| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00515/И |
| Дугаар | 00130 |
| Огноо | 2020-03-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 00130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 07 дугаар сарын 30- ны өдөр Т.*******тэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Т.******* нар төрсөн. Хүүхдүүд эрүүл бойжиж, ******* сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцаж байна. Бид гэр бүл болсноос хойш Т.******* нь архи ууж, хэрүүл зодоон үүсгэн архи уух болгондоо намайг зодож цохидог болсон. Гэр орондоо байх нь ховордож, БНХАУ-руу ажил хийнэ гэж яваад буцаж ирэхдээ хэдэн шил архи авч ирэн ууж, намайг зодож цохин хүүхдүүдээ айлгасан тул цагдаа дуудаж баривчлуулсан. Энэ үеээс эхлэн хүүхдүүд айж гэртээ амьдарч чадахгүй болсон. Т.******* нь ямарч амьдралын зорилгогүй, амьдралд тус нэмэр болохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй явж алга болдог. Миний бие 2017 оноос хойш 3 хүүхдийн хамт тусдаа амьдарч байна. Миний бие Т.*******ийг хүүхдүүдээ гээд эргэн ирж амьдрах байх гэж удаан хугацаанд харсан боловч биднийг эргэж ирээгүй, хүүхдүүдээ харж хандаагүй тул миний бие эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан боловч бид эвлэрч чадаагүй. Иймд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Т.*******ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхүүдээ өөрийн асрамжинд авч өсгөж хүмүүжүүлнэ. Хүүхдүүдийг тэжээн тэтгэх тэтэглэг гаргуулахгүй. Бидний дунд өмч хөрөнгийн маргаан байхгүй. Т.*******, Б.Э-ийн бидний гэрлэлтийг цуцлаж, охин Т.*******, Т.*******, хүү Т.Төгөлдөр нарыг ээж Б.Э-ийн миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Миний бие Т.******* нь нэхэмжлэгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Б.Э-тэй 2006 онд гэр бүл болж 2007 онд охин Т.*******, 2008 онд хүү Т.Төгөлдөр, 2013 онд охин Т.******* нар төрсөн. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Гурван хүүхдээ эх Б.Э-гийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би Сэлэнгэ аймагт хөлсөөр хүний мал маллаж байна. Шүүх хуралдаанд биечлэн болон онлайнаар оролцох ямар ч боломж байхгүй. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.. гэж заасан байна. Иймд хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Т.******* нар нь 2006 оны 07 дугаар сарын 30- ны өдөр гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан батлуулсан нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбараар, 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Т.******* нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Т.******* нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр төрсөн охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.******* нарыг эх Б.Э гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 26 дугаар зүйлийн 26.2-т ...хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасны дагуу эцэг Т.******* нь 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр төрсөн охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.******* нарыг эх Б.Э-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр төрсөн охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.******* нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Э, эцэг Т.******* нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.
Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ээмдээ овогт Б. Э, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр төрсөн охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.******* нарыг эх Б.Э-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Т.******* нь 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр төрсөн охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.******* нарыг эх Б.Э-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Т.******* нь 2007 оны 04 дүгээр сарын 11 -ний өдөр төрсөн охин Т.*******, 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Т.Төгөлдөр, 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Т.******* нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.Э-ийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ