Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00060

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00060

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,... дугаар хороо, .. дугаар байрны ..... тоотод оршин суух, Х М-ийн Д //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн .... тоотод оршин суух, Т овогт Б-ын М //,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 10-02 тоотод оршин суух, А овогт Д-ын О // нарт холбогдох,

гэм хорын хохирол 7,255,200 /долоон сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00015/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Д миний бие 2019 оны 09 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Булган суманд болох Жангар-2019 наадам үзэх, баруун хил-Байтаг богд ууланд байрлах цэргийн заставыг Монгол Улсын баатар Ц.Бадамын нэрэмжит болох арга хэмжээнд (садан төрлийн хувьд) оролцохоор ах дүүс, бүх хүүхдүүдийнхээ хамт /урилгаар/ явах болж Таван богд ХХК-иас Ланд-200 маркийн (шинэ) автомашиныг 165,000,000 төгрөгөөр худалдан аваад Улаанбаатараас Ховдын чиглэлд явж байсан.

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Сайн байна уу гэх хаалганы дэргэд автомашины зогсоол дээр зогсож байхад нэхэмжлэгч миний эзэмшлийн Ланд-200 маркийн автомашиныг 02-52 ХОҮ улсын дугаартай, ачааны автомашинаар (ээлжпэн жолоодож явсан Б.М, Д.О) мөргүүлж, автомашинд ихээхэн хохирол учруулсан. Автомашины ослыг Говь- Алтай аймгийн замын цагдаагийн хэлтэс шалгаж, шалгалтын материалыг танилцуулж, албан ёсны хариу өгсөн гэжээ. Автомашинд учирсан хохирлын үнэ тогтоолгохоор Говь-Алтай аймгийн замьн цагдаагийн хэлтэс (тус аймагт ажилладаг салбарынх нь мэргэжилтнээр зураг авхуулан) Улаанбаатар хотод байрлах Ашид билгүүн ХХК-д явуулж 9,402,000 төгрөгийн хохирол тогтоолгосон байсан.

Миний бие Улаанбаатарт ирж (эвдэрсэн) автомашинаа засуулахаар засвар хийдэг олон компанид машинаа үзүүлсэн боловч засварын хөлс хэт өндөр, сэлбэг нь оргинал биш байсан тул Таван богд компанийн засварын газарт үзүүлэхэд гарах нийт зардлын хэмжээг (эхний удаад 15.663.000 төгрөгөөр тогтоож), засвар хийхдээ зарим эд ангийг эгүүлэн хэрэглэх..., сэлбэг болон ажлын хөлсний үнэлгээг 20 хувиар хямдруулах зэргээр эцэст нь 11,755,200 тегрөг авч, автомашиныг (2019 оны 09 дүгээр сарын 20-ны едрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл) 51 хоногийн дараа хүлээлгэж өглөө. Янз бүрээр их хохирсон, машин ч засагдсан. Энэ талаар Б.М, Д.О нартай ярьж, хохирол арилгах талаар (сэтгэл гарган) хохирлын хэмжээг багаар тогтоон тодорхой хугацаа тогтоон өгч, захиа явуулж, олон удаа мэдэгдсэн боловч сүүлдээ утсаар ярихгүй, захианы хариуг өгөхгүй, утсаа ч авахгүй болсон тул арга буюу өөрийнхөө төлсөн 11.755.200 төгрөгөөс Д.Мийн ирүүлсэн 4.500.000 төгрөгийг хасаж, 7.255.200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.033 төгрөг, бүгд 7.386.233 төгрөгийг автомашин жолоодож явсан жолооч болон уг автомашин эзэмшигч, /жолоо шилжүүлсэн/ Д.О нараар төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Б.М, Д.О нар миний санал, сэтгэлийг ойлгож, асуудалд ухаантай хандахгүй, харин ч хүн чанаргүй хандаж, удаан хугацаагаар намайг хохироосонд гомдож байна. Харин хохирлын хэмжээг (зардлыг) аль болох багаар гаргахыг бодолцсон бөгөөд өөр аар саар хохирлыг нэхээгүй болно гэжээ.

Тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохигчоос ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: М.Дгийн нэхэмжлэлтэй Д.О, Б.М нарт холбогдох гэм хорын хохирол 7,255,200 /долоон сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай хэрэг зохигчид дараах нөхцөлтэйгээр эвлэрч байна. Үүнд:

1.Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,877,600 /таван сая найман зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдөр М.Дгийн ХААН банкны 5027768873 тоот дансанд хийх үлдэгдэл 4,877,600 төгрөгөөс сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлөхөөр болж эвлэрч байна

2 Хариуцагч Б.М нь 5,877,600 /таван сая найман зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,377,600 /нэг сая гурван зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг 3 хувааж сар бүрийн 25-ны өдрийн дотор 459,200 төгрөгийг М.Дгийн ХААН банкны 5027768873 тоот дансанд хийхээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.

3.Хэрвээ хариуцагч Д.О, Б.М нар нь тохиролцсон хугацаандаа /эхний сардаа/ төлбөрөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгч М.Д нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандана.

4.Энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эврэлийн гэрээнээс гарах үр дагаврыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь Б.М, Д.О нарт холбогдуулан гэм хорын хохирол 7,255,200 /долоон сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,877,600 /таван сая найман зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.Дгийн ХААН банк дахь 5027768873 тоот дансанд хийх, үлдэгдэл 4,877,600 төгрөгөөс сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр төлөхөөр, хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,377,600 /нэг сая гурван зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 3 хувааж сар бүрийн 25-ны өдрийн дотор 459,200 төгрөгийг нэхэмжлэгч М.Дгийн ХААН банк дахь 5027768873 тоот дансанд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтоо, хариуцагч Д.О, Б.М нар нь эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн иргэн Х.Цогтоод итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтоод эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Дгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,130 төгрөгийн тал хувь болох 66,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 66,565 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М, Д.О нараас 66,565 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Дд олгохоор тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч Б.М, Д.О нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Дгийн нэхэмжлэлтэй, Б.М, Д.О нарт холбогдох, гэм хорын хохирол 7,255,200 /долоон сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,877,600 /таван сая найман зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч М.Дгийн ХААН банк дахь 5027768873 тоот дансанд хийх, үлдэгдэл 4,877,600 төгрөгөөс сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,377,600 /нэг сая гурван зуун далан долоон мянга зургаан зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үүнээс 3 хувааж сар бүрийн 25-ны өдрийн дотор 459,200 төгрөгийг нэхэмжлэгч М.Дгийн ХААН банк дахь 5027768873 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтоо, хариуцагч Д.О, Б.М нар эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 133,130 /нэг зуун гучин гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийн тал хувь болох 66,565 /жаран зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөгийг улын улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 66,565 /жаран зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М, Д.О нараас 66,565 /жаран зургаан мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Дд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.О, Б.М нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                   С.ОЮУНЖАРГАЛ