| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00138/И |
| Дугаар | 00137 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 00137
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багт байрлах, 2075377 дугаарын регистртэй, Г Ховд салбарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, 3-15 тоотод байрлах, 2836459 дугаарын регистртэй, Уян дөш ХХК-д холбогдох, зээлийн төлбөр 25,418,752.08 /Хорин таван сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавин хоёр төгрөг найман мөнгө/, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, ЗБ5605100306 дугаарт ипотекийн гэрээгээр Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг, Бугат баг 3 дугаар гудамжны 15 тоот 238 м.кв, улсын бүртгэлийн Ү-1617001786 дугаар бүхий хоёр давхар хувийн сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ5605100306 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэв овогтой Эрдэнэбаатар нь Уяндөш ХХК /2836459/ -г төлөөлөн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банктай ЗГ5605100306 дугаарт зээлийн гэрээ байгуулж 40,000,000 /Дөчин сая/ төгрөгийг жилийн 7 /Долоо/ хувийн хүүтэйгээр 60 /жар/ сарын хугацаатай төслийн зээл авсан болно. Зээлдэгч нь 5605100306 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 25,418,752.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Уян дөш ХХК-ийн төлөөлөгч П.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,418,752.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,418,752.08 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг нийт 25,418,752.08 төгрөгийг Г Ховд салбарт төлөхийг хүлээн зөвшөөрлөө, нэхэмжлэгч Г Ховд салбар нь хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрлөө, хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн сараас эхлээд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно, зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г Ховд салбар нь хариуцагч Уян дөш ХХК-д холбогдуулан зээлийн төлбөр 25,418,752.08 /Хорин таван сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавин хоёр төгрөг найман мөнгө/, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, ЗБ5605100306 дугаарт ипотекийн гэрээгээр Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг, Бугат баг 3 дугаар гудамжны 15 тоот 238 м.кв, улсын бүртгэлийн Ү-1617001786 дугаар бүхий хоёр давхар хувийн сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ5605100306 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Хариуцагч Уян дөш ХХК-ийн төлөөлөгч П.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,418,752.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,418,752.08 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг нийт 25,418,752.08 төгрөгийг Г Ховд салбарт төлөхийг хүлээн зөвшөөрлөө, нэхэмжлэгч Г Ховд салбар нь хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрлөө, хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн сараас эхлээд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно, зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн хариуцагчийн төлөөлөгч П.Эрдэнэбаатар нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 177,622 төгрөгийг хариуцагч Уян дөш ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г Ховд салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Уян дөш ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г Ховд салбарын нэхэмжлэлтэй, Уян дөш ХХК-д холбогдох 25,418,752.08 /Хорин таван сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун тавин хоёр төгрөг найман мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, ЗБ5605100306 дугаарт ипотекийн гэрээгээр Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр баг, Бугат баг 3 дугаар гудамжны 15 тоот 238 м.кв, улсын бүртгэлийн Ү-1617001786 дугаар бүхий хоёр давхар хувийн сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ5605100306 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч Уян дөш ХХК-ийн төлөөлөгч П.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,418,752.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,418,752.08 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг нийт 25,418,752.08 төгрөгийг Г Ховд салбарт төлөхийг хүлээн зөвшөөрлөө, нэхэмжлэгч Г Ховд салбар нь хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрлөө, хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн сараас эхлээд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно, зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж зохигч нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,244 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 177,622 төгрөгийг хариуцагч Уян дөш ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г Ховд салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Уян дөш ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ