| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-09-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
2023 09 04 2023/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2330002730182 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ... эхнэр... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Хар гуу” гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ..... регистрийн дугаартай, Зээрд овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 настай ******* хурдан морины бэлтгэл ажил хийлгэн морь унуулах үедээ Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Үндэсний морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандартын 1.2 дугаар зүйлд заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилалтын үед өмсөж хэрэглэнэ, мөн стандартын 2.2-т Уяач... нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана” гэснийг болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан “...уралдаанч хүүхэд нь ...морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас 10 настай буюу бага насны хүүхэд болох нь мориноос унаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл: гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их баг бага далавч дайрсан хугарал, баруун хацар ясны нум дайрсан хугарал, баруун чамархайд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн мөнгөн дүнг өндөр байна гэж дүгнэж байна. Учир нь хохирогч хүүхэд 2, 3 хоног буюу цөөн хоногийн эмчилгээ хийлгэсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын тогтоосон мөнгөн дүн болон аймаг, суманд хийлгэсэн эмчилгээний зардлыг өндөр байна гэж үзэж байна. 2-3 хоног гэж бичсэн байгаа боловч зарим үед бид хувиараа эм, тариагаа худалдан авч байсан. Гэмтэл, согогт тогтоосон 5 сая төгрөгийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 настай ******* хурдан морины бэлтгэл ажил хийлгэн морь унуулах үедээ Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Үндэсний морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандартын 1.2 дугаар зүйлд заасан “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилалтын үед өмсөж хэрэглэнэ, мөн стандартын 2.2-т Уяач... нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана” гэснийг болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасан “...уралдаанч хүүхэд нь ...морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас 10 настай буюу бага насны хүүхэд болох нь мориноос унаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл: гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их баг бага далавч дайрсан хугарал, баруун хацар ясны нум дайрсан хугарал, баруун чамархайд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мэдүүлэг /хх-ийн 8-10х/, гэрч мэдүүлэг /хх-ийн 12-13х/, эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17-19х/, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22х/, шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 35-36х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 64 х / зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч *******гийн хохирогч ******* хурдан морины бэлтгэл ажил хийлгэн морь унуулах үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас түүний эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл: гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их баг бага далавч дайрсан хугарал, баруун хацар ясны нум дайрсан хугарал, баруун чамархайд тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Хүүгийн биеийн байдал сайжирч хэвийн болсон. Одоо гаргах гомдол санал байхгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн 2 жилийн хугацаагаар хурдан морь уях эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 2 жилийн хугацаагаар хурдан морь уях эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч ******* нар нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 9.527.000 төгрөг гарсан нь эргэлзээтэй, хохирогч д ийм өндөр төлбөртэй эмчилгээ хийгдээгүй, нотлох баримт хангалтгүй байна гэж, улсын яллагчийн зүгээс дээрх эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг дахин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж тус тус мэдүүлжээ.
Иймд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 9.527.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, прокурор нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрд овогт Батаагийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******г 2 жилийн хугацаагаар хурдан морь уях эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 9.527.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, прокурор нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР