Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/187

 

 

    2023             09             11                                            2023/ШЦТ/187            

                                        

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 2230003520179 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Сүхбаатар аймгийн ..... сумын ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овогт ******* ......

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1970 тоотод байх иргэн *******ын байшинд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,157,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.          

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. ******* гэрийн хажуугаар явж байхад тухайн айлын гэрэл нь унтарсан байхаар нь эзэнгүй гэдгийг нь мэдээд, хажуу талын хашаагаар нь даваад амбаарын цонхыг нь гараараа түлхэж нээгээд ороход баахан том хайрцагтай эд зүйл байхаар нь нээж үзэхэд машины хучлага, плитк, ноосон цамцнууд байхаар нь авч явсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтуу байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 122-124х/,

 

Хохирогч *******ын “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 19-07 тоотод манай хадам ах Дашдоржийн хашаа байшин байдаг юм. Тухайн хашаа байшин нь ихэвчлэн эзэнгүй байдаг юм. Би хэдэн өдөртөө нэг удаа очиж шалгаж үздэг. Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хашаа байшингаа очиж үзэхэд манай байшингийн үүдний амбаарын зүүн талын цонх нээлттэй дотор талын байшингийн хаалга нь онгорхой байхаар нь байшиндаа ороход том өрөөнд хураалттай байсан Солонгос улсаас манай хадам дүү Сүрэнбаатараас явуулсан чемодан, цаасан хайрцагтай эд зүйлсийг задлаад эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Том жижиг нийлсэн 20 гаруй чемодан, хайрцагтай эд зүйлс байсан. Тухайн чемодан, хайрцагтай эд зүйлс нь 2021 оны 09 дүгээр сарын дундуур нэг доор ирэхээр нь байшингийнхаа том өрөөнд хурааж байсан юм. Би тухайн чемодан, цаасан хайрцагтай эд зүйлсийг нь огт задалж үзэж байгаагүй. Бүгд скоч, лацтай байсан. Хадам дүү Сүрэнбаатартай дүрсээ харж ярьж алдагдсан эд зүйлсийг бүртгэхэд шинэ ус буцалгагч 2 ширхэг, Tefal брендийн 4.5 литрийн битүү чанагч 1 ширхэг, philips брэндийн индүү 1 ширхэг, Iphone-6 plus маркийн гар утас 1 ширхэг, Samsung Note7 маркийн гар утас 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй ноолууран цамц 3 ширхэг, ноолууран плаж 2 ширхэг байхгүй байна гэсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж мэдүүлгээ өгсний маргааш нь  байшингийн зүүн талд байх модон амбаарыг нээхэд баруун талын цонх нь нээлттэй нэг ширэмтэй цагаан плитка, машины хучлага зэрэг эд зүйлс алдагдсан болохыг мэдээд дараа нь цагдаагийн байгууллагад ирж нэмж мэдүүлэг өгсөн юм. Манай хадам ах Дашдорж нь 2021 оны 10 дугаар сарын дундуураас 11 дүгээр сарын дундуур хүртэл корона вирусийн халдвар аваад хашаа байшиндаа ганцаараа тусгаарлагдсан юм. Тусгаарлагдаж байх хугацаандаа Дашдорж ах том өрөөнд зай гаргах гээд зарим цаасан хайрцагтай эд зүйлсийг амбаар руу зөөж оруулсан гэж надад хэлсэн. Дашаа ах дандаа цаасан хайрцагтай эд зүйлсийг зөөж оруулсан гэж хэлсэн. Тухайн цаасан хайрцагтай эд зүйлс дотор юу юу байсан талаар нь би огт мэдэхгүй байна. Байшинд байсан болон амбаарт байсан чемодан, цаасан хайрцагтай эд зүйлсийг бүгдийг нь тэжээлийн аж ахуйн байр руугаа нүүлгэчихсэн байгаа” гэх мэдүүлэг /хх 57-59х/,

 

Гэрч ******* “...Би Баруун-Урт сумын 5 дугаар багт байрлах “Малчин” дэлгүүрт худалдагч хийдэг. 2021 оны 11 дүгээр сард дэлгүүртээ сууж байхад гаднаас үл таних залуу орж ирээд “хөдөө явах гээд бинзен хийх гэсэн юмаа. Эгчээ та энэ плеткийг авчих” гэсэн. Тухайн плетка нэг ширэмтэй цагаан өнгөтэй плетка байсан. Плеткийг шалгаж үзэхэд гэрэл асаад ажиллаж байх шиг байсан. Тэгээд би бэлэн 30,000 төгрөгөөр уг плеткийг авсан. Надад плетка зарсан залуу ганцаараа явж байсан. Хар куртиктэй, дунд зэргийн нуруутай залуу байсан. Би тухайн залууг харвал танина. “...******* биеэр нь харуулахаар энэ надад плетка зарсан залуу мөн байна гэв”. Тухайн плетка нь одоо манай гэрт байгаа” гэх мэдүүлэг /хх 74х/, 

 

Гэрч ******* “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Ясан” гэх газар нутаглаж мал маллаж амьдардаг. Би 2021 оны 10 дугаар сарын дундуур корона вирусийн халдвар авсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1907 тоотод байх хашаа байшиндаа 11 дүгээр сарын дундуур хүртэл ганцаараа тусгаарлалтад байсан. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Тусгаарлалтад байх хугацаандаа хуучин “Ясан” гэх газар цуг нутаглаж байсан гэх залуугийн гэрээр хэсэж орсон.ийн гэр нь  манай хашаанаас хойшоо 2, 3 эгнээний цаана байх зүүн талаасаа ордог цэнхэр өнгөтэй төмөр сараалжин хаалгатай ганц гэр байдаг.ийн гэрт ороход ээжтэйгээ цуг байж байсан. намайг дагаж яваад манай гэрт орж цай уусан. Цай ууж байхдаа гэрийн эд зүйлсийг ажиглаад байсан. том өрөөний үүдэнд зогсоод тус өрөөнд хураалттай байсан хайрцаг, чемодантай эд зүйлсийг харсан. Би тухайн үед нь Солонгоос ирсэн эд зүйлс байгаа юм. Манай дүү нарын эд зүйлсээ гэж хэлж байсан. ...Намайг тусгаарлалтад байх хугацаандоос өөр хүн манай гэрт орж ирээгүй.оос өөр хүн манай гэрийг хаана байдаг талаар сайн мэдэхгүй. Тэгээд би 11 дүгээр сарын дундуур гэрийн тусгаарлалтаасаа гараад шууд хөдөө гэр рүүгээ явсан. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг хөдөө явснаас хойш удаагүй манай хүргэн Ганбат над руу залгаад гэрт хулгай орсон байна. Дүү Сүрэнбаатарын Солонгос улсаас явуулсан каргоны эд зүйлсийг задлаад дотроос нь эд зүйлс хулгайлсан байна гэсэн. Тэгэхээр би гэдэг залуу манай гэрт орж ирсэн. Тэрнээс өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. ...Гэрийн том өрөөнд том жижиг нийлсэн 20 гаруй чемодан, цаасан хайрцагтай эд зүйлс хураалттай байсан. Би тухайн эд зүйлсийг огт задалж үзэж байгаагүй. Бүх юм нь скочтой байсан. Би хүний эд зүйлс гээд нээж үзээгүй. ...Намайг ковидын тусгаарлалтад байхад байшинд хөглөрөөд багтахгүй байсан болохоор нь зарим хайрцагтай эд зүйлсийг зүүн талын модон амбаар руу зөөж оруулсан. Яг хэдэн хайрцагтай эд зүйлс байсныг нь сайн санахгүй байна. 10 орчим хайрцагтай эд зүйлсийг зөөж оруулсан. Дандаа хайрцагтай эд зүйлсээс нь оруулсан. Чемодан цүнхтэй эд зүйлсээс огт амбаар руу оруулаагүй. ...Намайг амбаарт ороход оёдлын машин дээр машины хучлага байсан. Плетка, цамцнууд байсан талаар сайн мэдэхгүй байна. Амбаарт хийсэн хайрцагтай эд зүйлс бүгд скочтой байсан. Би тухайн эд зүйлсийг огт задалж үзээгүй. Юу юу байсан талаар нь мэдэхгүй байна. ...Тухайн үед амбаар руу ороход амбаарын цонх, хаалга цоожтой байсан. Би хайрцагтай эд зүйлсийг хийчхээд амбаарынхаа хаалгыг цоожилсон” гэх мэдүүлэг /хх 76х/,

 

Гэрч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг Хашаат гэх газар гэр бүлийн хамт мал маллаж амьдардаг юм. ******* нь миний төрсөн дүү байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сард Баруун-Урт сум руу ээж Бадамсүрэнгийн гэрт түлээ хүргэж өгөөд буцсан. Буцахад дүү ******* ногоон өнгөтэй нийлэг материалтай хучлага өгсөн юм. Би тухайн хучлагыг Өмнөговь аймагт том машины барьдаг дүү Гантулгыг явуулсан байх гэж бодоод авсан юм. уг хучлагыг надад өгөхдөө малдаа нөмрөг хийгээрэй гэж өгсөн юм. Би тухайн хучлагыг хулгайн эд зүйлс гэдгийг огт мэдээгүй. ...Төрсөн дүү Гантулгыг л явуулсан байх гэж бодсон юм. Тухайн хучлагыг цагдаагаас асуугаад байхаар нь 2022 оны 04 дүгээр сард дүү ******* рүү буцаагаад явуулсан. Одоо тухайн хучлагат байгаа” гэх мэдүүлэг /хх 80-81х/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2103364 дугаартай дүгнэлтээр алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 2,157,200 /хоёр сая нэг зуун тавин долоон мянга хоёр зуун/ төгрөг гэх дүгнэлт /хх 95-107х/,

 

Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 127 х/,

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол / хх 129-135 х/, зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1970 тоотод байх иргэн *******ын байшинд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,157,200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: хохирогч *******ын “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 19-07 тоотод манай хадам ах Дашдоржийн хашаа байшин байдаг юм. Тухайн хашаа байшин нь ихэвчлэн эзэнгүй байдаг юм. Би хэдэн өдөртөө нэг удаа очиж шалгаж үздэг. Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хашаа байшингаа очиж үзэхэд манай байшингийн үүдний амбаарын зүүн талын цонх нээлттэй дотор талын байшингийн хаалга нь онгорхой байхаар нь байшиндаа ороход том өрөөнд хураалттай байсан Солонгос улсаас манай хадам дүү Сүрэнбаатараас явуулсан чемодан, цаасан хайрцагтай эд зүйлсийг задлаад эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Том жижиг нийлсэн 20 гаруй чемодан, хайрцагтай эд зүйлс байсан. Тухайн чемодан, хайрцагтай эд зүйлс нь 2021 оны 09 дүгээр сарын дундуур нэг доор ирэхээр нь байшингийнхаа том өрөөнд хурааж байсан юм. Би тухайн чемодан, цаасан хайрцагтай эд зүйлсийг нь огт задалж үзэж байгаагүй. Бүгд скоч, лацтай байсан. Хадам дүү Сүрэнбаатартай дүрсээ харж ярьж алдагдсан эд зүйлсийг бүртгэхэд шинэ ус буцалгагч 2 ширхэг, Tefal брендийн 4.5 литрийн битүү чанагч 1 ширхэг, philips брэндийн индүү 1 ширхэг, Iphone-6 plus маркийн гар утас 1 ширхэг, Samsung Note7 маркийн гар утас 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, эмэгтэй ноолууран цамц 3 ширхэг, ноолууран плаж 2 ширхэг байхгүй байна гэсэн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж мэдүүлгээ өгсний маргааш нь  байшингийн зүүн талд байх модон амбаарыг нээхэд баруун талын цонх нь нээлттэй нэг ширэмтэй цагаан плитка, машины хучлага зэрэг эд зүйлс алдагдсан болохыг мэдээд дараа нь цагдаагийн байгууллагад ирж нэмж мэдүүлэг өгсөн юм. Манай хадам ах Дашдорж нь 2021 оны 10 дугаар сарын дундуураас 11 дүгээр сарын дундуур хүртэл корона вирусийн халдвар аваад хашаа байшиндаа ганцаараа тусгаарлагдсан юм. Тусгаарлагдаж байх хугацаандаа Дашдорж ах том өрөөнд зай гаргах гээд зарим цаасан хайрцагтай эд зүйлсийг амбаар руу зөөж оруулсан гэж надад хэлсэн. Дашаа ах дандаа цаасан хайрцагтай эд зүйлсийг зөөж оруулсан гэж хэлсэн. Тухайн цаасан хайрцагтай эд зүйлс дотор юу юу байсан талаар нь би огт мэдэхгүй байна. Байшинд байсан болон амбаарт байсан чемодан, цаасан хайрцагтай эд зүйлсийг бүгдийг нь тэжээлийн аж ахуйн байр руугаа нүүлгэчихсэн байгаа” гэх, гэрч ******* “...Би Баруун-Урт сумын 5 дугаар багт байрлах “Малчин” дэлгүүрт худалдагч хийдэг. 2021 оны 11 дүгээр сард дэлгүүртээ сууж байхад гаднаас үл таних залуу орж ирээд “хөдөө явах гээд бинзен хийх гэсэн юмаа. Эгчээ та энэ плеткийг авчих” гэсэн. Тухайн плетка нэг ширэмтэй цагаан өнгөтэй плетка байсан. Плеткийг шалгаж үзэхэд гэрэл асаад ажиллаж байх шиг байсан. Тэгээд би бэлэн 30,000 төгрөгөөр уг плеткийг авсан. Надад плетка зарсан залуу ганцаараа явж байсан. Хар куртиктэй, дунд зэргийн нуруутай залуу байсан. Би тухайн залууг харвал танина. “...******* биеэр нь харуулахаар энэ надад плетка зарсан залуу мөн байна гэв”. Тухайн плетка нь одоо манай гэрт байгаа” гэх, 

гэрч ******* “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Ясан” гэх газар нутаглаж мал маллаж амьдардаг. Би 2021 оны 10 дугаар сарын дундуур корона вирусийн халдвар авсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1907 тоотод байх хашаа байшиндаа 11 дүгээр сарын дундуур хүртэл ганцаараа тусгаарлалтад байсан. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Тусгаарлалтад байх хугацаандаа хуучин “Ясан” гэх газар цуг нутаглаж байсан гэх залуугийн гэрээр хэсэж орсон.ийн гэр нь  манай хашаанаас хойшоо 2, 3 эгнээний цаана байх зүүн талаасаа ордог цэнхэр өнгөтэй төмөр сараалжин хаалгатай ганц гэр байдаг.ийн гэрт ороход ээжтэйгээ цуг байж байсан. намайг дагаж яваад манай гэрт орж цай уусан. Цай ууж байхдаа гэрийн эд зүйлсийг ажиглаад байсан. том өрөөний үүдэнд зогсоод тус өрөөнд хураалттай байсан хайрцаг, чемодантай эд зүйлсийг харсан. Би тухайн үед нь Солонгоос ирсэн эд зүйлс байгаа юм. Манай дүү нарын эд зүйлсээ гэж хэлж байсан. ...Намайг тусгаарлалтад байх хугацаандоос өөр хүн манай гэрт орж ирээгүй.оос өөр хүн манай гэрийг хаана байдаг талаар сайн мэдэхгүй. Тэгээд би 11 дүгээр сарын дундуур гэрийн тусгаарлалтаасаа гараад шууд хөдөө гэр рүүгээ явсан. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Намайг хөдөө явснаас хойш удаагүй манай хүргэн Ганбат над руу залгаад гэрт хулгай орсон байна. Дүү Сүрэнбаатарын Солонгос улсаас явуулсан каргоны эд зүйлсийг задлаад дотроос нь эд зүйлс хулгайлсан байна гэсэн. Тэгэхээр би гэдэг залуу манай гэрт орж ирсэн. Тэрнээс өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. ...Гэрийн том өрөөнд том жижиг нийлсэн 20 гаруй чемодан, цаасан хайрцагтай эд зүйлс хураалттай байсан. Би тухайн эд зүйлсийг огт задалж үзэж байгаагүй. Бүх юм нь скочтой байсан. Би хүний эд зүйлс гээд нээж үзээгүй. ...Намайг ковидын тусгаарлалтад байхад байшинд хөглөрөөд багтахгүй байсан болохоор нь зарим хайрцагтай эд зүйлсийг зүүн талын модон амбаар руу зөөж оруулсан. Яг хэдэн хайрцагтай эд зүйлс байсныг нь сайн санахгүй байна. 10 орчим хайрцагтай эд зүйлсийг зөөж оруулсан. Дандаа хайрцагтай эд зүйлсээс нь оруулсан. Чемодан цүнхтэй эд зүйлсээс огт амбаар руу оруулаагүй. ...Намайг амбаарт ороход оёдлын машин дээр машины хучлага байсан. Плетка, цамцнууд байсан талаар сайн мэдэхгүй байна. Амбаарт хийсэн хайрцагтай эд зүйлс бүгд скочтой байсан. Би тухайн эд зүйлсийг огт задалж үзээгүй. Юу юу байсан талаар нь мэдэхгүй байна. ...Тухайн үед амбаар руу ороход амбаарын цонх, хаалга цоожтой байсан. Би хайрцагтай эд зүйлсийг хийчхээд амбаарынхаа хаалгыг цоожилсон” гэх,

гэрч “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р баг Хашаат гэх газар гэр бүлийн хамт мал маллаж амьдардаг юм. ******* нь миний төрсөн дүү байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сард Баруун-Урт сум руу ээж Бадамсүрэнгийн гэрт түлээ хүргэж өгөөд буцсан. Буцахад дүү ******* ногоон өнгөтэй нийлэг материалтай хучлага өгсөн юм. Би тухайн хучлагыг Өмнөговь аймагт том машины барьдаг дүү Гантулгыг явуулсан байх гэж бодоод авсан юм. уг хучлагыг надад өгөхдөө малдаа нөмрөг хийгээрэй гэж өгсөн юм. Би тухайн хучлагыг хулгайн эд зүйлс гэдгийг огт мэдээгүй. ...Төрсөн дүү Гантулгыг л явуулсан байх гэж бодсон юм. Тухайн хучлагыг цагдаагаас асуугаад байхаар нь 2022 оны 04 дүгээр сард дүү ******* рүү буцаагаад явуулсан. Одоо тухайн хучлагат байгаа” гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2103364 дугаартай дүгнэлтээр алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээ 2,157,200 /хоёр сая нэг зуун тавин долоон мянга хоёр зуун/ төгрөг гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт:

 

Улсын яллагч: “...Шүүгдэгчийн ******* нь 2021 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 1970 тоотод байх иргэн ******* байшинд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 2004234 төгрөгийн хохирол учруулж хулгайлж гэмт хэрэг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болгохыг ухамсарлаж зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 2004234 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байгаа. Шүүгдэгчийн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эрхэд халдаж зориуд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн үйл гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: “...Гэм буруугийн талаар маргаан байхгүй, хохирол төлбөрийн хувьд төлөөгүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, хориглосон орон зай байх ба шүүгдэгч нь үүнийг мэдсээр байж зөрчсөн санаатай үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөнө.

 

******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын эд хөрөнгийн нууцаар, хууль бусаар авснаар бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдад хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний өмчлөх эрхийн эсрэг хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах саналтай. Хохирогч *******ад 2.000.4234 төгрөгийг хохирогчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс  гаргасан саналыг үндэслэн хохирол төлбөр бүрэн төлсөнд тооцсон. Мөн шүүгдэгчийг 2023 оны 07 сарын 29-ний өдрөөс цагдан хоригдсон 44 өдрийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна...” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг барагдуулсан. Хохирогчид 500.000 төгрөг өгсөн. Мөн хоёр ямаа, нэг үхэр өгсөн. Иймд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний 2/1- ээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна...” гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хүлээн мэдүүлж байгаа зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэж, түүнийг 1 жил, 1 сарын хорих ялаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

2.3 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* орон байранд  нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 09 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан ******* энэ хэргийн улмаас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч *******ад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР