Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00157

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2020/00157

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, М ХХК /../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Манхан сум, Төгрөг гол багт оршин суух, ... дугаарын регистртэй, С овогт Ц-ын П-д холбогдох,

зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 454,682 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 89,650 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 21,362 төгрөг, нийт 565,694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22365775 тоот гэрээ байгуулан 99477851 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei y6 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 454,682 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 89,650 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 21,362 төгрөг, нийт 565,694 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь М ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 565,694 төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь Ц.Пд холбогдуулан дараа гар утас зээлээр худалдан авсны үлдэгдэл төлбөрт 565,694 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.П нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 454,682 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 89,650 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 21,362 төгрөг, нийт 565,694 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,621 төгрөгийн тал хувь болох 8,810.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,810.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Пас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,810.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Пд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 454,682 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 89,650 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөр үйлчилгээний хэрэглээний төлбөр 21,362 төгрөг, нийт 565,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Пйн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 565,694 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,621 төгрөгийн тал хувь болох 8,810.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8,810.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Пас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,810.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ