Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Бавуудорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ********,

Хохирогчийн өмгөөлөгч: **********,

Шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ***********-н ***********-д холбогдох 2326001040123  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ******* аймгийн ******** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, ажилгүй, ам бүл 9, аав, ээж 6-н дүүгийн хамт ********* аймгийн ********** суманд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******овогт ***********-н ******* /РД: **********/.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багийн ***** тоот хашааны орчимд хохирогч **********-н баруун чих тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цаг өнгөрч Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр баг ***** тоотод хашаандаа Монголын үхрээ уяж байхад нэг залуу хашааны гаднаас нааш ир ахын дүү гэхээр нь би очсон. Намайг очиход нөгөө залуу түлхэж унагаагаад миний баруун талын чих рүү нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Миний баруун чих гэмтэж оёдол тавьсан өөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Нөгөө залуу бид хоёроос өөр хүн байгаагүй. Би хувцсаар нь танина хар куртиктэй, царайг нь танина. Би архи уудаггүй. Намайг худаг дээр зэвүүн хүргэсэн гээд зодсон. Би гомдолтой байна. Намайг зодсон хүн цагаан сараас өмнө баруун шанаа хэсэг рүү 2 удаа цохиж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **********-н төрсөн эх нь байгаа юм. Энэ ********** гэж хүү маань бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй надтай хамт гэрт байж байдаг юм. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ямар ч байсан хагас сайн өдөр гэртээ хоол унд аяга шанага угаагаад байж байсан. Тэгтэл ********** гадаа байж байгаад гаднаас орж ирэхдээ дүүрэн цус нөж болчихсон орж ирсэн. Би гайхаад юу болов гэж асуусан чинь хашааны гадаа нэг танихгүй хүн дуудахаар нь очтол айлын хашааны гадаа чирч аваачаад нүдээд дээрээс дэвсээд өшигчөөд хаячихлаа гэж хэлсэн. Хашааны гадаа манай айлын хүүхэд аймар зодчихсон байна танай хүүхдийг гээд цагдаа дуудсан юм байна лээ. Тэгээд цагдаа нар ирээд хэн зодсон хүүхдээ сайн танихгүй ч байсан. Тэндээсээ шууд л бид нар түргэн тусламж руу явж үзүүлж оёо тавиулж цус нөжийг нь цэвэрлүүлсэн. Манайд тэр зодоон болсны өмнөхөн орж ирсэн хүү байгаа юм. Нэрийг ********** гээд манай урагшаа байдаг гудамжинд байдаг юм. Манай хүү ч одоо харвал тэр ********** гэх хүүг танина. Эгч ээж нар нь уулзаад **********-н биеийн байдлыг хараад хохирол мөнгө барагдуулна. Энэ манай ********** гэх хүү зодсон гэдгээ ч өөрөө хэлж байна лээ. Би одоо гомдолтой л байна. Хэд хэдэн группийн хүнтэй, ядарсан ядаж энэ **********-н зөндөө оёо тавиулсан, эмчилгээ өмгөөлөгчийн төлбөр хөлс гээд зөндөө л асуудал байна. Би бүх мөнгө төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

   2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-52-р хуудас/

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай “**********-н биед баруун чихэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт/хх-ийн 18-19-р хуудас/

        Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч Ч.Цэвээнхоролын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай **********ын сэтгэцийг шалгасан дүгнэлт/хх-ийн 31-33-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч Ч.Цэвээнхоролын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай **********-н сэтгэцийг шалгасан дүгнэлт /хх-ийн 39-43-р хуудас/,

Шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 62-р хуудас/,

2023 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн Өвөрхангай аймгийн ***********сумын ** дүгээр багийн засаг даргын 48 дугаартай тодорхойлолт /хх-ийн 14-р хуудас/,

2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 236201010000812 дугаартай шүүгдэгч **********ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65-р хуудас/,

2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23620101000816 дугаартай шүүгдэгч **********ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66-р хуудас/,

 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2326001040123 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Бавуудорж шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:...  Шүүгдэгч ********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багийн ***** тоот хашааны орчимд **********-н баруун чих тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн.  Шүүгдэгч ********** нь тухайн нөхцөлд үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэж Ч.**********-н бие махбодид хүч хэрэглэн халдсаны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гомдол саналтай гэсэн бөгөөд хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болно. Мөн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч **********ын хохирогч **********-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:.... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа учраас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь тодорхой хэмжээний эмчилгээг хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор хохирлоо баримтаар гаргаж нэхэмжилсэн. Хохирлын баримт нь хоёр төрлийн шаардлагатай байгаа. Хохирлын баримт нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаас бүрдсэн. Засгийн газрын 2018 оны 161 дугаартай тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр буруутай этгээдээс гаргуулна гэж заасан учраас өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах нь зүйтэй байна. Мөн хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардалтай холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар он сар зөрүүтэй баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх нь үндэслэлтэй байх тул нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг үндэслэн хохирлыг гаргуулах саналтай байна гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байгаа учраас прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогчоос 956350 төгрөгийн нотлох баримтыг гаргасан. Хохирлын баримтад дурдагдсан өмгөөллийн хөлстэй маргаан байхгүй. Харин эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримт авагдсан учир нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг үндэслэж хохирлын хэмжээг гаргаж өгнө үү гэсэн саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

Шүүгдэгч ********** “Саналгүй” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.            

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын **  дүгээр багийн ***** тоот хашааны орчимд хохирогч **********-н баруун чих тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

Шүүгдэгч ********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багийн ***** тоот хашааны орчимд хохирогч **********-н баруун чих тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 19 цаг өнгөрч Өвөрхангай аймгийн ***********сумын 11 дүгээр баг ***** тоотод хашаандаа Монголын үхрээ уяж байхад нэг залуу хашааны гаднаас нааш ир ахын дүү гэхээр нь би очсон. Намайг очиход нөгөө залуу түлхэж унагаагаад миний баруун талын чих рүү нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Намайг худаг дээр зэвүүн хүргэсэн гээд зодсон. Би гомдолтой байна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ********** гэж хүү маань бага зэрэг сэтгэцийн өөрчлөлттэй надтай хамт гэрт байж байдаг юм. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ямар ч байсан хагас сайн өдөр гэртээ хоол унд аяга шанага угаагаад байж байсан. Тэгтэл ********** гадаа байж байгаад гаднаас орж ирэхдээ дүүрэн цус нөж болчихсон орж ирсэн. Би гайхаад юу болов гэж асуусан чинь хашааны гадаа нэг танихгүй хүн дуудахаар нь очтол айлын хашааны гадаа чирч аваачаад нүдээд дээрээс дэвсээд өшигчөөд хаячихлаа гэж хэлсэн. Энэ манай ********** гэх хүү зодсон гэдгээ ч өөрөө хэлж байна лээ. Би одоо гомдолтой л байна. **********-н зөндөө оёо тавиулсан, эмчилгээ өмгөөлөгчийн төлбөр хөлс гээд зөндөө л асуудал байна. Би бүх мөнгө төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай “**********-н биед баруун чихэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн  дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч Ч.Цэвээнхоролын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай **********ын сэтгэцийг шалгасан дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч Ч.Цэвээнхоролын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай **********-н сэтгэцийг шалгасан дүгнэлт, шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч **********ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 200000 төгрөгийг төлсөн тухай баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

    Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шинжээчийн  дүгнэлт, шүүгдэгч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч **********ын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 200000 төгрөгийг төлсөн  тухай баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч **********ын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ***********сумын 11 дүгээр багийн *****тоот хашааны орчимд хохирогч **********-н баруун чих тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ *******овгийн ***********-н *********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.             

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** хохирол 956350 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хохирлын нотлох баримтуудыг үнэлээд нотлох баримтын шаардлага хангасан 930700 төгрөгийг шүүгдэгч **********оос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н нэхэмжилсэн 956350 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн буюу гэмт хэргийг үйлдэгдэхээс өмнө буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эмгоо эмийн сангаас авсан эмийн үнэ болох 22600 төгрөгийг, 2023 оны 02 дугар сарын 15-ны өдөр Монос эмийн сангаас авсан эмийн үнэ болох 3050 төгрөгийг, нийт 25650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ нь хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-д хохирол 200000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 200000 төгрөг хүлээн авсан гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **********оос 730700 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүхээс шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээж шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан 930,700 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нь 200000 төгрөгийн хохирлыг төлсөн. 730700 төгрөгийн хохирол хохирол төлөгдөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч ********** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй байна. Хохирлын тухайд үлдэгдэл 730,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчээс хохирогчид нийт 930700 төгрөгийн хохирол төлөхөөс 200000 төгрөгийн хохирлыг төлж 730700 төгрөгийн хохирол үлдсэн. Шүүгдэгч ********** нь төлбөрийн чадваргүйн улмаас үнэ төлбөргүйгээр хууль зүйн туслалцаа авч үйлчлүүлж байгаа. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ********** нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн

            Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Ш¿¿ãäýã÷ **********ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал буюу өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, орлогогүй зэргийг õàðãàëçàí үзэж ш¿¿ãäýã÷ ******* овгийн ***********-н ***********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **********оос 730700 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-д олгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н нэхэмжилсэн 956350 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 25650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-д 200000 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч *******овгийн ***********-н *************-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Шүүгдэгч *******овгийн ***********-н ************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **********оос 730700 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-д олгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********-н нэхэмжилсэн 956350 төгрөгийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 25650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

          7. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-д 200000 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.                                                                                                                                                                          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ             Х.ОТГОНЖАРГАЛ