| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/132 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц..Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***********,
Шүүгдэгч: ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************овгийн ********** ************-д холбогдох 2326000000156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 07 дугаар сарын 10-ны өдөр ********* аймгийн ********** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ****** дугаар багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************овогт ********** ************/РД:*************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянширээ” зочид буудлын урд хохирогч *************-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ************нь 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянширээ” зочид буудлын урд зогсоолд хохирогч *************-г толгойн тус газарт нь төмөр хогийн саваар 1 удаа цохиж, гар болон хөлөөрөө нүүр болон гар хөл тус газарт цохисны улмаас эрүүл мэндэд “тархи доргилт, баруун чамархайд шарх, баруун хөмсөг, хацар, шилбэ, зүүн тохой, баруун, зүүн өвдөг зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/, хохирогч *************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө эхнэр *************-н хамт Улаанбаатар хотоос ирж байгаа дайвар тосохоор явсан. Тухайн дайврыг манай хуурай дүү *********гэх залуу авч ирж байсан юм. Тэгээд “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд уулзаж дайвраа авчихаад “Орос чихэр” нэртэй дэлгүүр орж ундаа авахаар явсан боловч тухайн дэлгүүр хаачихсан байсан. Тэгээд “Баянширээ” буудлын дэлгүүр орохоор машинаа зогсоол дээр нь тавиад буугаад явсан чинь “Баянширээ” буудлын урд талын довжоон дээр согтуу залуус орилоод байгаа харагдсан. Тухайн залуус цэргийн ангид ажилладаг **********, **********, *********** гэх залуус байсныг өнөөдөр захирагчаас нь асууж мэдсэн. Тэгээд би тухайн залуусын урд талаар нь гараад явсан чинь ************ гэх залуу нь “хөөе лалар минь” гээд орилоод байсан. Би чимээгүй яваад өнгөрсөн чинь араас гүйгээд ирсэн. Би эргээд харсан чинь гартаа төмөр хогийн сав барьчихсан байсан. Би арай цохчихгүй байх гэж бодож байтал миний толгойн тус газар нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай ноцолдоод авсан чинь надтай хамт явж байсан манай дүү ********* ирээд салгасан. Тухайн үед миний хамраас цус гарсан. Баруун чихний дээд талд хагарснаас болоод цус гарч байсан. Удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн. Тухайн үед миний биед баруун нүдний дээд болон хажуу тал нь хавдаж хөхөрсөн, баруун чихний дээд талд хагарсан байсан. Миний өвдөг, тохой хэсэг бага зэрэг зулгарсан байсан. Одоо ямар нэгэн зовуурь байхгүй. ************ гэх өндөр залуу хогийн саваар нэг цохисон хамт явж байсан 2 залуу намайг зодож цохисон асуудал байхгүй. Тухайн үед эмнэлэгт үзүүлсэн тархи доргисон байна гэж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэл гарсан гэж байсан. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр орой дэлгүүр хаасан байсан бид хоёр тамхи авах гээд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутагт байрлах Баянширээ зочид буудал орж тамхи авахаар ********* ахтай хамт очсон. Тэгээд хамт явж байхад ********* ах нэг хүнтэй утсаар яриад Баянширээ орох гээд явж байна гээд утсаар яриад байсан. Тэгээд бид хоёрыг очсон чинь ************ах хүрээд ирсэн байсан. Тэгээд бид нар мэнд ус мэдээд би Баянширээ буудлын урд байдаг дэлгүүрийн урд талын шат хэсэг дээр суугаад байсан чинь хамт явж байсан ********* ах руугаа утсаар яриад ороод сууж байсан. Би *************-н хамт сууж байтал нэг машин ирж зогсоод хоёр залуу явж байсан. Нэг залуу нь машинаас буугаад буудал руу орох гээд алхаж явтал ************ах нөгөө залууг дуудсан чинь нөгөө залуу эргээд харсан чинь ************ ах шууд хогийн саваар толгой хэсэг рүү нэг удаа цохиж аваад хоорондоо зууралдаад авсан чинь машинаас нь хамт явж байсан нэг залуу бас тэр залуу ********* ах нар ирээд салгасан. Тэгээд цагдаа дуудчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр амралтын өдөр байсан. Тэгээд би ************ уулзаад хамт явж байгаад дэлгүүр хаасан байсан болохоор Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутагт байх Баянширээ зочид буудлаас тамхи авахаар явж байгаад ************лүү залгасан чинь нисэхийн дэлгүүрийн тэнд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүрээд ир гэсэн чинь ************хүрээд ирсэн. Тэгээд уулзаад юм яриад сууж байсан чинь нэг машинтай хүн ирж байсан машинаасаа буугаад 2 залуу буудал руу орох гээд явж байгаа харагдаж байсан. Би машин руу ороод утсаар яриад сууж байсан чинь ************нөгөө хоёр залууг хөөе гээд хэд хэдэн удаа дуудаад байсан. Нөгөө залуу яасан бэ гээд эргээд харж байгаа бололтой байсан чинь хажууд нь байсан төмөр хогийн саваар нөгөө залууг цохисон. Би машинаас гарч ирээд юу болоод байгаа юм боль гээд салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тэр өдөр 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байсан юм. Би Улаанбаатар хотоос эхнэр хүүхдийн хамт аймгийн төвд оройн 23 цаг өнгөрч байхад ирсэн. ******** намайг хотоос гарахад дайвар захисан байсан болохоор аймгийн төвд ирээд “...ирж дайвраа ав” гэж ******** руу хэлсэн. Намайг Орос чихэр дэлгүүрийн үүдэнд очиход Орос чихэр дэлгүүр хаалттай байсан болохоор Орос чихэр дэлгүүрийн үүдэн хүрээд ир гэж ******** руу хэлсэн. ******** эхнэр **********-н хамт ирсэн. Тэгээд дайврыг нь өгөөд 4-лээ уулзаад миний машинд суусан. Тэгээд ******** “...дэлгүүр ороод ундаа аваад ирье” гээд машинаас буугаад Баянширээ буудлын дэлгүүр лүү явсан. Бид гурав машинд сууж байтал хөөе гээд хүн дуудах шиг болсон. Тэгээд би түрүүлээд машинаас буухад ахиад нэг эрэгтэй хүн “...хөөе чи нааш ир дээ” гэсэн. Тэгтэл Баянширээ дэлгүүрийн довжоон дээр нэг залуу сууж байснаа ***********-г хараад өөдөөс нь босоод ирж байгаа харагдсан. Тэгснээ тэр залуу дэлгүүрийн гадаа байсан хогийн савыг барьж аваад ******** ахын толгой хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би гүйгээд очих хооронд тэр залуу ***********-г дэлгүүрийн гаднах торон хашааны хашлага руу шахаад заамдаж аваад гараараа толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Би гүйж очоод тэр залууг татаад салгасан. Тэр залуу ***********-г заамдчихаад салахгүй байсан. Намайг *************-с ***********-г залгах гэж байх хооронд 2 залуу ирсэн. Тэгээд *********** , ************хоёрыг салгаад ***********-г хориод зогсож байхад сүүлд ирсэн 2 залуу ***********-гаваад цаашаа явсан байсан. Тэгээд араас нь очиход *********** ийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаартай “Үзүүлэгч *************-н биед тархи доргилт, баруун чамархайд шарх, баруун хөмсөг, хацар, шилбэ, зүүн тохой, баруун, зүүн өвдөг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 28-р хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2326000000156 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ************нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *************-н биед тархи доргилт, баруун чамархайд шарх, баруун хөмсөг, хацар, шилбэ, зүүн тохой, баруун, зүүн өвдөг зулгаралт гэмтлүүд учирсан байх бөгөөд хохирогч Ө.******** нь “Эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг авсан. ***************-с нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч Ц.***********-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ************овгийн ********** ************-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ************нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдэж,
Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.*********** ид хохирол төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ************овгийн ************* ***********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************овгийн *********** ***********-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ************ нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.***********д хохирол төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ