| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/139 |
| Огноо | 2023-07-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - ************,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********овгийн ********* *************-д холбогдох 2226002960256 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ********* аймгийн ******** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ********* аймгийн *********** сумын ***** дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ******** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялын зарим болох 5 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 10 хугацаагаар хорих ялаар тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгж буюу 1100000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан *********овогт ********* *************/РД: ************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн *********сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жаргалант" баарны 1.50x1.50 хэмжээстэй вакум цонхны давхар шилийг хагалж 337000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн *********сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жаргалант" баарны 1.50x1.50 хэмжээстэй вакум цонхны давхар шилийг хагалж бага хэмжээнээс дээш буюу 337000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *********-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны орой *********сумын 5 дугаар багийн 2806 тоотод үйл ажиллагаа явуулдаг өөрийн эзэмшлийн Жаргалант нэртэй баарыг 00:00 цагт хаагаад явсан юм. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай Жаргалант бааранд ажилладаг ********* гэх эмэгтэй өглөөний 10:00 цагт ажил дээрээ очиход хойд талын цонх хагарсан байсан гэсэн. Тэгээд надад дээр шууд хүрч ирээд хэлсэн. Хагарсан вакум цонхоо 350000 төгрөгөөр цонхоо шиллүүлсэн нийт 500000 төгрөгийн хохирол учирсан. Баараа 00:00 цагт хаагаад гарсан. Маргааш өглөө нь цонх хагарсан байсан. Хохирол төлбөрт 426200 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 9 хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед орсон. *****************-с гараад явж байгаад, аймгийн төвийн төв талбайн сандал дээр тамхи татаад сууж байтал цүнх үүрсэн, хар саравчтай малгайтай, хууз сахалтай залуу ирээд надаас утсаараа яриулаач гэж асуусан. Тэгээд би утасгүй гэж хэлтэл, хажууд ирээд сууж байгаад. Би танай Өвөрхангай аймагт найз охинтойгоо уулзах гэж ирсэн юм. 2-3 хоног архи уучихлаа гэж ярьсан. Тэгээд намайг архи уух уу гэж асуугаад цүнхнээсээ "Хараа" нэртэй тал архи гаргаж ирээд бид 2 ганц, ганц хоёр балгаад хамт "Жаргалант нэртэй бааранд орсон. Тэгээд би тухайн залууд хэдэн шилтэй пиво авч өгсөн. Тэгээд хамт юм ууж байгаад тухайн залуу дэрлэж хэвтээд байсан. Тэгээд удалгүй бааранд таарсан 2 залуутай би 1 том пиво уучхаад нөгөө залууг "харьж унт, гарья” гээд хэлтэл, за гээд араас явж байсан. Баарнаас гарч ирээд эргэж хартал тухайн залуу алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,
2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эд мөрийн баримтаар хураан авсан “Жаргалант" баарны камерын бичлэг бүхий CD, бичлэгийг хураан авсан тухай тэмдэглэл, хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 74 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 15-17 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/12 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 32-35 хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 236201000218 дугаартай шүүгдэгч ************ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 105 хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 236201000217 дугаартай шүүгдэгч ************ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105 хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүгдэгч ************-н Голомт банкны депозит дансны хуулга /хх-ийн 110-112 хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч *********-н хохиролд 426200 төгрөгийг хүлээн авсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх-ийн 146 хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2226002960256 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 50-51 хуудас/, шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06/12 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч *********-нхохирол хүлээлцсэн тухай баримт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ************ нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн *********сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жаргалант" баарны 1.50x1.50 хэмжээстэй вакум цонхны давхар шилийг хагалж бага хэмжээнээс дээш буюу 337000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ *********овгийн ********* *************ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ************ид холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч Д.Ганцэцэг шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... “************ нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн *********сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жаргалант баарны вакум цонхны шилийг хагалж устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 337000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч *********-н мэдүүлэг, гэрч **********-н мэдүүлэг, мөрдөгчийн тогтоол, хөрөнгийн үнэлгээний баримтууд, яллагдагч *********-н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч ************-т учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************ шүүгдэгчийн гэм буруугийн талаар “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Хохирогчид хохиролд 426200 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн. 89000 төгрөгийн дарс авсан нь прокурорын шийдвэрээр зөрчлийн хэргээр тусдаа шалгагдахаар болсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд эдгээр дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ************ нь “Гэм буруугаа хүлээж байна” гэсэн.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ************ийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч Б.************-т337000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ************ нь хохирогчид 426200 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хохирол хүлээлцсэн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ************ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлоо төлсөн. Бусдад төлөх төлбөргүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ************ нь “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч ************ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Ш¿¿ãäýã÷ ************ийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäал зэргийг õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЦХШЗ/** дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч ************ид 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 50 минутаас эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ЦХШЗ/*** дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамжаар суллажээ.
Шүүгдэгч ************ нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 19 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ЦХШЗ/*** дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ЦХШЗ/*** дугаартай ““Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч ************ нь тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа болох нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.9 äүгээð ç¿éëèéí 2 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ************ид тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/****** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ************ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ************ нь хохирогч Б.************-тхохиролд 426200 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш¿¿ãäýã÷ *********овгийн ********* *************ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *********овгийн ********* *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.9 äүгээð ç¿éëèéí 2 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ ************ид 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар шүүгдэгч ************ийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч ************ нь хохирогч Б.************-т хохиролд 426200 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү,
Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ