Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00136

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, М ХХК /2072572/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Алаг толгой багийн 8-21 тоотод оршин суух, ПЮ91101566 дугаарын регистртэй, Хөхнүүд овогт Агчулууны Солонгод холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 206,081 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 40,749 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 20,368 төгрөг, нийт 267,198 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22364032 тоот гэрээ байгуулан 99475639 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei y6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 206,081 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 40,749 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 20,368 төгрөг, нийт 267,198 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Солонго нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь М ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 267,198 төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь А.Солонгод холбогдуулан дараа гар утас зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөрт 267,198 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Солонго нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 206,081 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 40,749 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 20,368 төгрөг, нийт 267,198 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,666 төгрөгийн тал хувь болох 4,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,333 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Солонгоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,333 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Солонгод холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 206,081 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 40,749 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 20,368 төгрөг, нийт 267,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Солонгийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 267,198 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,666 төгрөгийн тал хувь болох 4,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,333 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Солонгоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,333 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ