Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00163

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00163

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, дугаарын регистртэй, Ш овогт Ч-ийн Тгийн хүсэлттэй Д.Ч-ийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.Т нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эцэг Д.Ч нь 1938 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Д.Ч нь Ховд аймгийн Зэрэг сумын 4 дүгээр бригадад 1963 оноос 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэгдлийн өсвөр ямаа, үржлийн ямаа, бог мал зэргийг гэр бүлийн хамт маллаж байсан. 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зэрэг сумын 4 дүгээр бригадад агентаар ажиллаж байгаад 1978 оны 7 сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 1978 оны 7 сарын 18-ны өдрөөс 4 дүгээр бригадын сахиулаар ажиллаж байгаад 1979 оны 10 сарын 5-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Улмаар 1979 оны 10 сарын 10-ны өдрөөс Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар ажиллаж байгаад 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаа бэлтгэлийн ангийн аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байгаад 1993 оны 6 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Миний эцэг Д.Ч нь 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эцэг Д.Чийн төрсний лавлагааг гаргуулах гэсэн боловч улсын бүртгэлийн хэлтсийн архиваас 1950 оноос хойш төрсөн хүний лавлагаа гардаг, 2011 оноос хойш цахим үнэмлэх олгож эхэлсэн тул 2011 оноос хойш цахим үнэмлэхний лавлагаа гардаг тул Д.Чийн төрсний болон цахим үнэмлэхний лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг архивын эрхлэгч нь амаар өгсөн ба түүний нас барсны лавлагааг гаргаж өгсөн. Иймд миний эцэг Д.Чийн 1963 оноос 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1974 оны 8 сарын 01-ний өдрөөс 1978 оны 7 сарын 15-ны өдөр хүртэл Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1978 оны 7 сарын 18-ны өдрөөс 1979 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадын сахиулаар, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн эцэг Д.Чийг 1963 оноос 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1974 оны 8 сарын 01-ний өдрөөс 1978 оны 7 сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1978 оны 7 сарын 18-ны өдрөөс 1979 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадын сахиулаар, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.Ч нь 1963 оноос 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1974 оны 8 сарын 01-ний өдрөөс 1978 оны 7 сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1978 оны 7 сарын 18-ны өдрөөс 1979 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадын сахиулаар, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр тус тусажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1909 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын 4 дүгээр бригадын 1970 оноос 1974 он, 1978 он, 1979 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1979 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, цалингийн тодорхойлолт

Д.Чийн 0649 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1977 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 36/003982 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 126/002115 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

Иргэн Г.Туяагийн ...Д.Ч нь Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар, Ховд аймгийн Зэрэг сумын 4 дүгээр бригадад сахиулаар мөн аж ахуйн эрхлэгчээр 1974 оноос 1993 оныг хүртэл ажиллаж байсан... гэх тодорхойлолт,

Иргэн Н.Марушийн ...Д.Ч нь 1963 оноос 1974 онуудад Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригададад малчнаар, 1974 оноос 1978 онуудад Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1978 оноос 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад сахиулаар, 1979 оноос 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1980 оноос 1993 онуудад Ховд аймгийн Зэрэг сумын Худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан нь үнэн .... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Чийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Довдонгийн Ч /../ -ийг 1963 оноос 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар, 1974 оны 8 сарын 01-ний өдрөөс 1978 оны 7 сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1978 оны 7 сарын 18-ны өдрөөс 1979 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр бригадын сахиулаар, 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид манаачаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ