Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У п Ү” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

         Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү  

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч С.Д   

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “У п Ү” ХХК

          Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д

          Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Дийн “2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0135048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай 

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0784

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.С

          Хариуцагч С.Д

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр  

          Хэргийн индекс: 128/2025/0780/3     

ТОДОРХОЙЛОХ нь:

         НУУЦТАЙ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8, Зөрчлийн тухай хуулийн 11.26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг баримтлан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0135048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч С.Дээс гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

 

                                 ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

 

[1]  Хэргийн 1 дүгээр хавтасны 189-193 дахь тал

[2]  Хэргийн 1 дүгээр хавтасны 39-44 дүгээр тал

[3]  Хэргийн 1 дүгээр хавтасны 45-47 дугаар тал