Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0783

 

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0783

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, Д.Оюумаа, иргэдийн төлөөлөгч Г.М,

Нэхэмжлэгч: П.М, Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: А.Ч, М.О,

Гуравдагч этгээд: Н.Ц, Г.Г, Б.А.

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Цд холбогдох хэсэг, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсэг болон С дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, С дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, С дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжид үндэслэн Н.Цд олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах, П.М, Б.Б нараас С дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг С дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Ц.Д, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Сын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, гуравдагч этгээд А.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд Г.Г, гуравдагч этгээд А.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. С дүүргийн хороо, Бйн 32-1 дүгээр гудамжны 60А тоот хаягт оршин суугч Б.Б болон миний бие 2004 онд хуучнаар Бйн 33 задгайд 2 айлын газрыг эзэмшиж өмчлөхөөр хорооны Засаг даргад хандан өргөдөл өгч, газар олгохыг уламжилж, зөвшөөрөл, цохолт хийлгэж, тодорхой тойм зураг бүхий материалаа С дүүргийн Газрын албанд өгч байсан. 2005 онд мэдээллийн сангаас манай зургийг гаргаж өгч байсан ба тэр үед кадастрын зургийн давхцал байгаагүй бөгөөд газарт нь очиж үзлэг хийсний дараа ...0.07 га газар тус бүрээр 2 өрхөөр хувааж зураг хийлгэж ир гэсний дагуу 2006 онд кадастрын зургаа хийлгэн өгч байсан. Үүнийг Засаг дарга Г.Х, н.Жаргалсайхан нарын тодорхойлолт, кадастрын зураг зэргээр нотолно. Бид хүсэлт гаргасан газраа хажуу айлуудад захиж, өөрсдөө эргэж, тойрч байсан ба 2008-2010 он хүртэл айлаар харуулж байгаад, 2010 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл 2 өрх гэрээрээ амьдарцгааж байгаа. Үүнийг н.Д, н.Б болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотолно. Бидний өгч байсан өргөдөл нь түүнд дарга нар цохолт хийж байсан байдал болон өргөдөл хүлээн авсан хүснэгт зэргээр нотлогдоно. Жишээлбэл: 2013 оны 3 дугаар сарын 30-ны, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүсэлт, өргөдлийг бүртгэж авч байсан хяналтын карт байхад бүртгэлээс гаргахгүй байх учиргүй юм. Бид газар хүссэн өргөдлөө дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа өгсөөр байхад бидний өргөдлийг бүртгээгүй байгаа нь төрийн алба хаагчийн хариуцлагагүй буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүсийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нар хохирох учиргүй юм. Бид очиж уулзах бүрд тэд хэлэхдээ 250-300 хүний материал бүрдээгүй байна. Бүрдүүлж дуусахаар хамтад нь хурлаар оруулж захирамж гаргадаг гэж, ...газар зохион байгуулалтын талаар судалж байна. Нийслэлийн Газрын албанаас түр зогсоосон. Хороо 2 хуваагдаж байгаа тул түр ажилтай байна. Сүлжээгүй байна гэх мэт олон шалтаг шалтгаанууд хэлж намайг олон жил хүлээлгэсэн. Энэ хугацаанд надад татгалзсан хариу биеэр болон бичгээр өгч байсан удаа байхгүй. Ийм ч учраас төрийн хариуцлагатай албан хаагч нарт олон жил итгэж хүлээсэн. Энэ олон жил хүлээсний эцэст 60 настай эмэгтэй хүнийхээ хувьд хэн нэгэн газрыг маань булаана гэх бодолгүй явсан. Миний хувьд үр хүүхдээ өсөж торних орон гэргүй, байргүй хохирч үлдэх боломжгүй. Төрийн албан хаагч нарын буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж 16 жил амьдарсан газраа алдах нөхцөлд хүрч байгаа тул эдгээр хүмүүсээс болж манай гэр бүл сэтгэл санаа цаг хугацаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Намайг анх газар авч байхад хажуу айлдаа захиж байсныг гэрчүүд тодорхой хэлж нотолсон. Харин гуравдагч этгээдүүд манай газрын мэдээллийн сангийн зургийг ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Намайг болон миний хүү Б.Б бид тухайн газартаа олон жил амьдарч байсныг хог тээвэрлэлтийн гэрээний дэвтэр, өрхийн бүртгэлийн дэвтэр, иргэний бүртгэлийн лавлагаа, 2010 оны хүн ам орон сууцны улсын тооллогын бүртгэлийн баримт, 2004, 2005, 2006, 2008-2010, 2012 онуудад хорооны Засаг дарга нарын гаргаж өгсөн тодорхойлолтууд гэх зэрэг баримтуудаар нотолно. Иймээс би гуравдагч этгээд А.Ч болон Н.Ц нарын газрыг булааж аваагүй. Намайг тус хороонд амьдарч эхлэх үед тог цахилгаангүй, зам тавигдаагүй, намаг устай газар байсан. Монгол хүн айлын буурьтай газрыг булаах нь бүү хэл айл буусан буурь дээр явахыг цээрлэдэг. Би тухайн газрыг анх 2005 онд Монгол хүнийхээ зан үйлээр сүү идээ өргөн гуйж авч байсан. Иймээс манай гэр бүлийн халуун энерги шингэсэн бидний амьдарч байгаа газар нь гуравдагч этгээдүүдийн газар байх үндэслэлгүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээнд үндэслэсэн байдаг. Н.Цгийн гурван шатны шүүхээр шийдвэрлүүлсэн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд А.Ч нь Н.Цгийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд ажиглагчаар сууж байсан. Тухайн үед А.Ч Иргэний хэргийн шүүхэд хандаагүй байсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч миний өмгөөлөгч авах эрхийг зөрчиж, миний бичгээр өгсөн хүсэлтийг шийдвэрлэлгүй хурлыг тулгаж хийсэн. Хяналтын шатны шүүхээс миний гомдлыг хэлэлцээгүй. Би өөрөө шүүх хуралдааны товыг өөрөө асууж сурагласны эцэст дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байсан. Энэ асуудал нь нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн гуравдагч этгээдүүд нь хаягийн хувьд андуураад байгаа. Учир нь Н.Ц, А.Ч нарын хүсэлтэд дурдагдсанаар Бйн 32-1 дүгээр гудамжны *******, Бйн 32-1 дүгээр гудамжны тоот хаягтай газрын эсрэг талд замын урд байрлах Бйн 14, 14А, 15, 15А гэсэн хаяг бүхий газар байдаг нь 2 удаагийн үзлэгээр тогтоогдсон. Миний амьдарч байгаа Бйн 32-1 дүгээр гудамжны 60А тоот гэсэн хаягтай газар, Бйн 33-1 дүгээр гудамжны 26 тоот, Бйн 33-1 дүгээр гудамжны 26Г тоот, Бйн 33-1 дүгээр гудамжны 25 тоот хаяг бүхий газрууд замын урд хэсэгт байдаг. А.Ч болон Н.Ц нар нь Төрийн захиргааны анхан шатны байгууллага болон хорооны Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй. Бидний хүсэлт гаргасан газарт шийдвэр гаргаж байгаагүй атлаа олон жил амьдарсан хүмүүст Газрын тухай хуульд нийцүүлэн гэрчилгээжүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргын шийдвэр гэх бичигт үндэслэн эзэмшсэн байж таарахгүй. Нэхэмжлэгч бидний амьдарч буй газарт гар зураг болон Кадастрын зураг хийлгэж байгаагүй нь газар эзэмшигч, өмчлөгчийн нэргүй хаяг болон талбайн хэмжээ, булангийн цэгүүд янз бүр байдлаар зураг гаргаж өгсөн нь газрын зургаар хэмжүүлж зураг хийлгэснээ нотлохгүй байгаа юм. Гуравдагч этгээд А.Ч, Н.Ц нар нь өөрсдийн гэж тайлбар хийж байгаа газраа оноож хэлж мэдэхгүй байгаа бөгөөд зааж өгч байгаа газар нь Б.Л******* гэх айлын газар болох нь хэрэг шалгах явцад тодорхой болсон. 18645318347098 гэсэн нэгж талбарын дугаар бүхий зураг нотлох баримтаар гаргаж өгөөд байгаагаас тодорхой нотлогдоно. Энэхүү зургаас харахад тухайн газрын өөдөөс харалдаа харагдсан хашаа газар нь 14, 14Б хаягтай, манай амьдарч байгаа газраас огт өөр газарт байрлаж байгааг шүүх анхаарч өгнө үү. Гуравдагч этгээдүүд нь тухайн газар олон жил амьдарч байсан иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажиллагаанд хамрагдсан гэх ямар ч үндэслэлгүй.

2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А.Чгийн өргөдөлд дурдагдсанаар ...ойн задгайгийн 12-1 дүгээр гудамжны ******* тоот хаяг гэсэн байхад 171 дүгээр захирамжийн хавсралтад бичигдсэнээр задгай ******* гэх хаягт газар гэж бичигдсэн нь зөрүүтэй байршилд байрладаг газрууд юм. Ийм хүсэлт өгсөөр байхад миний амьдарч байгаа, эзэмших хүсэлт өгсөн газрыг бусдын өмчлөлд өгөх боломжгүй. Энэ бүхнээс үзвэл А.Ч хууль бусаар бичиг баримт үйлдсэн байж болзошгүй.

Захиргааны хэргийн шүүхээс хийсэн газрын үзлэгээр Газрын албаны архиваас Н.Цгийн албан ёсны өргөдөл, хүсэлт өгч байсан талаарх баримт гарч ирээгүй. А.Ч мөн адил дүүргийн Газрын албаны архивт үзлэг хийхэд өргөдөл гарч ирээгүй атлаа үзлэг дууссаны дараа Засаг даргын архивын баримтын асуудлыг ярьдаг. Ямар учраас гэрчилгээ гаргаж авсан нь ойлгомжгүй байсан бөгөөд энэ асуудлыг дүүргийн Засаг дарга хүлээн зөвшөөрч тайлбартаа дурдсан байдаг. Гэтэл эдгээр гуравдагч этгээдүүд нь дүүргийн Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байгаагүй байтал газар эзэмшүүлсэн гэх гэрчилгээ гаргуулсан нь үндэслэлгүй, эрх хэмжээгээ хэтрүүлсэн асуудал байх бөгөөд тэрхүү шийдвэр гэрчилгээ нь хууль ёсны байх боломжгүй. Захирамж, шийдвэр гаргасан дарга нар нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн байхад эдгээр актын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нар нь дээрх асуудлаар дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний хэргийн шүүх, цагдаа, прокурор, бүх шатны төрийн болон хуулийн байгууллагаар тасралтгүй явж цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байна. Би өөрөө төрийн албан хаагч байсан бөгөөд А.Ч шиг албан тушаалаа ашиглаж явж болох байсан боловч надад ийм ёс зүй байхгүй учраас хуулийн дагуу үнэнч шударгаар ажилласаар ирсэн. 2015 онд прокурорын газраас хуурамч гэхээсээ илүү хууль бус захирамж шийдвэрт үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж ойлгоод Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар миний болон манай гэр бүлийн аюулгүй байдал, сэтгэл зүйн дайралт, дарамт шахалтаас хол, тайван амьдрах боломж бага ч гэсэн бүрдэж байна. Хуулийн байгууллагаар явсан энэ олон жилийн хугацаанд зөвхөн 2014 оноос тус шүүхэд хандсанаас хойш хуулийн хүрээнд, иргэдийн эрхийн төлөө, хэргийн үнэн зөвийг олохын төлөө олон талаас шалгаж, нотлох баримтыг цуглуулах боломжоор хангаж ажиллаж байгаад талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Мөн нэхэмжлэгч нарын зөрчилтэй холбоотой баримтыг он сар дараалал тус бүрээр нь нэг бүрчлэн тайлбарлаж өгье.

С дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн хавсралтад Аийн Ч гэсэн талбайн *******-д эзэмших талбайг 400 м.кв, эзэмших хугацаа 6 жил гэсэн Засаг дарга Ц.Цгийн гарын үсэг бүхий захирамж байгаа. Мөн үүнийг дагаж гарсан гэх эзэмших эрхийн гэрчилгээ 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Аын Ч гэсэн Бйн 32-1 дүгээр гудамжны ******* тоот, эзэмших талбай 400 м.кв, эзэмших хугацаа нь 5 жил гэсэн гэрчилгээнээс үзвэл баримтууд нь хоорондоо зөрүүтэй байгаа. Мөн гэрчилгээнд гарын үсэг байхгүй. Гар бичмэлээр Б.Б гэсэн орлогч даргын гарын үсэг байдаг. Гэхдээ орлогч дарга газрын эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжийг гаргах эрхгүй гэж ойлгож байна. Эзэмших эрхийн гэрчилгээ 2 өөр дугаартай болон дугааргүй байгаа. Дугааргүй газар эзэмших эрхийн гэрчилгээг нь Нийслэлийн Газрын албаны 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугааргүй 5 албан бичиг байсан. 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай болсон бөгөөд дүүргийн Газрын албанд тухайн үед шалгуулахад ямар ч баримт байгаагүй. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтад Н.Ц /РД: /, Бйн хорооны 32-1 дүгээр гудамжны 28 тоот гэсэн байгаа. Дүүргийн гаргасан хаяг нь тоот байхад Нийслэл нь 28 тоот гэсэн байх ба эзэмших талбай 700 гэсэн байгаа. Мөн тус захирамжид хамтран өмчлөгчөөр Г.Г // гэж Н.Ц болон Г.Г нарын регистрийн дугаарыг ижил бичсэн байдаг. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нэг өдөр гарсан бөгөөд регистрийн дугаар дахин өөрчлөгдсөн байдалтай байгаа. Өмчлөх шийдвэртээ Б.А гэдэг хүний нэр орж ирсэн. Мөн Г.Б гэх өмчлөгчийн нэр нь байхгүй болж Г.А-ийн нэр дээр Г.Б-ийн регистрийн дугаартай адил регистрийн дугаар бичсэн байдаг. Газар өмчлөх тухай шийдвэр дээр нь 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Н.Ц, Г.Г, Г.Б гэсэн гэрчилгээ байгаа. Өөрөөр хэлбэл нэг захирамжаар нэг гэр бүлд 2 янзын захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байгаа. Энэ мэтчилэн зөрүүтэй баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг нотлох баримт судлах явцад дурдаж тус бүрээр нь судлуулъя. Мөн миний хэлсэн тайлбар болон судлуулах баримтуудын жагсаалт, газрын зураг зэргийг цэгцэлсэн байдлаар шүүхэд гарган өгье. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2006 оны 324 тоот захирамжийн А.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нараас С дүүргийн Засаг даргад хандаж газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг С дүүргийн Засаг даргад даалгах, мөн С дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн А.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот захирамжийн Н.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байгаа.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас С дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот захирамжийн Н.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилж байна. Мөн С дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот захирамжид үндэслэн Н.Цд олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн шаардлага нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нийт 6 шаардлага гаргаж байна. гэв.

Хариуцагч С дүүргийн Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Маргаан бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 62 дугаар захирамжаар Н.Цд, 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 171 дүгээр захирамжаар А.Чд тус дүүргийн хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

1.     Дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг ... Засаг даргын тавьсан хоригийг Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхын саналаар хүлээж аваагүй нөхцөлд уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ ... дүүргийн Засаг дарга, аймаг, Нийслэлийн Засаг даргад гаргаж болно-т заасныг баримтлан захирамж гаргаж өөрт олгогдоогүй буюу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээг хэрэглэсэн захиргааны акт байна.

2.     Дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21.5.3 дах хэсэг энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бат тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах-т заасныг баримт боловч 2005 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын 2005 оны төлөвлөгөө батлагдаагүй нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн.

Иймд тус захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд дээр дурдсан хоёр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасанчлан илт хууль бус захиргааны акт мөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн 2003 оны 62, 2005 оны 171 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. гэжээ.

Хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед С дүүргийн Засаг дарга байсан Д.Б өгсөн хариу тайлбар хэрэгт авагдсан байгаа. Үүнийгээ дэмжиж байна. Товч агуулгын хувьд маргаан бүхий газрыг С дүүргийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 22 дугаар захирамжаар иргэн Н.Ц, А.Ч нарт тус дүүргийн хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн байгаа. Дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хурлын төлөөлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн тусгагдаагүй газарт эрх хэмжээгээ хэтрүүлж захиргааны акт гаргасан гэдэг үндэслэлээр тайлбар өгсөн байгаа. Үүнийгээ бүрэн дэмжиж байна. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 болон 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус 2 захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ...аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах болон 21 дүгээр зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг тус тус үндэслэж гарсан. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу дүүргийн Засаг даргын иргэн Н.Ц болон А.Ч нарт эзэмшүүлсэн захирамж, хүсэлтүүдийг үндэслэж газар өмчлүүлэх шийдвэр гаргасан. Газрын эрх нь тус тусдаа 2003, 2005 онуудад тухайн дүүрэгтээ үүссэн байдаг. Тухайн дүүрэгт үүссэн захирамжийг үндэслэж, Нийслэлийн Засаг даргаас захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл нь хаягжилт өөрчлөгдсөн нь миний эрхийг зөрчсөн гэж тайлбар хийдэг. Гэтэл уг захирамж нь хуулийн дагуу гарсан, одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг захирамжийн хүрээнд олгогдсон газар нь өөрөө иргэн П.М, Б.Б нарын эрх ашгийг хөндөөгүй. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. гэв.

Гуравдагч этгээд Н.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр уг газрыг эзэмшиж байгаа атлаа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа хаягжилтын асуудлыг тайлбарладаг. Газрын кадастрын мэдээлэлд нэгж талбарын дугаар гэсэн хөдөлшгүй дугаар байдаг. Үүнийг зөрүүтэй гэж нэхэмжлэгч тайлбар хийгээд байгаа. Гэтэл нэхэмжлэгч өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээгүй атлаа бусдын газарт барилга барьсан байх бөгөөд энэ асуудлыг Иргэний хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэж тогтоосон үйл баримт байгаа. Гуравдагч этгээдийн хувьд Нийслэлийн Засаг дарга болон С дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар олгогдох эрхээ зөрчөөгүй гэж үзэж байгаа. Хэдийгээр С дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нь хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр тайлбар хийж байгаа боловч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөж байгаа. Мөн нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын иргэн хуулийг чанд сахин биелүүлэх үүрэгтэй. Н.Цг газар эзэмших хүсэлт гаргаагүй гэж 2004 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолуудад энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ захирамж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан атал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж одоог хүртэл маргаад байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч С дүүргийн Бйн 33 задгай гэдэг газарт амьдарч байгаад холбогдох байгууллагад газар эзэмших хүсэлтийг удаа дараа өгсөн гэх боловч, уг хүсэлтийг удаа дараа өгсөн болон үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагад гомдол гаргаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Мөн хаягийн тооны зөрүү болон овог нэрийн зөрүүний асуудал ярьж байна. Гэхдээ уг асуудал нь гуравдагч этгээд Н.Цд хамаарахгүй. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т ...Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ., 34.5-д ...Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна гэж тус тус зааснаар, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, тухайн газартай холбогдсон хувийн хэргийг хадгалах журмыг төрийн байгууллага, албан тушаалтан хүлээдэг. Энэ утгаараа гуравдагч этгээд Н.Ц нь төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчид энэ эрх байхгүй. Иймээс эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд А.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 1999-2005 онд ашиглаж байсан Бйн 32-1 дүгээр гудамжны ******* тоот хашаа нь С дүүргийн 15 дугаар хороонд харьяалагдаж, эхлээд 1, Бйн 32-1 задгай нэртэй байсан. С дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус газар нь С дүүргийн хороонд харьяалагдах болж, Бйн 32-1-59 тоот болж өөрчлөгдсөн ба нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй болно.

Хавтаст хэрэг болон нэхэмжлэгчийн тайлбараар 2003 онд С дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлтээ гаргасан гэж байна. Бидний С дүүргийн Газрын алба болон архивын баримтад хийсэн үзлэгээр 2011 онд С дүүргийн Газрын албанаас өгсөн өргөдлийн хариуд ...А.Ч, Н.Ц нар маргаан бүхий газрыг хуулийн дагуу өмчилж авсан учраас хариу өгөх боломжгүй гэсэн байдаг. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө ойлгомжгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдалтай байгаа. Мөн кадастрын зураг болон маргаж байгаа газрын талбарын хаягжилт өөрчлөгдсөн байгаа.

1999 оноос Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс тухайн газрыг хашсан. Урд талын 870 м.кв газрыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ажилчид өөрсдийн хөрөнгөөр хаша. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалах зорилгоор өөрсдийн төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхээр давуу эзэмшлийн газраа тодорхойлсон. Үүний ашиглалтыг хамгаалах болон амины орон сууцны хороолол байгуулах чиглэлээр бид нэг айлд 2х40 хэмжээтэй жишиг хотхон байгуулах зориулалтаар төслийг хэрэгжүүлж, газар олгож байсан. Түүнээс биш хариуцагч С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан ойлголт биш. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг хохироосон Засаг даргаас өөрийн эрх хэмжээг ашиглан дур мэдэн гаргасан захиргааны акт биш. Мөн хаягжилт өөр өөр болсон байгаа. Энэ нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон бусад байгууллагын албан тоотоор өөрчлөлт орсон гэдгийг нотолж байгаа. Мөн С дүүргийн Газрын албанд шинжээчээр дүгнэлт хийлгэсэн бөгөөд эдгээр нэр болон гарын үсэг зэргийн зөрүү нь надад хамааралгүй. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. гэв.

Гуравдагч этгээд М.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О нь нагац эгч А.Чгээс 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С дүүргийн хороо, Бйн 32-1-59 тоот өмчилсөн газрыг бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч, 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 00004896 тоот гэрчилгээг авч, хууль ёсны өмчлөгч болсон.

Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд ...эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг нэхэмжлэгч нь зөрчиж байна. Иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр болон Цагдаа, прокурорын бичиг баримтаар энэ нь нотлогдож байгаа. Мөн Иргэний хэргийн гурван шатны шүүхээр нэхэмжлэгчийн газар биш гэдэг шийдвэр гарсан байгаа. Хууль ёсны дагуу асуудлууд шийдвэрлэгдсэн байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, эдгээр хүмүүст гурван жилийн турш чирэгдэл учруулж байгаа нь ойлгомжгүй байна. М.О нь эгч А.Чгээс С дүүргийн хорооны Бйн 32-1 дүгээр гудамжны 59 тоот газрыг өмчилж аваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Гэтэл нэхэмжлэгч нь Н.Цгийн газрыг хууль бусаар эзэмшиж байхад нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан чөлөөлүүлэхэд, М.Оын газрыг хууль бусаар эзэмшсэн байдаг. Одоогийн байдлаар М.Оаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан чөлөөлүүлэх гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ асуудлыг түдгэлзүүлсэн байдалтай байгаа. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд 2 давхар тоосгон байшин барьсан байдалтай байгаа. Мөн гэрч Г.Хгийн тайлбарт дурдсанаар С дүүргийн Засаг даргынхаа эрх мэдлийг ашиглаж хоосон газар хайж явж байгаад хэн нэгний өмчлөлийн газарт дур мэдэн байшин барилга барьж нэхэмжлэл гаргаад явж байгаа нь ойлгомжгүй.

Мөн нэхэмжлэгчийн газрын хаяг буюу 60А тоот хаягийг бид судлуулахад тийм хаяг байгаагүй. Өмнө нь Иргэний хэргийн шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд уг тоот хаяг байгаагүй атлаа Захиргааны хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлэх үедээ энэ хаягуудыг хашаандаа зоосон байгаа. Мөн өмнө нь асуусан гэрчийн мэдүүлэг болон баримтын үзлэгээр маргаан бүхий газар нэхэмжлэгчийнх биш гэдэг нь тодорхой болсон. Мөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байдалтай байгаа. Нэхэмжлэгч нь өөрийнх нь газрын зургийг ашиглаж гуравдагч этгээд Н.Цг газар эзэмших эрх авсан гэж тайлбар хийж байна. Гэтэл өмнө нь Иргэний хэргийн шүүхийн тогтоолоор ...аливаа этгээд эзэнгүй ашиглаагүй байгаа бусдын эзэмшил, өмчлөлийн газарт тодорхой хэмжээгээр амьдарсан байх. Мөн тухайн газрын харьяалах Засаг даргын өмчид бүртгэлтэй байх, тухайн газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохыг эсхүл ямар нэгэн давуу эрх үүсэх үндэслэлийг бий болгож чадахгүй гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн өмчийн газрыг авсан мэтээр тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн 2 хариуцагчаас өөр өөр тайлбар гаргаж байна. Хариуцагч С дүүргийн Засаг даргын тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар ямар байдалтай байгаа гэдэгт дүн шинжилгээ хийгээгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. гэв.

Гуравдагч этгээд Г.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлээд байгаа тайлбар нь ямар ч өмчлөх эрхгүй этгээд өмчлөлийн бүрэн эрхтэй, хуулийн дагуу газар авсан хүнээс газрыг нь нэхэмжилж байгаа байдлаар ойлгогдож байна. Нэхэмжлэгч нь газар эзэмших өмчлөх ямар ч нотлох баримт байхгүй атлаа ямар нэгэн байдлаар цаг хугацаа хожиж, хэргийг сунжруулж, тухайн газарт 2 давхар байр барьсан. Мөн Г.Б болон Б.А нарын тухайд төрийн албаны байгууллагын хайхрамжгүй, бичиг хэргийн чадваргүй ажилтны буруутай үйлдлийн улмаас гарсан зөрүү болохоос бид буруу мэдүүлээд яваад байгаа зүйл байхгүй. Мөн энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй олон жил болж байна. Иймээс өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.М, Б.Б нар нь анх тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн иргэн Н.Цд холбогдох хэсгийг, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн иргэн А.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн Н.Цд холбогдох хэсэг, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсэг болон С дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

С дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож,

С дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжид үндэслэн Н.Цд олгосон 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах,

П.М, Б.Б нараас С дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг С дүүргийн Засаг даргад даалгах хэмээн эцэслэн тодорхойлсон.

Шүүх нэхэмжлэгчдийн энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бат загварын дагуу гаргана, 32.2-д Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.2.1-д овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-д эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3-д газар эзэмших зориулалт, хугацаа, 32.4-д энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бат журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэж тус тус заажээ.

   2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2004 онд С дүүргийн хорооноос газар заалган авч, 2005 онд тухайн үеийн Бйн 33-ын задгай буюу одоогийнхоор хороо, Бйн 32-1-60, 32-1-60 А тоот хаяг бүхий газарт явган хашаа хатган, хорооны Засаг даргаар уламжлан, дүүргийн Засаг даргад газар эзэмшиж, өмчлөх өргөдлөө 2014 он хүртэл удаа дараа гаргасан. Бидний хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээд Н.Ц, А.Ч нарын хуулийн шаардлага хангаагүй өргөдөл, материалыг үндэслэн газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль зөрчиж байна гэж,

хариуцагч С дүүргийн Засаг даргын зүгээс ...нэхэмжлэлийн 2003 оны 62, 2005 оны 171 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж,

хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн гуравдагч этгээд нараас гаргасан хүсэлтийг Газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж,

гуравдагч этгээд А.Ч нараас Миний бие 1999-2005 онд ашиглаж байсан Бйн 32-1 дүгээр гудамжны ******* тоот хашаа нь С дүүргийн 15 дугаар хороонд харьяалагдаж, эхлээд 1, Бйн 32-1 задгай нэртэй байсан. С дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус газар нь С дүүргийн хороонд харьяалагдах болж, Бйн 32-1-59 тоот болж өөрчлөгдсөн ба нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй болно. гэж,

гуравдагч этгээд Г.Г, гуравдагч этгээд А.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нараас Н.Ц би 1999 онд СБД-ын 16-р хорооны Бйн 32-1- тоот хаягт байрлах газрыг эзэмшиж байгаад .. газар өмчлүүлэх хүсэлтийг 2005 онд гаргаж, 2005 оны Нийслэлийн Засаг даргын 186 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчилж авсан. 2007 онд хороодын зохион байгуулалт хийхэд хаягаа өөрчлөөгүй. гэж,

гуравдагч этгээд М.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нараас М.О нь нагац эгч А.Чгээс 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С дүүргийн хороо, Бйн 32-1-59 тоот өмчилсөн газрыг бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч, 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 00004896 тоот гэрчилгээг авч, хууль ёсны өмчлөгч болсон. гэж тус тус тайлбарлан маргаж байна.

            3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэн, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс хариуцагч нарт хандан газар эзэмших, өмчлөх хүсэлтийг дараах байдлаар гаргасан болох нь тогтоогдож байна. Үүнд:

3.1.        Нэхэмжлэгч П.М, Б.Б нар нь шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ 2004 онд С дүүргийн хорооноос газар заалган авч, 2005 онд тухайн үеийн Бйн 33-ын задгай буюу одоогийнхоор хороо, Бйн 32-1-60, 32-1-60 А тоот хаяг бүхий газарт явган хашаа хатган, хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн Засаг даргад газар эзэмшиж, өмчлөх өргөдлөө 2014 он хүртэл удаа дараа гаргасан. Бидний хүсэлтийг шийдвэрлээгүй хэмээн маргаж, 2005 оны 7 дугаар сарын 31-ний болон 2006 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн С дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Газрын албанд гаргасан /СБД-ын хороо, Бйн 33-н задгайд 2 айлын газар хүссэн/ хүсэлтүүд, хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын байршил харуулсан гар зураг, 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн огноотой, Б ХХК-ийн гүйцэтгэсэн Б.Бийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг / нэгж талбарын дугааргүй, Хаяг: СБД, Бйн 32 задгай, 31-1-60 тоот/, 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн огноотой, Б ХХК-ийн гүйцэтгэсэн, П.Мгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /нэгж талбарын дугааргүй, Хаяг: СБД, 16-р хороо/ болон Г ХХК-ийн гүйцэтгэсэн гэх нэгж талбарын дугаар, хаяггүй кадастрын зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Гэвч, С дүүргийн Газрын албаны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11/847 тоот албан бичиг, хорооны Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 51 тоот албан бичиг болон шүүхээс С дүүргийн Газрын албаны архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч П.М, Б.Б нарын зүгээс 2004-2010 оны хооронд С дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хандан газар эзэмших хүсэлт гаргасан талаарх өргөдөл болон тийм агуулга бүхий өргөдлийн бүртгэл байхгүй, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2005, 2008 оны гэх газар хүссэн өргөдөлд 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон П.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хуулбарлан хавсаргасан байна.

3.2. Гуравдагч этгээд Н.Цгийн хувьд С дүүргийн Засаг дарга нь 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг үндэслэн түүнд С дүүргийн хороо, Бэлх 32-1- тоот хаягт байрлах 400 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлж, С дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий дугаар гэрчилгээг 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгожээ.

Шүүхээс газар эзэмших, өмчлөх асуудлаар Н.Цгийн гаргасан хүсэлт, түүнд холбогдох баримт бичиг болон дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн хувийн хэргийг гаргуулахаар хариуцагчаас шаардсаны дагуу С дүүргийн Газрын албаны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11/847 тоот албан бичиг, С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/3295 тоот албан бичгээр ирүүлсэн нотлох баримтууд болон шүүхээс С дүүргийн Газрын албаны архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр:

- гуравдагч этгээд Н.Ц нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргасан баримт, хувийн хэрэг, бүртгэл, газар эзэмших гэрээ байгуулсан баримт байхгүй,

- маргаан бүхий захиргааны акт болох дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж нь иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх агуулгатай захирамж бөгөөд уг захирамжийг үндэслэсэн гэх С дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нөхөн олгов гэсэн тэмдэглэлтэй байх хэдий ч гуравдагч этгээд Н.Цгийн зүгээс гэрчилгээг нөхөн авах асуудлаар дүүргийн Газрын албанд хандан гаргасан өргөдөл, хүсэлт болон түүнд холбогдох ямар нэгэн баримт Газрын албаны архивд мөн бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн, Н.Цгийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С дүүргийн Засаг даргад хандан нөхөр Г.Г, ач охин Б.А нарын хамтаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүсэж гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтыг шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан байдлаар цуглуулахад:

-Н.Цгийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С дүүргийн Засаг даргад хандан нөхөр Г.Г, ач охин Б.А нарын хамтаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүсэж гаргасан өргөдөлд газрын байршлыг С дүүргийн 16-р хороо, Бйн 32-р гудамж, 1- тоот хэмээн бичсэн,

- өргөдөлд хавсаргасан 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн огноотой, нэгж талбарын 18645318764289 дугаар бүхий 898.30 м.кв газрын кадастрын зурагт газрын байршлыг С дүүрэг, 16-р хороо, Бйн , задгай тоот гэж бичсэн,

- С дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нөхөн олгов гэсэн тэмдэглэлтэй,

- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон Н.Ц, Б.А, Г.Г нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг хавсарган байна.

Улмаар эдгээр баримтыг үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 186 дугаар захирамжийн хавсралтын 569. Н Ц. Г Б / зээ хүү/, Г Г /нөхөр/, Б 16 хороо, , 700 м.кв гэсэн байдлаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээг олгожээ.

Гэвч эдгээр баримт нь гуравдагч этгээд Н.Цгаас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа хавсаргасан Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн тэмдэг бүхий Н.Цгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг /2005.4.22-ны огноотой, хаяг: СБД 16-р хороо, Бйн , задгай тоот хаалга/ хэмээх нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв хэмжээтэй кадастрын зургаас зөрүүтэй байна.

Мөн, Н.Цгийн 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нөхөр Г.Г, зээ охин Б.А нарын хамт гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах-ыг хүссэн өргөдлийг шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамж 569. Н Ц. Г Б /зээ хүү/, Г Г /нөхөр/, Б 16 хороо, , 700 м.кв гэсэн байдлаар хүсэлтэд нэр дурдагдаагүй этгээдийн нэр дээр газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч С дүүргийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1/3050 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... дүүргийн Засаг даргын 2003 оны ...62 дугаар захирамжаар Н.Цд ... тус дүүргийн хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай холбогдох заалтыг зөрчсөн ...дүүргийн Засаг дарга ... өөрт олгогдоогүй буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээг хэрэглэсэн захиргааны акт байх тул ...нэхэмжлэлийн 2003 оны 62... дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэн байна.

3.3. Гуравдагч этгээд А.Ч-ийн хувьд С дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжаар түүнд С дүүргийн хороо, Бэлх 32-1-******* тоот 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, С дүүргийн Засаг даргын орлогч Б.Бийн гарын үсэг бүхий дугаар гэрчилгээг 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгожээ. Улмаар түүний 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүсэж гаргасан өргөдөл-д үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар түүнд уг газрыг өмчлүүлж шийдвэрлэжээ.

Шүүхээс, газар эзэмших, өмчлөх асуудлаар А.Чгээс гаргасан хүсэлт, түүнд холбогдох баримт бичиг болон дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн хувийн хэргийг гаргуулахаар хариуцагчаас шаардсаны дагуу С дүүргийн Газрын албаны 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11/847 тоот албан бичиг, С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/3295 тоот албан бичгээр ирүүлсэн нотлох баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6201 дүгээр дүгнэлт болон шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С дүүргийн Газрын албаны архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр, гуравдагч этгээд А.Чгээс С дүүргийн Газрын албанд хандан гаргасан 2004 оны 11 дүгээр сарын 12-ны огноо бүхий өргөдөлд:

- эзэмшихийг хүсэж буй газрын байршлыг С дүүрэг, 16-р хороонд 12-1-******* хэмээн тэмдэглэсэн,

- 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий С дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан,

- А.Чгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг хэмээх 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн огноотой, гарын үсэг, нэр, тамгагүй, нэгж талбарын дугаар бүхий, С дүүрэг, 16-р хороо, , задгай ******* тоот хаалга гэсэн хаягтай кадастрын зураг зэргийг тус тус хавсаргасан байна.

Гэвч, уг материалд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасанчлан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бат загвар-ын дагуу гаргасан хүсэлт байхгүй, С дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаж буй Дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 171 тоот захирамжийн архивын материал дахь уг өргөдлийг бүртгэсэн бүртгэл хяналтын картны огноо 2005.03.30 гэж уншигдахаар байх боловч засвартай, уг асуудалтай холбогдуулан шүүгчийн захирамжаар томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6201 дүгээр дүгнэлтээр 2005 гэсэн тоон бичгийн 5 тоо болон түүний өмнө үл уншигдах элемент илэрсэн, 03 гэсэн тоон бичгийн 3-ын тоо өмнө нь 6 гэсэн бичвэртэй байсан болох нь тус тус тогтоогдож байна.

Мөн, хэдийгээр гуравдагч этгээд А.Чгийг зүгээс уг өргөдлийг 2005 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн Газрын албанд гаргасан гэж тайлбарлах боловч дүүргийн Газрын албанд хадгалагдаж буй, эл өдөр гаргасан гэх өргөдлийн материалд 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий С дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан байгаа нь гуравдагч этгээдийн дээрх тайлбарт эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасанчлан дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бат тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Гэтэл С дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2005 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаагүй болох нь С дүүргийн Засаг даргын 2016 оны 1/3050 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн хавсралтын 3-т А. Ч. 16 хороо, задгай *******, 0.04 га, эзэмших, 6 жил, баталгаажилт гэж бичсэн нь гуравдагч этгээдийн овог нэр, маргаж буй газрын байршлын хаяг болон дугаартай А.Чгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ дээрх хаягаас тус тус зөрүүтэй байна.

Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч С дүүргийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1/3050 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын 2005 оны төлөвлөгөө батлагдаагүй. ... иймд тус ...нэхэмжлэлийн 2005 оны 171 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар гуравдагч этгээд А.Чгийн 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авах өргөдлийг шийдвэрлэн, захирамжийн хавсралтын 512-т А Ч. Бйн 32-1 дүгээр гудамж, ******* тоот, 700 м.кв газрыг өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээг олгожээ.

Гэвч А.Чгээс 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан энэхүү өргөдөлд 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн огноотой, гарын үсэг, тамга тэмдэггүй, нэгж талбарын ******* дугаартай, С дүүрэг, 16-р хороо, Бйн 32 1 гудамж, ******* тоот хаалга хэмээн тэмдэглэсэн кадастрын зургийг хавсаргасан эдгээр баримт нь гуравдагч этгээд Н.Цгаас 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа хавсаргасан Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн тэмдэг бүхий Н.Цгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг /2005.4.22-ны огноотой, хаяг: СБД 16-р хороо, Бйн , задгай тоот хаалга/ хэмээх нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв хэмжээтэй кадастрын зураг болон дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн хавсралтад зааснаас зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн, энэхүү зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахтай холбоотой ямарваа нэгэн арга хэмжээг хариуцагчийн зүгээс авч хэрэгжүүлээгүй байна.

Улмаар А.Чгээс шүүхэд гаргаж өгсөн баримтаар гуравдагч этгээд нь өөрийн өмчлөлийн дээрх газрын өмчлөх эрхийг 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газар бэлэглэх гэрээгээр /С дүүрэг, хороо, Бйн ******* дүгээр гудамжны 59 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий/ гуравдагч этгээд М.Оад шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаан бүхий газруудын байршил, хаягийн зөрүүг тодруулах зорилгоор шүүхээс С дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, С дүүргийн Газрын алба, С дүүргийн хорооны Засаг дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар болон Улсын Бүртгэлийн ерөнхий газарт албан бичгээр хандаж лавлан, хэргийн оролцогчдын хамт хороонд шүүхийн үзлэг хийж тодруулахад:

- С дүүргийн хороо анх С дүүргийн Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 103 дугаар захирамжаар зохион байгуулагдан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 8 дугаар тогтоолоор дүүргийн 15, хороодыг хуваан 17, 18 гэсэн 2 хороог шинээр байгуулах болсонтой холбоотойгоор хуваагдсан нь мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 30 дугаар тогтоолоор дүүргийн 15, 18 дугаар хороодыг хуваан шинээр 19, 20 дугаар хороодыг байгуулах болсонтой холбоотойгоор 18 дугаар хороо нь цааш дахин хуваагдсан байна.

- Ийнхүү хорооны нутаг дэвсгэр анх байгуулагдсанаас хойш нийт 2 удаа өөрчлөн зохион байгуулагдсан хэдий ч нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн маргаж буй хаяг, байршил, кадастрын зураг бүхий газрууд нь хорооны нутаг дэвсгэрт хамаарсан хэвээр байжээ.

Мөн, маргаан бүхий газар хийсэн шүүхийн үзлэг, С дүүргийн Газрын албаны 2018 оны 14/935, С дүүргийн хорооны Засаг даргын 2012 оны 57,63, 2013 оны 22, 2015 оны 82, 83, 84, Хорооны зохион байгуулагчийн 2016 оны 2351, 21, 22 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан сансрын зураг, 2017 оны 51, 2018 оны , 68 дугаар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 7/11942, 2018 оны 7/688, 12/698 дугаар албан бичгүүдээр:

-          Иргэн П.М, Б.Б нарын амьдарч байгаа гэх Бйн 32-1-60, Бйн 32-1-60а тоот хаяг бүхий газар нь байршлын хувьд тус хорооны 7 дугаар хэсэг буюу Тоосгоны зам дагуу /замын хойд талын нүүрний гудамж/ байрлах ба зүүн талаасаа 12, 13 дахь хашаа, 2009 оноос өмнө Бйн 33-ын задгай хаягтай байсан,

-          Бйн , Бйн 32-1-*******, Бйн 32-1- тоот хаяг бүхий газрууд нь Бйн 32-1-60, Бйн 32-1-60а тоот хаягтай бүхий газраас тусдаа баруун тийш 18, 19 дэх хашааны хажууд байрладаг,

-          Харин гуравдагч этгээд А.Чгийн газар эзэмших хүсэлтдээ дурдсан Ойн гэх гудамж нь Бйн төв зам дагуу /тоосгоны замаас баруун тийш/ байрлах боловч тус хороонд Ойн задгай 12-1-*******, Ойн задгай *******, Бйн 32-1-59, Бйн ******* дүгээр гудамжны 59, Бйн задгайн , Бйн 32-1 задгай , Бйн 32-1- тоот гэх хаяг, тоот, бүртгэлтэй газар, өрх 2003, 2004, 2005, 2007, 2009 оноос өнөөг хүртэл хугацаанд байгаагүй,

-          Бйн 32-1-60, 32-1-60а гэх хаяг бухий газарт 2009 оноос Л.Б*******, П. М******* нарын сахиул Л.Д******* оршин сууж байсан, 2010 оноос Л.Б*******, П.М, Б.Б нар өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд энэ хаяг бүхий газар нь 2009 онд хаягжилт хийхээс өмнө Бйн 33-ын задгай нэртэй байсан, Бйн 32-1-******* тоот хаяг 2009 онд бий болсон нь Б.Л******* гэх айл болох, Бйн тоот хаяг 2009 онд бий болсон нь Ч.Б******* гэх айл байгаа болох нь тогтоогдож байна.

Мөн Улсын бүртгэлийн газраас гаргуулан авсан лавлагаагаар Бйн 32-1- хэмээх хаягаар гуравдагч этгээд Г.Г 2014 оны сүүлээр бүртгэгдэн, өрхийн дэвтэр нээлгэсэн болох нь тогтоогдож байх хэдий ч Хорооноос гаргаж өгсөн лавлагаанд ийм хаяг бүхий газар тус хороонд байхгүй гэж дурдсан болохыг тэмдэглэж байна.

5. Хавтаст хэрэгт, хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн болон шүүхийн журмаар цуглуулсан маргаан бүхий газруудын байршлыг тодорхойлсон нийт ******* кадастрын зураг авагдсан байгаа бөгөөд эдгээрээс:

-       нэхэмжлэгч П.Мгийн нэр бүхий, нэгж талбарын дугааргүй, 2007 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б ХХК-ийн үйлдсэн, С дүүргийн 16-р хороо, 700.5 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба болон нотариатын тэмдэг бүхий зураг /3 удаа авагдсан/,

-       нэхэмжлэгч Б.Бийн нэр бүхий, нэгж талбарын дугааргүй, 2006 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б ХХК-ийн үйлдсэн, С дүүргийн 16-р хороо, Бйн 32 задгай, 32-1-60 тоот, 700 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба болон нотариатын тэмдэг бүхий зураг /3 удаа авагдсан/,

-       гуравдагч этгээд Н.Цгийн нэр бүхий, нэгж талбарын 18645318764289 дугаартай, 2005 оны 5 дугаар сарын 09-ний өдөр огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, Бйн 32, 1-р гудамж, задгай, тоот, 898.30 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /4 удаа авагдсан/, нэгж талбарын ******* дугаартай, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, Бйн 32, 1-р гудамж, задгай, тоот, 700 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /4 удаа авагдсан/, нэгж талбарын 1864531876294 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, Бйн 32, 1-р гудамж, задгай, тоот, 898.30 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /1 удаа авагдсан/,

-       гуравдагч этгээд А.Ч, М.Оын нэр бүхий, нэгж талбарын дугаартай, 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдөр огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, Бйн 32, 1-р гудамж, задгай, ******* тоот, 872.52 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /4 удаа авагдсан/, С дүүргийн 16-р хороо, ******* тоот, 872.52 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /1 удаа/

-       нэгж талбарын ******* дугаартай, 2005 оны 6 дугаар сарын 19-ний өдөр огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, Бйн 32, 1-р гудамж, задгай, ******* тоот, 700 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /2 удаа авагдсан/, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, Бйн 32, 1-р гудамж, задгай, 59 тоот, 700 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /2 удаа авагдсан/,

нэгж талбарын ******* дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр огноо бүхий, С дүүргийн 16-р хороо, 59 тоот, 699.83 м.кв хэмээн бичигдсэн Газрын алба тэмдэг бүхий зураг /2 удаа авагдсан/

байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 1/1198, 2017 оны 03/1673 дугаар албан бичигт дурдсанчлан, нэгж талбарын ******* дугаар бүхий С дүүрэг, хороо, Бйн ******* дүгээр гудамжны 59 тоот газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны архивд хаалганы дугаар ******* тоотоор бүртгэгдсэн байсан бөгөөд 2006 оноос өмнө нэгж талбарын 18645318744285 дугаартай байсан, С дүүргийн хорооны 2016 оны 2351 дүгээр албан бичиг болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр тус хорооны ******* тоот хаяг болон Бйн 32-1-60, 32-1-60а тоот хаягууд нь 32-1-*******, дугаар хаягуудаас тусдаа байршилд байдаг болох нь тус тус тогтоогдож байна.

            Гэтэл Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-т нэгж талбарын дугаар гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг хэлнэ хэмээн заасан байна.

Дээрх дурдсан бүх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч П.М, Б.Б нараас 2004-2006 оны хооронд маргаан бүхий газартай холбогдуулан газар хүссэн өргөдлийг дүүргийн Газрын алба болон Засаг даргад хандан гаргаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй,

гуравдагч этгээд Н.Цгаас хуульд заасан журмын дагуу дүүргийн Газрын алба болон Засаг даргад хандан газар эзэмших хүсэлтийг гаргаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, түүнд газар эзэмшүүлсэн гэх захирамж, хувийн хэрэг, газар эзэмшүүлэх гэрээний тухай баримт дүүргийн Газрын албаны архивт байхгүй,

С дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2005 онд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаагүй байхад дүүргийн Засаг даргаас гуравдагч этгээд А.Чд газар эзэмшүүлсэн, гэрээ байгуулаагүй байхад гэрчилгээг олгосон, А.Чгээс гаргасан газар эзэмших хүсэлт болон дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжид түүнд С дүүргийн хороо, задгайн *******-д 0.04 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар тус дүүргийн 16-р хороо Бйн 32-1 гудамны ******* тоотод 700 м.кв газрыг өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүхээс тухайн маргаан бүхий газар хэн нь анх хүсэлт гаргасан, хэргийн оролцогчдын захирамж, гэрчилгээнд бичигдсэн хаяг нь одоо маргаж буй газрын байршил мөн эсэх, нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн эсэхийг тодруулах зорилгоор холбогдох нотлох баримтыг цуглуулж, тухайн хорооны засаг даргаар ажиллаж байсан болон маргаан бүхий үйл баримтыг мэдэх хөндлөгийн этгээдүүдийг гэрчээр асууж, бичиг баримтын үзлэг хийх ажиллагааг явуулахад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/4193 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэн П.Мд өргөдлийн хариу өгсөн, нэхэмжлэгч нарын болон гуравдагч этгээд Н.Ц нараас газар хүсэж гаргасан өргөдөл, холбогдох баримт бичиг архивын баримт бичигт байхгүй, хадгалагдаагүй, хорооны Засаг даргын тодорхойлолт болон шүүхийн үзлэгээр гуравдагч этгээд нарын газар эзэмшиж, өмчлөх хүсэлтэд бичигдсэн хаяг нь маргаан бүхий газрын байршлаас өөр газарт байрладаг гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар маргаан бүхий үйл баримтын талаар иргэдийн төлөөлөгч, С дүүргийн хороо, Бйн 32-1-60 тоотод оршин суугч П.Мгийн нэхэмжлэлийг хүлээн авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хэдийгээр гуравдагч этгээдүүд хуулийн дагуу гэрчилгээг авсан хэдий ч түүнийг авахдаа бүрдүүлсэн баримт нь хууль ёсны дагуу байсан эсэх нь нотлогдохгүй байна. хэмээн дүгнэсэн.

Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт анх хүсэлт гаргаж, тухайн газрыг эзэмдэж сууж байсан болохыг шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна хэмээн дүгнэж, захиргааны байгууллагаас дээрх нөхцөл байдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шалган тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэх, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах үндсэн зорилгоор нэхэмжлэгч талын хүсэлтээр 12 удаа, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 3 удаа, С дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 3 удаа, гуравдагч этгээд нарын хүсэлтээр 2 удаа, иргэдийн төлөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр 2 удаа, шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй гэх үндэслэлээр 6 удаа зэргээр нийт 27 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч Б.А гадаадад байдаг гэх шалтгаанаар ирээгүй, гуравдагч этгээд Б.Г /болон хэргийн бусад оролцогчдоос/ өөрийн ач охин Б.Аы эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйл 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.5.1, 20.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Н.Цд холбогдох хэсэг, 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсэг, С дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсэг, 2003 оны 62 дугаар захирамжийн Н.Цд холбогдох хэсэг, уг захирамжид үндэслэн Н.Цд олгосон 2004 оны дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээ актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн Н.Цд холбогдох хэсэг, 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсэг, С дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсэг, 2003 оны 62 дугаар захирамжийн Н.Цд холбогдох хэсэг, уг захирамжид үндэслэн Н.Цд олгосон 2004 оны дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                      Ц.МӨНХЗУЛ

                          ШҮҮГЧ                    Д.ОЮУМАА