Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00064

 

 

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00064

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах, А ХХК //-д холбогдох,

нийгмийн даатгалын шимтгэлийн өр 44,257,915 /дөчин дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2020/00020/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан байхад харилцагч А ХХК нь 2016 оны 04 сараас 2019 оны 04 сарын 30-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй шимтгэл, 2019 оны 12 сарын 19-ний өдрийн байдлаар 44,257,915 /дөчин дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун арван таван/ төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч А ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 44,257,915 /дөчин дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлж өгнө үү гэжээ.

Зохигчоос 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: 

1.Ажил олгогч А ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /НД7, НД8 /-д 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн 52,665,120 төгрөгийн өглөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, дор дурдсан хугацаанд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ХААН банк дахь 5845138908 тоот дансанд шилжүүлэн барагдуулахаар тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: 2020 рны 3 сарын 15-ны өдөр 26,332,560 төгрөгийг, 2020 оны 5 сарын 01-ний өдөр 26,332,560 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон.

2. Нийгмийн даатгалын санд төлөх 52,665,120 төгрөгийн төлбөрийг энэхүү гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг үндэслэн шимтгэл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож, алданги ногдуулж барагдуулаагүй шимтгэлийн дүн болон түүнд ногдуулсан алдангийн хамт ажил олгогчоос үл маргах журмаар гаргуулах эрхтэй болохыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

3. Нийгмийн даатгалын байцаагч нь гэрээний үүрэг биелүүлээгүй тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.9-т заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах эрхтэй.

4.Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүсгэснээр даатгуулагчид учирсан хохирлыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.

5.Ажил олгогч нь энэ гэрээгээр тохирсон болон цаашид хуулиар хүлээсэн үүргийн дагуу үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж, даатгуулагчдын эрх ашиг болон хуулиа дээдлэн, найдвартай, хариуцлагатай хамтран ажиллахыг харилцан тохиролцов гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь А ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 44,257,915 /дөчин дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр 26,332,560 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр 26,332,560 төгрөгийг тус тус Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ХААН банк дахь 5845138908 тоотод дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Ган-Очир нар нь эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Батчулуун нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр тус хэлтсийн хяналт шалгалтын байцаагч С.Бүрэнсайхан, орлогын шимтгэлийн байцаагч Д.Жавзмаа нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байцаагч С.Бүрэнсайхан, орлогын шимтгэлийн байцаагч Д.Жавзмаа нарт эвлэрэх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 20 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 379,240 /гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөч/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 379,240 /гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн тал хувь болох 189,620 /нэг зуун наян есөн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, уг шүүгчийн захирамж нь энэ маргааны эцсийн шийдвэр тул нийт үнийн дүнгээс алданги тооцохгүй болохыг тус тус дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын өр 44,257,915 /дөчин дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр 26,332,560 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өр 26,332,560 төгрөгийг тус тус Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ХААН банк дахь 5845138908 тоотод дансанд төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Ган-Очир нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж 379,240 /гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөч/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 379,240 /гурван зуун далан есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн тал хувь болох 189,620 /нэг зуун наян есөн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ