Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар     2023/ШЦТ/1027     

 

 

   2023        7          25                                        2023/ШЦТ/1027          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Ч-ийн Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2303 00000 0294 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Лайнер" ХХК-д түр ажилтнаар ажилладаг, ам бүл 3, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .....................тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

М овогт Ч-гийн Д /РД: ........................./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сансарын тойргийн урд замд "Toyota Alphard" маркийн .... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан "Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Т.Х, Т.Д нарыг мөргөж, улмаар Д.Х-ын эрүүл мэндэд хүнд, Т.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                        

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад маргах зүйл байхгүй” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас, /хх-ийн 3 дахь тал/,

2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-10 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хын өгсөн: “..2023 оны 6 дугаар сарын 10-ний өдөр найз охин болох Дтой хамт өөрийнхөө ажил дээр оччихоод найз охиноо ажил дээр нь хүргэж өгөх гээд Сансарын зүүн талын туслах замд өөрийнхөө унаж явсан 48-03 УАТ Hyundai Sonato маркийн машинаа байрлуулчхаад Дгийн хамт замын баруун буюу эсрэг талд байсан хуушуур хаус орж хоол идэх гээд Сансарын аюулгүйн тойргийн урд талын явган хүний гарцаар би зүүн талд Д баруун талд бид 2 алхаад явж байтал зорчих хэсгийн 1-2 дугаар эгнээний автомашинууд зам тавьж өгөөд зогсохоор нь бид 2 цааш алхтал 3 дугаар эгнээгээр нэг машин зогсолгүй ирээд бид хоёрыг зүүн талаас мөргөөд бид 2 цааш шидэгдэж газар унасан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 16 дахь тал/,

Хохирогч Т.Дгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн "...2023 оны 6 дугаар сарын 10-ны найз залуу Хтай хамт ажлаас нь гараад Сансарын зүүн талын туслах  зам дээр Х машинаа орхиод бид 2 замын эсрэг тал руу гарч хоол идэх гээд Сансарын аюулгүйн тойргийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Х зүүн талд нь би баруун талд нь гараад зорчих хэсгийн урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан 1-2 дугаар эгнээний машинууд зам тавьж өгөөд цааш алхаад 3 дугаар эгнээн дээр иртэл нэг машин огцом гэнэт гарч ирээд бид хоёрын зүүн талаас мөргөчихсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7653 дугаартай "1.Д.Хын биед Баруун чамархай ясны хөхлөг сэртэн дайрч арагш дагз- Чамархай заадал дагаж үргэлжилсэн шугаман хугарал, баруун дагзны хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. 4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт, /хх-ийн 69-71 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7597 дугаартай "1.Т.Дгийн биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоосны Хэсэгчилсэн урагдал, хагас хальслаг булчингийн суналт, зүүн шилбэний шаант ясны алсын хэсгийн хугарал, няцрал, тойг ясны няцрал, тойгны гадна даруулган холбоосны суналт, баруун зулай, баруун дээд зовхи, баруун нүдний гадна буланд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хоёр хацар, шанаа, хамрын нуруу, дээд уруул, эрүү, баруун бугалга, хоёр шуу, хоёр сарвуу, зүүн даланд зулгаралт, баруун дал, нуруу, зүүн шуу, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт, /хх-ийн 75-77 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын гаргасан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 786 дугаартай "Мөрдөгчийн магадалгаа" /хх-ийн 97 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сансарын тойргийн урд замд "Toyota Alphard" маркийн .... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан "Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Т.Х, Т.Д нарыг мөргөж, улмаар Д.Хын эрүүл мэндэд хүнд хохирол, Т.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сансарын тойргийн урд замд "Toyota Alphard" маркийн .... УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан "Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч Т.Х, Т.Д нарыг мөргөж, улмаар Д.Хын эрүүл мэндэд хүнд хохирол, Т.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2 дахь тал/, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас, /хх-ийн 3 дахь тал/,  2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-10 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хын өгсөн: “...Х зүүн талд нь би баруун талд нь гараад зорчих хэсгийн урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан 1-2 дугаар эгнээний машинууд зам тавьж өгөөд цааш алхаад 3 дугаар эгнээн дээр иртэл нэг машин огцом гэнэт гарч ирээд бид хоёрын зүүн талаас мөргөчихсөн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 36 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “Чинзоригт овогтой Доржготов нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сансарын тойргийн урд замд 2023 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн 10 цаг 30 минутын орчимд Тоёота Алпард маркийн .... УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Төмөрбаатарын Д эмэгтэй, Дугарсүрэнгийн Х эрэгтэй нарыг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д, Д.Х нар нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.437.900 /нэг сая дөрвөн зуун гучин долоо есөн зуу/ төгрөг гарсныг ялагдагч *******оржготовоос гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дэх тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7653 дугаартай дүгнэлт, /хх-ийн 69-71 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7597 дугаартай дүгнэлт, /хх-ийн 75-77 дахь тал/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын гаргасан 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 786 дугаартай "Мөрдөгчийн магадалгаа" /хх-ийн 97 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.

 

            Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Д.Х, Т.Д нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Хохирогч Д.Х, Т.Д  нар нь хохирол гомдлоо барагдуулж авсан, мөн иргэний нэхэмжлэгч Х.Бадамгэрэл нь машинд учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан байх гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Ц.Доржпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн жолооны үнэмлэх хурааагдсан баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлтийг гаргасан. 

Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял ононгдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ч-ийн Д-т Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг *******т тайлбарласугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн *******ийн №13772.. дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

6. Монгол Улсын иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн  513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1,437,900 төгрөгийг /нэг сая дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай

7. Хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА