Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ********,

Шүүгдэгч: ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******** овгийн ************* *************-т холбогдох 2326001900148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн слесерь мэргэжилтэй, “********************” ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 18-09 тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60,000 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлсэн, ********** овогт ************* ********** /РД:**************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын **-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн гаднах зогсоол дээр хохирогч *************-н нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун 11-р шүдний хугарал, доод уруул дотор салстад шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ************* нь “2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймаг ************ сумын **-р багийн нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн гаднах зогсоол дээр хохирогч *************-н нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун 11-р шүдний хугарал, доод уруул дотор салстад шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3 хуудас/,

Хохирогч ************-н:.. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед төв Хаан банкны уулзвараас өөрийн ******** улсын дугаартай приус 20 загварын автомашинтай ганцаараа ажил руугаа явж байсан юм. Тэгтэл усан спортын цогцолборын хажууд уруудаад 2 дугаар эгнээнд явж байтал урдуур зам шахаад ******** улсын дугаартай саарал өнгийн карина загварын автомашин ороод ирсэн. Тэгэхээр нь араас нь сигналдтал жолооч нь цонхоо онгойлгоод миний өөдөөс салаавч гаргасан. Тэгэхээр нь би араас нь дахиад сигналдтал тэр автомашин огцом тормозлоод усан спорт цогцолбор луу эргэхээр нь араас нь эргээд усан спортын гадна тэр машиныг зогсохоор нь ард нь очоод зогссон. Тэр машинаас 60 орчим насны хүн бууж ирэхээр нь би тэр хүнд та настай хүн байж замын хөдөлгөөнд аятайхан оролцохгүй салаавч гаргаад яаж байгаа юм бэ” гэхэд тэр хүн ирээд гэдсээрээ намайг түлхээд ахиад салаавч гаргасан. Намайг хэл амаар доромжлоод хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу байхаар нь тантай юу ярих вэ дээ гээд цагдаад дуудлага өгөөд дуудсан. Тэгээд цуг явж байсан танихгүй 45-50 орчим насны ахтай яриад зогсож байгаад эргээд хартал автомашины жолооч *************гэх хүн намайг чи ямар хуншгүй эр вэ гэж гараараа нүүрэнд нэг удаа цохисон. Тэгээд миний машины номерыг хараад намайг заналхийлээд, байнга салаавч гаргаад хэл амаар доромжлоод байсан. ************* гэх хүн намайг цохисноос буйлны дотор хэсэг язарсан байсан. Би ************* гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Эмчилгээний зардалд 115,000 төгрөг гарсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

      Гэрч *************-н “...************* ах нэг танихгүй залуутай хэрэлдэж байсан. Тэр танихгүй залуугийн уруулаас цус гарсан байсан...” гэсэн  мэдүүлэг /хх- ийн 28-29-р хуудас/

             Гэрч *************-н “... 2023 оны 05 дугаар сарын 25-н өдөр төв гандангийн цаана айлд очиж хүнтэй уулзахаар явж байгаад ************* ахтай таарсан. ************* ах машинтай ус авахаар явж байсан юм. Тэгээд тэнд таараад ************* ахын гэрт очсон. Гэрт нь Агар нэртэй 0,5 литрийн архи 4-үүлээ хувааж уусан. Тэгээд намайг хүргэж өгөхөөр Усан спортын төв рүү явсан. Төв рүү явах замд Хаан банкны урд гэрлэн дохион дээр засмалаар 1-р эгнээнд явж байхад зодуулсан гэх залуу 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шахаад урдуур нь орж ирсэн. ************* ах 2-р эгнээ рүү ороод тэр залуугийн урдуур шахаад орсон. Тэгтэл тэр залуу араас хашхирахаар нь ************* ах цонхоороо тэр залуу руу салаавч гаргасан. Уулзвараар усан спортын төв рүү эргэхэд нөгөө залуу араас нь дагаад уулзвараар эргээд усан спортын гадна ************* ахын машины ард ирээд зогссон. ************* ах машинаас гараад усан спортын төв рүү орчихсон. Тэгтэл ************* ах усан спортын төвөөс гарч ирээд нөгөө залуу дээр очоод гэдсээрээ түлхээд нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр залуугийн уруул хэсгээс цус гарсан харагдсан. Тэр залууг өөр хүн цохиогүй. *************ах л 1 удаа цохисон. ************ гэх залуу ************* ахыг цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

       Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... *************-н биед баруун 11-р шүдний хугарал, доод уруул дотор салстад шарх гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 34-35-р хуудас/,

              2023 оны 06 дугаар сарын 09--ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 48-50-р тал/,

              2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2326001500148 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.             

              Шүүгдэгч ************* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Энэ хэргийн улмаас хохирогч *************-н биед баруун 11-р шүдний хугарал, доод уруул дотор салстад шарх гэмтлүүд учирсан байх бөгөөд хохирогч *************-н эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч ************ нь “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч ************-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч ***** овогт ************* *************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ************-г түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,

Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *************-н эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******** овогт ************* **********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овогт ************* **********-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ************-г түүнд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *************-н эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогч ************ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*************-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                     Х.ОТГОНЖАРГАЛ