Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           09             07                                      2023/ШЦТ/323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т-д  холбогдох эрүүгийн 2325000000419 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г овгийн Ж-ны Т.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Т нь 2023 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг Залуус хотхоны 22 дугаар байрны гадна талын авто машины зогсоолд байрлуулсан Ж.Э-н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Тоёота Кролла маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж хугалан, зүүн талын урд хаалганы будгийг өшиглөж будгийг халзлан 815 000 төгрөгийн хохирол, Ч.О-н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн ар хэсгийг өшиглөж хонхойлгон 335,000 төгрөгийн хохирол, Ч.Т эзэмшлийн **** ОРН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж хугалан 260,000 төгрөгийн хохирол тус тус учруулан эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 1 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Т-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Ч.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Ж.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Ч.О “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 13-16-р тал/

2. Хохирогч Ч.Т “2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 22 дугаар байранд ах Д-н гэрт байж байхад байрны гадна талд хүн орилоод юм нүдээд байгаа юм шиг сонсогдохоор нь ахын байрны цонхоор нь харахад үл таних эрэгтэй хүн миний **** ОРН улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зүүн талын толийг өшиглөж харагдсан. Тэгэхээр нь би ахынхаа гэрээс гарч машин өшиглөж байсан хүнийг барьж аваад цагдаа дуудсан. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчим Залуус хотхоны 22 дугаар байрны хойд талын зогсоол дээр авчирч тавьж байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. Зүүн талын толь эвдэрсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-р тал/

3. Хохирогч Ж.Э-н “2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед намайг гэртээ унтаж амарч байхад манай байрны оршин суугч манай хаалгыг тогшиж цагдаа нар ирчихсэн гадна талд зогсоол дээр байсан таны машины толийг хугалчихсан байна, таныг гараад ир гэж байна гэж намайг дуудсан. Тэгэхээр нь би гараад очиход 22 дугаар байрны зогсоол дээр байсан миний эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай тоёота кролло маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг сууриар нь хугалж, зүүн талын урд хаалганы будгийг зурж будаг нь ховхорч газар унасан. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим байрныхаа зогсоол дээр авчирч тавьж байсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-р тал/

4. Хохирогч Ч.О-н “2023 оны 08 дугаар сарын 19-өөс 20-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 22 дугаар байранд ах Д-н гэрт байж байхад байрны гадна талд хүн орилох чимээ гараад байсан. Тэгэхэд манай ах Т  цонхон дээр гарч тамхи татах гэж байхдаа харахад манай ах Т ийн тээврийн хэрэгслийн толийг нь үл таних хүн өшиглөж байна гэж хэлээд ах бид хоёр гарч тухайн хүнийг барьж аваад цагдаа дуудсан тухайн машины толь өшиглөж байсан хүн нь согтуу байсан. Тэгээд би өөрийнхөө тээврийн хэрэгслийг очиж үзэхэд миний **** -ОРХ улсын дугаартай тоёота Сайя маркийн тээврийн хэрэгслийн ард багажийг өшиглөж цааш нь хонхойлгосон байсан. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчим Залуус хотхоны 22 дугаар байрны хойд талын зогсоол дээр авчирч тавьж байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-р тал/

5. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд. /хавтаст хэргийн 20, 24, 28-р тал/

6. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1090 дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр **** ОРН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг 260 000 төгрөгөөр тогтоосон” гэх үнэлгээ. /хавтаст хэргийн 31-33-р тал/

7. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1093 дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр **-** ОРХ улсын дугаартай Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг 335,000 төгрөгөөр тогтоосон” гэх үнэлгээ. /хавтаст хэргийн 39-40-р тал/

8. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1095 дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр **-** ОРХ улсын дугаартай Тоёота Аксио кролла маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг 815,000 төгрөгөөр тогтоосон” гэх үнэлгээ. /хавтаст хэргийн 46-47-р тал/

9. Согтуурлын зэрэг шалгасан мөрдөгчийн “Ж.Т /РД: ФА93012631/ согтолтын зэргийг драгер төхөөрөмжөөр үлээлгэн шалгаж үзэхэд 2.98%-тай байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл. /хавтаст хэргийн 70-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Т нь 2023 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг Залуус хотхоны 22 дугаар байрны гадна талын авто машины зогсоолд байрлуулсан Ж.Э-н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Тоёота Кролла маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж хугалан, зүүн талын урд хаалганы будгийг өшиглөж будгийг халзлан 815 000 төгрөгийн хохирол, Ч.О-н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн ар хэсгийг өшиглөж хонхойлгон 335,000 төгрөгийн хохирол, Ч.Тэзэмшлийн **** ОРН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж хугалан 260,000 төгрөгийн хохирол тус тус учруулан эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 1 410 000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ч.Т“цонхоор нь харахад үл таних эрэгтэй хүн миний **** ОРН улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зүүн талын толийг өшиглөж харагдсан. Тэгэхээр нь би ахынхаа гэрээс гарч машин өшиглөж байсан хүнийг барьж аваад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Э-н өгсөн “би гараад очиход 22 дугаар байрны зогсоол дээр байсан миний эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай тоёота кролло маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг сууриар нь хугалж, зүүн талын урд хаалганы будгийг зурж будаг нь ховхорч газар унасан” гэх мэдүүлэг, хохирогч Ч.О-н өгсөн “ах Т ийн тээврийн хэрэгслийн толийг нь үл таних хүн өшиглөж байна гэж хэлээд ах бид хоёр гарч тухайн хүнийг барьж аваад цагдаа дуудсан тухайн машины толь өшиглөж байсан хүн нь согтуу байсан. Тэгээд би өөрийнхөө тээврийн хэрэгслийг очиж үзэхэд миний **** -ОРХ улсын дугаартай тоёота Сайя маркийн тээврийн хэрэгслийн ард багажийг өшиглөж цааш нь хонхойлгосон байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний хохирлын үнэлгээний 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1090 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний хохирлын үнэлгээний 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1093 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний хохирлын үнэлгээний 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1095 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Т нь 2023 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг Залуус хотхоны 22 дугаар байрны гадна талын авто машины зогсоолд байрлуулсан Ж.Э-н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Тоёота Кролла маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж хугалсан, зүүн талын урд хаалганы будгийг өшиглөж будгийг халзлан 815 000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.О-н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийн ар хэсгийг өшиглөж хонхойлгон 335,000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Тэзэмшлийн **** ОРН улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг өшиглөж хугалан 260 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 1 410 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Тэмүүжингийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Т-д 260,000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.О-т 335,000 төгрөгийн хохирол, Ж.Э-д 815,000 учирсан бөгөөд хохирогч нарт хохирол төлөгдсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Ж-ны Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д оногдуулсан 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС