| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0122/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: *************,
Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********** овгийн ******* ***********-т холбогдох 2326001190138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******** сумын *** дүгээр багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн, ***********овгийн ******* ***********/РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ******* дүгээр багийн **** тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч ***********-н үснээс чирч зулгааж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
Мөн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын ** дүгээр багийн **** тоот хашаанд хохирогч ***********-н зүүн талын хавирга тус газар нь ломбоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь биед 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багийн **** тоот хашаанд насанд хүрээгүй хохирогч ***********-н үснээс чирч зулгаасны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч ***********-н “2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед манай хажуу айлын *********** гэдэг хүн согтуу орж ирээд аавыг янз бүрээр дуудаад архичин энэ тэр гээд байхаар нь манай агаа ************* хүүхэд айгаад байна. Гэрээс гар гэсэнд гарах гээд гэрийн үүдэнд байхаар нь би та гараач ээ гээд цааш нь түлхтэл миний үснээс зулгаагаад татаад гэрээс гаргасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дээр очоод хоорондоо гомдол санал байхгүй гээд уучлалт гуйгаад гэртээ хамт харьсан юм. Тэгээд *************-н эхнэр ажлаасаа ирсэн байсан. *********** эхнэртээ хэлсэн юм шиг байна лээ. Эхнэр нь орж ирээд уурлаад л хашаанаас нүүгээрэй гээд байсан. Төд удалгүй *************-н охин *********** гарч ирээд архичин ***********-н банди нь гэр лүү гараад ир гээд орилоод байсан. Тэгэхээр нь манай аав *********** гартал ***********аав руу дайраад аавыг гараараа цохиод өшиглөөд байсан. Удалгүй ************* ах гараад тэднийг салгасан. Тэр үед *********** манайхаас зайлаарай гээд лоом бариад манай аав руу дайрсан. Тэр үед *********** намайг өшиглөөд үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаагаад байж байснаа *********** намайг доош нь унагаж байгаад миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд л ************* ах цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Миний толгой өвдөж байна. Миний хүзүүгээр гэдийж болохгүй байна. Юм л бол хашаанаас зайл тэг ингэ гээд заналхийлээд байдагт нь гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Дахин өгсөн: “*********** нь миний толгойтой үснээс зулгаагаад гэрээс гаргасан тэрнээс болоод миний толгой өвдөөд байсан. Хааяа нэг толгой өвдөөд байгаа. Би ахаа та гэрээс гарна уу гээд шаардлага тавьсан чинь уурлаад миний толгойтой үснээс гараараа зулгаагаад гэрээс чирч гарсан. Гарчихаад тавихгүй байсан чинь манай ах ************* ирж салгасан. Миний биед өөр ямар нэгэн гэмтэл гараагүй. *********** намайг зодож цохисон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр би ажлаасаа 20 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Манай охин *********** байсан. Би аав чинь хаана байна гэж асуусан чинь цагдаа аваад явсан гэж байсан. Тэгээд удалгүй хүрээд ирсэн. Гэртээ ирээд сууж байсан чинь *********** согтуу байсан би яагаад архи дарс уугаад байгаа юм гэсэн чинь ***********-н хүүхэд ************* аавдаа нэг шил архи авч ирсэн гэж байсан. Тэгээд тэр архийг зөндөө олон хүнтэй гэртээ уусан байсан. Тэгээд цагдаа ирэх үед нөгөө гэрт нь байсан хүмүүс тараад явсан. Тухайн үед манай хүн *********** төмөр нарийнхан ломбо барьчихсан яваад байсан Тэр хавиар байсан хүмүүсийг айлгах гэж явсан байх. Тухайн ломбоор бол хүн амьтан цохисон юм байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч ********************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би эхнэр *********** охин *********** нарын хамт 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн *********** сумын 9 дүгээр багийн 5-7 тоотод аав ***********-тэй золголт хийхээр ирсэн. Тэгээд аавтайгаа золгоод хоол цай идэж уугаад сууж байтал ***********аавынд согтуу орж ирсэн. Тэгээд аавтай маргалдаад байсан. Манай аавыг байнга архи уулаа хашаанаас зайлаарай гээд байсан. Тэгсэн чинь манай дүү ********** ************ ахаа та одоо гэртээ ороод амар гээд гэрээс гаргах гэж байсан чинь *********** манай дүү ***********-н толгойтой үснээс зулгаасан. Би очоод та яаж байгаа юм эмэгтэй хүүхдийн үснээс зулгаагаад гэж хэлээд салгасан чинь манай дүү аав хоёр луу дайраад манай хашаанаас зайлаарай гээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирээд аваад явсан. Тэгээд цагдаа дээр очоод ахыгаа аваад явчихаа. Ах нь дахиж тэгэхгүй гээд байхаар нь би аваад явсан. Тэгээд гэртээ очсон чинь *************-н эхнэр *********** ажлаасаа ирчихсэн байсан. Тэгсэн чинь эхнэр нь бас орж ирээд манай хашаанаас зайлаарай дандаа архи ууж байх юм гээд байсан. Тэгээд ***********-г эхнэр нь гэр лүүгээ аваад орсон. Бид нар аавын гэрт байсан чинь *********** удалгүй *********** гараад ир гээд орилоод байсан. Аав гараад явсан. Тэр хоёр гадаа муудалцаад байхаар нь хамар хашааны цагдаад дуудлага өгчих байх гэж бодоод араас нь гарсан чинь *********** нэг лоомбо барьчихсан байсан. Аав газар уначихсан хавирга хавирга гээд орилоод байсан. Тэгээд би дахиад цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд ***********-г авч явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч цолтой Э.Хүрэлсүхийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "... ***********-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 47-48-р хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 52-р хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2326001190138 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Мөн шүүгдэгч *********** нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын *** дүгээр багийн *** тоот хашаанд хохирогч ***********-н зүүн талын хавирга тус газар нь ломбоор 1 удаа цохиж эрүүл мэндэд нь биед 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/ хохирогч ***********-н “2023 оны 02 дугаар сарын 25-ны үдээс хойш би 2 хүүхэдтэйгээ айлд золголт хийгээд байж байсан чинь Богд сумаас манай хүү ************* эхнэр хүүхэдтэйгээ ирчихлээ гэхээр нь би 2 хүүхэдтэйгээ гэртээ ирээд хүүтэйгээ золголт хийчихээд манай охин *********** галаа түлэх гээд байж байсан чинь *********** гаднаас орилоод согтуу орж ирээд манай охиныг үснээс нь зулгаагаад гадаа гарсан чинь манай банди араас нь гараад салгаад цагдаа дуудсан. Тэгээд манай хүү ************* охин *********** нар ирсэн цагдааг дагуулаад явсан. Удалгүй *********** ах уучлалт гуйгаад эвлэрээд ирлээ гээд буцаад ирсэн чинь удалгүй *********** орилж орж ирээд манай гэрт сууж байгаад дахин агсан тавиад байхаар нь би ***********-г гэрээсээ чирч гарсан чинь *************-н охин *********** миний завж руу гараа хийгээд араас татаад миний баруун шанаа хэсэгт самардсан. ***********намайг шилэн хүзүүн дээрээс дээлний захнаас чирээд Портер машиныхаа цаанаас ломбо аваад миний зүүн талын хавирга хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд цааш хартал *************-н охин *********** манай охин ***********-г үстчихсэн зодож байсан. *********** намайг зүүн хавирга хэсэгт төмөр лоомоор нэг удаа цохисон. *************-н охин *********** миний араас амны завж хэсгээс татаж, зүүн шанаа хэсгийг самардаж 2 ширхэг шарх үүсгэсэн. Тухайн үед манай хүү А.************* эхнэр хүүхэдтэйгээ, манай охин ***********, манай 12 настай хүүхэд ***********, *************-н охин ***********, эхнэр *********** нар байсан. Манай охин **********-г *********** гэрээс үсдээд чирч гаргаж ирсэн. Дараа нь *********** нь үсдээд зодсон. Уруулыг нь хэгзэлсэн. Надад гомдол санал байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Дахин өгсөн: “Тэгээд би хүүхдүүтэйгээ золгоод сууж байтал *********** гэрийн хаалгаар шагайгаад *********** гээд дуудахаар нь манай охин гарах гээл очсон чинь *********** манай охины үснээс зулгаагаад гараад явсан. Ломбоор цохих гээд гэхээр нь би толгойгоо хамгаалсан чинь миний зүүн хавирга талын хэсэг рүү цохичихоод цааш нь ломбоо шидсэн. Тэгээд би газар унасан. Амьсгаа авч болохгүй байсан. Урьд нь *********** намайг зодож байсан асуудал байхгүй. Хэрүүл маргаан хийгээгүй. *********** нь манай охин ***********-н үснээс зулгааснаас болоод гэмтэл учруулсан. Харин *********** бол салгасан. Миний биед зүүн талын 5 хавирга ломбоор цохисны улмаас хугарсан. Харин ***********-н биед толгойтой үснээс нь зулгааснаас болж толгойтой үсний хуйх хэсэг нь бэмбийгээд хавдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч цолтой Э.Хүрэлсүхийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "... ***********-н биед 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 52-р хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2326001190138 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч ***********-н биед5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтлүүд учирсан байх бөгөөд хохирогч Ч.*********** нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч ***********-н биед тархи доргилт гэмтэл учирсан байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч А.***********, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.*********** нар нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч ***********нь хохирол төлбөрт хуучин мотоцикль өгсөн, 100,000 төгрөг, нэг ямаа өгөхөөр тохиролцсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *********** овгийн ************** ***********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***********-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,
Шүүгдэгч ***********-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч ***********-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хуучин мотоцикль өгсөн, 100,000 төгрөг, нэг ямаа өгөхөөр тохиролцсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***********овгийн *********** ***********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********овгийн ************ ***********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-т оногдуулсан хүнд ял болох гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг таван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч ***********-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч ***********-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хуучин мотоцикль өгсөн, 100,000 төгрөг, нэг ямаа өгөхөөр тохиролцсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ