Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00153

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00153

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Сүлжээ багт оршин суух, ... дугаарын регистртэй, Б овогт Д-н Мын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.М миний бие 1980 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажилласан. 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хааж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажилласан. 1992 оны 12 дугаар сарын 10-ныөдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант оргил ХК-д малчнаар ажилласан. 1995 оноос одоог хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт малчнаар ажиллаж амьдарч байна. Одоо миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч анх нэгдэлд малчнаар ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаан улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд хүсэлт гаргагч Д.М намайг 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа багасгаж байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд хандаж 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хүсэлт гаргагчийн 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа багасгасан байна.

Хүсэлт гаргагч Д.Мын 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.М нь 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 150 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай цэргээс ирсэн залуусыг ажилд томилох тухай тушаал, 70 дугаар дансны хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1615000737 дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар, БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12920 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн хуулбар, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар албан бичгээр ирүүлсэн малын татвар төлсөн тухай лавлагаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 126/000808 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 34 дугаартай Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 15-нд Шинэ зам ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Б.Мижиддоржийн ...Б.Мижиддорж миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад болон Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байхад Д.М нь 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг гэрчилж байна... гэх тодорхойлолт,

Иргэн Б.Намхайн ...Б.Мижиддорж миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад болон Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байхад Д.М нь 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант оргил ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг гэрчилж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг Д.Мын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Даваажавын Мыг 1981 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Баянхайрхан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ