбаяр намайг хутгалчихлаа” гээд зүүн хөлөө чирээд цус нэлээн гарчихсан гараад ирсэн. Тэгсэн араас нь ******* ах хаалга нээгээд зүүн гартаа хутга барьчихсан мөлхөж гарч ирээд “би ахыг хутгалсан юм, та нарт ямар ч гай болохгүй би наадхын чинь зүрхийг нь ханах гэснээ хөл рүү нь шаачихсан, наадах чинь зүгээр амь наснаас нь хол наадах чинь үхэхгүй наадхаа чигээр нь хая” гэж хэлж байсан. Тэр үед манай ах Чулуун-Эрдэнэ Ундрахбаяр ахын араас нь очиж байгаад зүүн гарынх нь бугуйнаас атгаж байгаад хутгыг нь авч хаясан.  Тэгээд дараа нь ах руу бид бүгдээрээ очиж гуя хэсгээр нь уяагаа чангалж боогоод газар хэвтүүлсэн. Тэгсэн араас нь Ундрахбаяр ах ирээд ахын нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж байсан. Тэр үед Ундрахбаяр ах “би чамайг ална гэж бодож явдаг” гэж хэлж байсан. Тэр үед хүмүүс очиж салгасан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирээд ахыг нь авч явсан. Дараа нь Ундрахбаяр хашаан дотор “би та нарт гай болохгүй би хийсэн хэргээ өөрөө үүрнэ” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуудас/,

 

Гэрч “...Би өмнөх өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 30-ний орой хөдөөгөөс аймгийн төвд гэртээ ирсэн байсан. Маргааш нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөөгөөс авчирсан ямаагаа туламлаж иднэ гээд найзуудыгаа дуудчихсан байсан. Харин тэр үед манай хашаанд байдаг ******* ах өглөө нь архи уучихсан явж байсан. Тэр өдөр гадаа их шороотой салхитай байсан болохоор би ******* ахын илүү гэрт ороод ямаагаа янзалчихъя гээд ******* ахын гэрт орж ямаагаа янзалсан. Тэр үед Ундрахбаяр ах надтай юм яриад гэрээс орж гараад явж байсан. ******* ахын ах нь гээд гээд ах согтуу орж ирсэн байсан. Тэр үед би зөрөөд ямааны боолт хийх чулуундаа явсан. Тэр гэрт ******* ах гээд ахын хамт үлдсэн.Харин намайг чулуунд яваад ирэх үед миний ямаа янзалж байсан гэрт хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тухайн үед манай Идэрээ найз гэрийн гадаа зогсож байсан. Тухайн үед яасан юу болов гээд асуухад ******* хоёр хоорондоо маргалдаад байна гэж байсан. Удалгүй тэр гэрээс ах гэрээс алхаж гарч ирээд гэрээс холгүй унаад өгсөн. Харин араас нь ******* ах баруун гартаа хутга барьчихсан гэрээс мөлхөөд гарч ирж байсан. Тэр үед нь би *******ын гараас хутгыг булааж аваад хаясан. Тэгээд дараа нь ахыг нь харахад зүүн хөлийнх нь булчинг зүссэн их цус гарч байсан. Би шархыг нь боож өгөөд эмнэлэг дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 хуудас/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай “... 1. ******* биед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтад тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 164 дугаартай “Ц.Ууганбаярын биед зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь ир хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги адагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-105 хуудас/

 

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.05.01-ний 26/91 дугаартай албан бичиг /хх-ийн 45, 120 хуудас/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас /

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 50 дугаар хуудас /

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50-А дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 51-52 дугаар хуудас /

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 53-54 дугаар хуудас /

 

Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 55-58 дугаар хуудас /

 

Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2023.03.24-ний өдрийн 1/128 дугаартай тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас /

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас /

 

Гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 77-79 дүгээр хуудас /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-82 дугаар хуудас /зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг Хайлаастын 27-27 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч******* таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ******* маргалдан, улмаар түүний хөлийг хутгаар зүсэн гэмтээж хохирогч ******* эрүүл мэндэд зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч ******* “...Манай нөхөр ******* нь гэрт байсан Хараа нэртэй 0.75 литрийн архийг ганцаараа ууж эхэлсэн. Тэр үед манай найз Одончимэг хоол цай идчихээд манайхаас гарч явсан. Дараа нь манай нөхөр ууж байсан архиа тал хүртэл нь уучхаад согтсон. Тэр үед нь би нөхрөө “одоо болно, унт” гэхэд гэнэт над руу агсан тавьсан. Гэрт байсан савтай усыг аваад над руу дайраад миний үснээс зулгаасан. Мөн манай нөхөр над руу уусан архиныхаа шилийг шидсэн. Тэгэхдээ намайг шилээрээ оноогүй. Тэр үед нь би нөхрөө “боль” гээд өөдөөс нь очиход миний зүүн гарын ар талд хазсан. Тэгээд агсан тавиад болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн... Би архи хэрэглээгүй байсан. Манай нөхөр ******* гэрт байсан Хараа нэртэй архийг ганцаараа тал хүртэл нь уусан. Тухайн үед манай нөхөр нэлээн согтсон байсан...” гэх,

Хохирогч ******* “...Би тухайн өдөр 12 цагийн үед дүү *******ын гэрт очсон. Тухайн үед би дүүгийндээ очихдоо архи нэлээн уусан байсан. Тэр үед би дүүдээ “Би ээжийнхээ гэрийг авна” гэж хэлсэн. Харин дүү ******* “чамд өгөхгүй” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнхээ гэрийг авна гэж дүүтэйгээ маргаж муудсан. Манай дүү надад ээжийн гэрийг өгөхгүй гэхээр нь би гэрээс нь гарах гэж байхад манай дүү миний хөлөөс зуурчхаад тавихгүй байсан. Тэр үед хүчээр хөлөө гараас нь салгаад гэрээс нь гараад гэрийнх нь үүдэнд сөгдөөд уначихсан. Тухайн үед дүүг миний хөлийг зүссэнийг мэдээгүй. Харин газар унасныхаа дараагаар миний зүүн хөлийн ар булчингаас цус гарч байгааг мэдсэн...” гэх,

Гэрч “...Намайг нойлд сууж байхад ******* ах гээд ахтайгаа гэрээсээ гарч ирээд гээд ах нь ******* ахад “чи манай ээжийн гэр рүү хэнийг оруулаад байгаа юм. Чи наад хүмүүсээ гарга” гэж хэлж байсан. Тэгсэн ******* ах “энэ чиний гэр биш миний ээжийн гэр” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед ******* ах ахынхаа баруун билүү зүүн шанаанд нь хазсан. Яг аль шанааг нь хазаж байсныг нь санахгүй байна. Тэр үед нөгөө ах нь “Ундрахбаяр ахад “чи чинь хөгшин ахыгаа зодох нь уу” гэж хэлчхээд Ундрахбаяр ахыг газар түлхчхээд зүүн гэр рүү нь орсон. Араас нь Ундрахбаяр гэр рүүгээ орсон. Дараа нь би нойлоос гараад ээжийн гэр рүү орсон. Тэгээд удалгүй би гэрээс гарч ирэхэд баруун гэрт байсан Чулуун-Эрдэнэ ах, Идэрээ хоёр гадаа гарч ирээд зогсож байсан. Тэр үед баруун гэрт *******, ах хоёр хоорондоо гэр дотор маргаад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би Чулуун-Эрдэнэ ахаас “баруун гэрт юу болоод байгаа юм” гэж асуухад “Ундрахбаяр ах гэр дотор ахтайгаа хамт байгаа, энэ хоёр маргалдаж л байна” гэж хэлж байсан. Тэр үед гэнэт түжигнэхээр би гадаа байсан хэдээс “та хэд энэ гэрт ямаа янзалж байсан биз дээ хутгануудаа авсан уу?” гэж асуухад ах Чулуун-Эрдэнэ Идэрээ хоёр “өө гэрт хутгаа мартчихсан байна шүү дээ” гээд баруун гэр рүү орох гэхэд өөдөөс нь гээд ах нь “Ундрахбаяр намайг хутгалчихлаа” гээд зүүн хөлөө чирээд цус нэлээн гарчихсан гараад ирсэн. Тэгсэн араас нь ******* ах хаалга нээгээд зүүн гартаа хутга барьчихсан мөлхөж гарч ирээд “би ахыг хутгалсан юм, та нарт ямар ч гай болохгүй би наадхын чинь зүрхийг нь ханах гэснээ хөл рүү нь шаачихсан, наадах чинь зүгээр амь наснаас нь хол наадах чинь үхэхгүй наадхаа чигээр нь хая” гэж хэлж байсан. Тэр үед манай ах Чулуун-Эрдэнэ Ундрахбаяр ахын араас нь очиж байгаад зүүн гарынх нь бугуйнаас атгаж байгаад хутгыг нь авч хаясан.  Тэгээд дараа нь ах руу бид бүгдээрээ очиж гуя хэсгээр нь уяагаа чангалж боогоод газар хэвтүүлсэн. Тэгсэн араас нь Ундрахбаяр ах ирээд ахын нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж байсан. Тэр үед Ундрахбаяр ах “би чамайг ална гэж бодож явдаг” гэж хэлж байсан. Тэр үед хүмүүс очиж салгасан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирээд ахыг нь авч явсан. Дараа нь Ундрахбаяр хашаан дотор “би та нарт гай болохгүй би хийсэн хэргээ өөрөө үүрнэ” гээд орилоод байсан...” гэх,

Гэрч “...Би өмнөх өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 30-ний орой хөдөөгөөс аймгийн төвд гэртээ ирсэн байсан. Маргааш нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөөгөөс авчирсан ямаагаа туламлаж иднэ гээд найзуудыгаа дуудчихсан байсан. Харин тэр үед манай хашаанд байдаг ******* ах өглөө нь архи уучихсан явж байсан. Тэр өдөр гадаа их шороотой салхитай байсан болохоор би ******* ахын илүү гэрт ороод ямаагаа янзалчихъя гээд ******* ахын гэрт орж ямаагаа янзалсан. Тэр үед Ундрахбаяр ах надтай юм яриад гэрээс орж гараад явж байсан. ******* ахын ах нь гээд гээд ах согтуу орж ирсэн байсан. Тэр үед би зөрөөд ямааны боолт хийх чулуундаа явсан. Тэр гэрт ******* ах гээд ахын хамт үлдсэн.Харин намайг чулуунд яваад ирэх үед миний ямаа янзалж байсан гэрт хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тухайн үед манай Идэрээ найз гэрийн гадаа зогсож байсан. Тухайн үед яасан юу болов гээд асуухад ******* хоёр хоорондоо маргалдаад байна гэж байсан. Удалгүй тэр гэрээс ах гэрээс алхаж гарч ирээд гэрээс холгүй унаад өгсөн. Харин араас нь ******* ах баруун гартаа хутга барьчихсан гэрээс мөлхөөд гарч ирж байсан. Тэр үед нь би *******ын гараас хутгыг булааж аваад хаясан. Тэгээд дараа нь ахыг нь харахад зүүн хөлийнх нь булчинг зүссэн их цус гарч байсан. Би шархыг нь боож өгөөд эмнэлэг дуудсан....” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай “... 1. ******* биед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтад тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 164 дугаартай “Ц.Ууганбаярын биед зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь ир хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги адагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр баг Хайлаастын 27-27 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч******* таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 9 дүгээр багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ******* маргалдан, улмаар түүний хөлийг хутгаар зүсэн гэмтээж хохирогч ******* эрүүл мэндэд зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч, нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогч нарын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч нарын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй, мөн түүний хууль бус үйлдлийн улмаас, нарын биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6. “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хэрэгт хохирогч нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг  үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 48,000 төгрөгийг шүүгдэгч ******* нь нөхөн төлөөгүй байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Бусдад төлөх төлбөр байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж байгаа 48.000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй буюу хамтран амьдрагч******* таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас зүүн гарыг хазаж, түүний эрүүл мэндэд зүүн гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* маргалдан, улмаар түүний хөлийг хутгаар зүсэн гэмтээж хохирогч ******* эрүүл мэндэд зүүн шилбэнд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл” гэж,

3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг “гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд” гэж,

5 дугаар зүйлийн 5.1.2-т гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно” гэж,

6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүгдэгч *******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч, төрсөн ах Ч.Ууганбаяр нарыг зодож, тэдгээрийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”  гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч ******* нь хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувь  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд Сүхбаатар аймгийн ******* сумаас гарах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,  Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд хураагдсан нэг ширхэг хутгыг устгах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагч миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үндэслэлтэй ялын санал гаргасан учир улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тогтсон ажил эрхэлдэггүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “зорчих эрхийг хязгаарлах” ялаар шийтгэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт үйлдэлээ хэрэгжүүлэх явцад гарсан санаа зорилго, хандлага, хувийн байдал зэргээс дүгнэж үзэхэд түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод харшлах юм.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч, нарын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Иймд энэ тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогч нь дээрх гэмтлийн улмаас аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 48000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.05.24-ний өдрийн 26/103 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 48000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж нийт 25.5 см урттай шар эрээн өнгийн хуванцар иштэй, ишний урт 12 см, ажлын хэсэг 13.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгав.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 / найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 48000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж нийт 25.5 см урттай шар эрээн өнгийн хуванцар иштэй, ишний урт 12 см, ажлын хэсэг 13.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч, Ч.Ууганбаяр нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРБААТАР