Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00150

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00150

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багт оршин суух, .. дугаарын регистртэй, Г овогт О Уын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зуноров

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Охиндоо овогтой У нь 1969 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багт Ж.Охиндоон 3 дахь охин болж төрсөн. 1985 оны 5 дугаар сард Дөргөн сумын 8 жилийн дунд сургууль төгсөж Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлийн Сээр бригадад илгээлтээр малчин болж 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1990 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чулуун овог Буяннэмэхтэй айл өрх болж 4 хүүхэд төрүүлэн өсгөн одоо хүртэл хувиараа мал маллаж байна. Иймд О.У миний 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зуноров нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч О.Уын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч О.У нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1985 он, 1988 оноос 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0180842 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1995 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000071 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000686 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 126/000685 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл нь компани болсон бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай лавлагаа,

Гэрч Г.Мандахын ...Би 1956 онд төрсөн. Би 1971 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан. О.У нь 1969 онд Ховд аймгийн Дөргөн суманд Охиндой гэдэг хүний охин болон мэндэлсэн. 1985 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Дуламсүрэнгийн ...Би 1959 онд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. О.У нь 1969 онд Ховд аймгийн Дөргөн суманд Охиндой гэдэг хүний охин болон мэндэлсэн. 1985 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. 1990 онд Ч.Буяннэмэхтэй гэр бүл болж түүнээс хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн суманд мал маллаж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг О.Уын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Г овогт О-н У-ыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ