| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00127/И |
| Дугаар | 00148 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 00148
| 2020 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2020/00148 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Сэнхэр багт оршин суух, ПЙ69011561 дугаарын регистртэй, Гулз тамгат овогт Х Оын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөхөтөнгийн О миний бие 1969 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн. Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1977 онд элсэн орж суралцаад наймдугаар анги 1985 онд төгсөөд, Ховд аймгийн Манхан сумын арван жилийн сургуульд элсэн орж суралцаад 1987 онд аравдугаар анги төгссөн. Сургуулиа төгсчихөөд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл компани болтол ажилласан ба компанид бас малчнаар ажиллаж байсан. Би одоо хүртэл мал маллаж амьдардаг. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаалыг бичихдээ 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр томилсон гэж бичсэн, бичилт дээр тамга тэмдэг дарагдаагүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Х.О намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Х.Оын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.О нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 3 дугаар бригадын 1987 оноос 1990 он, 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд элссэн тухай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 0155247 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хүсэлт гаргагчид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ендэрт хэсгийн зөвлөлөөс олгосон баярын бичиг, 562440 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхийн эх хувь,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 126/000969 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 20-нд Мөнх-Оргил ББХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн П.Самбуугийн ...Миний бие Х.Отой Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн С.Мөнхбатын ...Х.О нь 1987 оны 06 дугаар сард Мөнххайрхан сумын 10 жилийн дунд сургууль төгсөж тус сумын Ендэрт багт аав ээжийн хамт малчнаар ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгааг тус багийн эмч, малчнаар олон жил ажиллаж байсан хүний хувьд гэрчилж байна.. гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Оын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гулз тамгат овогт Х.О 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.