Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00046

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00046

******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, О овогт Ц-ын Д //-ын нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00067/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ц.Д би 1959 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд ын 3 дахь охин болж төрсөн. Улмаар 1975 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн сургуулийг төгсөөд, Баян-Өлгий аймгийн ТМС-д 1975-1977 оны хооронд суралцаж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт шаварчнаар 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан.

....Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь өмч хувьчлалын 20 дугаар тогтоолоор ******* *******, Хан-Орд ******* гэсэн нэртэй компаниуд болж тусгаарлагдсан.

******* ******* ******* нь ******* бүртгэлээр 1991 оны 12 дугаар сарын 14- ний өдөр тусдаа компани болсон юм.

....Тухайн үед намайг техник мэргэжлийн сургуульд сурч байхад хөдөлмөрийн дэвтэр нээж өгдөг байсан. Баян-Өлгий аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулиас 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг ын Д гэж буруу бичсэн байна. Миний нэрийг ын Д гэдэг. Тэр үед манай ангийн дарга байсан Ц хөдөлмөрийн дэвтрийг бичсэн юм. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Д нэрийн сүрэн гэсэн хэсгийг тухайн бичиж байсан хүүхэд балласан байх гэж бодож байна. Би тухайн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсэгт гар хүрээгүй.

Иймд Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас олгосон, 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн Ц-ын Д нэрээр олгосон хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигч нь ын Д мөн болохыг тогтоож өгнө үү. Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Мандал *******-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас Ц-ын Д нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ын Д мөн болохыг тогтоолгох, Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Мандал *******-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгч ын Д нэрийг ын Д гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, сурч байсан болон ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирсон, уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тушаал гэх бичилт нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбартай тохирч байх тул 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас ын Д нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хойд овогт ын Д мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Д нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Мандал *******-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Нэгдэл дундын үйлдвэрээс н.Дд 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон баярын бичиг, Нэгдэл дундын үйлдвэрийн ерөнхий хорооноос Цэвэг овогтой Дд 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон баярын бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 171 дугаартай Ховд аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулж байсан Нэгдэл дундын үйлдвэр нь 1991 оны 12 дугаар сарын 14-нд Мандал ******* болж бүртгэгдсэн байна гэх бичилттэй лавлагаа, 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас олгосон нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Буянбатын ....Би 1972 оноос Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор ажилд орж 1994 он хүртэл ажилласан....Ц.Д нь 1977 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор ажилд орсон. Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт Очир даргатай бригадад ажиллаж байсан....Ц.Д нь Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин байсан. Мандал компанид худалдагч хийж байсан....Ц.Д нь 1986, 1987 оны үед Ховд аймгийн депутатаар сонгогдож байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Сэрчинбаатарын ...Би 1971 онд Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1973 онд цэргийн албанд явсан. 1976 оны 8 сард цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор ажилд орж Нэгдэл дундын үйлдвэр тартал ажилласан....Ц.Д нь 1977 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор орж ажилд орсон....Анх ажилд ороод Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн барилга дээр ажиллаж байсан....Мандал, Хан-Орд, Саруул гэсэн компани болсон. Ц.Д нь Мандал компанид худалдагчаар 3-4 жил ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 7, 8, 13, 14, 15, 16-40, 49-50, 51-52 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Буянбат, Д.Сэрчинбаатар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1977 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээсэн, Баян-Өлгий аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас Ц-ын Д нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь .... дугаар регистртэй, Хойд овогт Ц-ын Д мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Ц-ын Д //-ын Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нормчноор, Мандал *******-д 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ