Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: М.Мөнхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ************,

Шүүгдэгч: ***********, түүний өмгөөлөгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********овогт *********** ***********-д холбогдох 2326001830149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 25-ны өдөр ********* аймгийн ************ суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *********** аймгийн *********** сумын *** баг *********** гэдэг газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *********** овогт ************* *********** /РД:*************/.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч *********** нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *************-н эрүүл мэндэд нь “зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.                                                                                                                               Хохирогч *************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манайх Өвөрхангай аймгийн ********сумын ** дүгээр багийн нутаг Их-орой гэх газар нутагладаг. Би хүү **************-н хамт малдаа явж байсан чинь манай хонь тасарчихсан байна гэж бодоод хэдэн хонь байхаар нь очоод үзсэн чинь *********** мотоцикльтой ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд бид мэнд усаа мэдээд зогсож байсан чинь бид 2 мотоциклиосоо буугаагүй байсан. Тэгсэн чинь юм яриад зогсож байснаа гэнэт уурлаад шатаана хутгална гээд орилоод байсан. Тэгээд мотоциклиосоо буугаад дурангийн хажуу талаасаа гэнэт хутга гаргаж ирээд бариад байхаар нь манай хүүхдийг хутгалчих нь гэж бодоод мотоциклиосоо буугаад дундуур нь ортол зүүн гарын ядам хурууны өндөг хэсгийг хутгаар зүсчихсэн. Миний гарнаас цус гараад байхаар нь яаж байгаа юм чи эхнэр хүүхэдтэй байж хүн алах нь уу гэж хэлсэн чинь дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би цус тогтоож өгөөрэй гэсэн чинь юу ч хэлэлгүй мотоциклио унаад дахиад явсан. Хүрэн иштэй эвхдэг хутга байсан. Тэр хутгаа хуйнд хийгээд бүсэндээ хийчихсэн байсан. Би эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Харин дархлаа дэмжих эм уусан. Зүүн гарын ядам хуруундаа 3 оёо тавиулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

                  Гэрч Б.**************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг Их-Орой гэдэг газар хөдөө хээр ээж *************-н хамт малаа эргүүлэх гээд явж байсан чинь саахалтын айлын хүн *********** мотоцикльтой давхиж ирээд юм ярьж байгаад танайх нүүдэггүй, манай малын бэлчээрийг иддэг танайх гээд хутга шаана гээд яриад байсан. Би өвчтэй юм яриад бай юугаа яриад байгаа юм гэсэн чинь хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэгтэл ээж яаж байгаа юм болохгүй гэсэн чинь гарыг нь эсгэчихээд яваад өгсөн. Тэгээд ээжийг сумын эмнэлэгт үзүүлж оёо тавиулаад цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

                  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай “*************-н биед зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/,

Шүүгдэгч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүгдэгч ***********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/,

Шүүгдэгч ***********ын 2022 оны мал тооллогын А дансны хуулбар /хх-ийн 48-49-р хуудас/,

2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өвөрхангай аймгийн ********сумын 2 дугаар багийн засаг даргын 85 дугаартай тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/,

2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч ***********ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52-р хуудас/,

2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч ***********ын үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-р хуудас/,

 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 33-р хуудас/,

2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2326001830149 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 33-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:... Шүүгдэгч ***********ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Шүүгдэгч ***********ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *********** шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтэндээ:... Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй байгаа. Хохирогч нь баримтаа гаргаж өгвөл хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд хохирогчийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

Шүүгдэгч *********** “Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. ***********нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *************-н эрүүл мэндэд нь “зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б. ***********нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *************-н эрүүл мэндэд нь “зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *************-н“Манайх Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр багийн нутаг Их-орой гэх газар нутагладаг. Би хүү **************-н хамт малдаа явж байсан чинь манай хонь тасарчихсан байна гэж бодоод хэдэн хонь байхаар нь очоод үзсэн чинь *********** мотоцикльтой ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд бид мэнд усаа мэдээд зогсож байсан чинь бид 2 мотоциклоосоо буугаагүй байсан. Тэгсэн чинь юм яриад зогсож байснаа гэнэт уурлаад шатаан аа хутгална гээд орилоод байсан. Тэгээд мотоциклиосоо буугаад дурангийн хажуу талаасаа гэнэт хутга гаргаж ирээд бариад байхаар нь манай хүүхдийг хутгалчих нь гэж бодоод мотоциклиосоо буугаад дундуур нь ортол зүүн гарын ядам хурууны өндөг хэсгийг хутгаар зүсчихсэн. Хүрэн иштэй эвхдэг хутга байсан. Зүүн гарын ядам хуруундаа 3 оёо тавиулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, гэрч Б.**************-н2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр баг Их-Орой гэдэг газар хөдөө хээр ээж *************-н хамт малаа эргүүлэх гээд явж байсан чинь саахалт айлын хүн *********** мотоцикльтой давхиж ирээд юм ярьж байгаад танайх нүүдэггүй, манай малын бэлчээрийг иддэг танайх гээд хутга шаана гээд ярьж байгаад хутга гаргаж ирээд над руу дайрсан. Тэгтэл ээж яаж байгаа юм болохгүй гэсэн чинь гарыг нь эсгэчихээд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/, шүүгдэгч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *************-н цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

    Шүүгдэгч *********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ***********ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *************-н цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч ***********ын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ********сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч *************-нэрүүл мэндэд нь “зүүн гарын ядам хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ ***********овогт *********** ************-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч ***********нь гомдолтой, эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч *********** нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч ***********аас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эл мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг мөн хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч ***********шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүд тогтоогдож байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн үүнд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Хөдөөний хүмүүсийн дунд нийтлэг болдог асуудал бол яах аргагүй малын бэлчээрийн асуудал байгаа. Үүнээс болж маргалдаж байсан хүмүүсийн дундуур орж гэмтэл авсан нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Улсын яллагчаас шүүгдэгчид 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Хэдийгээр торгох ял оногдуулах санал гаргаж байгаа нь сайшаалтай ч ялын хэмжээ өндөр байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч *********** нь “Саналгүй” гэсэн

            Шүүгдэгч ***********-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Ш¿¿ãäýã÷ ***********ын ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал буюу өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, орлоготой зэргийг õàðãàëçàí үзэж ш¿¿ãäýã÷ *********** овогт ********** **************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *********** нь эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар өнгийн иштэй эвхдэг хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***********овогт *********** *************-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *********** нь эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч *********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар өнгийн иштэй эвхдэг хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ          Х.ОТГОНЖАРГАЛ