| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00247/И |
| Дугаар | 00135 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 00135
| 2020 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 153/ШШ2020/00135 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 К-ын байранд байрлах, Капитал бан ХХК дахь Банкны эрх хүлээн авагч /2556375/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт баг, 6-9 тоотод оршин суух, ПЖ76121417 дугаарын регистртэй, Тайван овогт Мөнх-Очирын Насанбатад холбогдох 3,305,974.84 /гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К эрх хүлээн авагч М.Адилбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Насанбат нь Ктай 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №2014/019 тоот зээлийн гэрээ байгуулж 6,800,000 /Зургаан сая найман зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэйгээр, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар авсан. Зээлдэгч М.Насанбат нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 4,955,236.86 тогрөг. үндсэн зээлийн хүүнд 1,988,463.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,294.20 төгрөг, бүгд 6,952,994.33 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн тус банктай байгуулсан №2014/019 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хуү тооцооллыг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,844,763.14 /нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран гурван төгрөг 14 мөнгө/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 1,206,973.86 /нэг сая хоёр зуун зургаан мянга есөн зуун далан гурван төгрөг 86 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 224,237.84 /хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун гучин долоон төгрөг 84 мөнгө/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг /гучин мянган/ төгрөг нийт 3,305,974.84 /Гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрвөн төгрөг 84 мөнгө/ төгрөгийг хариуцагч М.Насанбатаас гаргуулаж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Насанбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,305,974.84 /гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь М.Насанбатад холбогдуулан 3,305,974.84 /гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Насанбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,305,974.84 /гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 3,305,974.84 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,846 төгрөгийн тал хувь болох 33,923 төгрөгийг хариуцагч М.Насанбатаас гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Насанбат нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Насанбатад холбогдох 3,305,974.84 /гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Насанбат нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 3,305,974.84 /гурван сая гурван зуун таван мянга есөн зуун далан дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 3,305,974.84 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,846 төгрөгийн тал хувь болох 33,923 төгрөгийг хариуцагч М.Насанбатаас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Насанбат нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ