| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00220/И |
| Дугаар | 00164 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00164
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00164 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 01-31 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, З овогт О-ийн Н-н хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
О.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Буянт суманд 1968 онд төрсөн, 1984 оноос 1989 оныг хүртэл аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1989 оны 01 дүгээр сарын 10-нд Мянгад сумын Цагаанбулан багийн харьяат Цагаанбанди овогтой Даваасамбуутай гэрлэж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн Давшилт нэгдлийн Цагаанбулан багт 1989 оны 01 дүгээр сарын 10- наас малчин, саальчнаар 1995 оныг дуустал ажиллаж байсан, мөн одоо хүртэл мал маллаж ажилласан билээ. Миний хань Ц.Даваасамбуу нь 2017 онд өвчний улмаас нас барсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас иргэн би хохирч байна. Мөн улсаас нөхөн олгосон 11 жилийг амьдралын аргагүй байдлын улмаас авч чадаагүй зэрэг шалтгаанууд байна. Иймд О.Н намайг Ховд аймгийн Буянт суманд 1984 оноос 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчин, Мянгад сумын Давшилт нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал мал маллаж малчнаар ажиллаж байсан байдлыг намайг сайн мэдэх 2 хүний гэрчлийн тодорхойлолт, бусад материалыг үндэслэж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч О.Н 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.Нн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 626 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 1 дүгээр бригадын 1984 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/04 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Ц.Даваасамбуугийн 1991 оноос 1994 оны А данс, 1994 оноос 1995 оны мал тооллогын малын бүлэглэл,
Хүсэлт гаргагчид Ховд аймгийн Мянгад сумын АДХ-ны гүйцэтгэх захиргаанаас 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр олгосон гэрчилгээ, 1990 онд авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зургууд,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 126/001684 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 126/001685 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 109 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлэл нь 1992 оны 01 дүгээр сарын 12-нд Давшилт ХК болж өөрчлөн бүртгэгдсэн тухай лавлагаа,
Иргэн Ц.Батцэндийн ...Миний бие О.Нг 1984 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт суманд малчин, 1989 оноос 1995 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан гэдгийг сайн мэдэж байна... гэх тодорхойлолт
Иргэн Д.Намсрайжавын ...Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн иргэн Ц.даваасамбуу түүний эхнэр О.Н нар нь 1984 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед мал сүргээ өсөн үржүүлэх, нийтийг хамарсан ажилд идвэхтэй оролцдог, нийгмийн хариуцлага өндөртэй малчид байсан... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О.Нн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан , Зуутраг овогт Орсоогийн Нг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ