Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2020/00078/И |
Дугаар | 00145 |
Огноо | 2020-03-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00145
2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00145 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дарви сум, Булган багт оршин суух, ПГ63051811 дугаарын регистртэй, Дооромбо овогт С.С-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Соононхүүгийн С миний бие 1963 онд Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт Соононхүүгийн гурав дэхь хүү болж төрсөн. Дарви сумын дунд сургуулийг 1979 онд төгсөж илгээлтээр тухайн үедээ 150 төгрөг, нэг даага өгч мал дээр гарч аав Д.Соононхүү ээж Цэгмид нарын хамт 1979 оноос 1981 оны 6 дугаар сар хүртэл мал маллаж байгаад цэрэгт татагдаж,1981 оноос 1984 онд цэргийн алба хаасан. Албаа хааж аав ээжийн хамт мал маллаж байгаад эхнэр И.Түмэн-Өлзийтэй гэр бүл болж өрх тусгаарласан бөгөөд одоог хүртэл хөдөө мал маллаж байна. Иймд С.С миний бие 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сар хүртэл Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч С.Сгийн 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.С нь 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга буюу 4 дүгээр бригадын 1978 оноос 1981 он, 1984 оноос 1986 онуудын 70 дугаар данс, мөн сумын Сутайн хөгжил нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай ажилп томилох тухай, 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай ажилд томилох тухай тушаалуудын хуулбар,
1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 045445 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн бат илэрхийлэл эх хувиараа
Хүсэлт гаргагчийн 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдар нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1604000596 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
БХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6023 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 126/000328 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 126/000329 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл нь 1992 онй 03 дугаар сарын 23-ны өдөр Сутайн хөгжил ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Гэрч Ц.Энхжаргалын ...Би 1964 онд төрсөн. 1971 онд Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. 1979 оноос 1981 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн. 1981 оноос 1984 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1984 оны 09 дүгээр сараас Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн техникумд суралцахаар явсан. 1985 оны 06 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Дарви сумын банкинд 2009 оны 07 дугаар сарыг дуустал нягтлан, эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. С.С бид хоёр 1971 оноос 1979 оныг хүртэл Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургуулийн нэг ангид хамт суралцаж төгссөн. С.С нь 8 дугаар ангийг төгсөөд хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажилд орж, 1991 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Бид хоёр 8 жил нэг ангид сурсан. Нэг ангийн хүүхдүүд байгаа юм. С.Сгийн аавыг нь Соононхүү, ээжийг нь Цэгмид гэдэг. Аав ээж нь Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Эхнэрийг нь Түмэн-Өлзий гэдэг... гэх мэдүүлэг
Иргэн М.Баасандоржийн ...С.С нь Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багт 1979 оноос 1981 оныг хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1981 онд цэргийн албанд татагдаж, 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Улмаар өнөөдрийг хүртэл мал маллаж байна .... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Сгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дооромбо овогт Соононхүүгийн Сг 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, С.гийн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ