| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/169 |
| Огноо | 2023-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *********,
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ********** *********-д холбогдох 2326000000166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ************* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт ********** аймгийн ********** сумын ***** дүгээр баг ****** гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ********** *********/РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Шар тойром гэх газар хохирогч **********-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг Шар тойром гэх газарт хамаатан садны уулзалт болж байх үеэр гал тогооны гэрт ***********, ***********, нэг тогооч эмэгтэй нартай хамт хоол хийж байхад ********** гаднаас орж ирээд жигнэж байгаа бууз чинь яасан жижиг юм гэж нөгөө хүмүүст хандаж хэлээд байсан. Манай эгч ********** **********д хандаж олон хүнд хүртээхийн тулд ингэж олон бууз хийхгүй бол болохгүй шүү дээ гэхэд хогийн жижигхэн бууз хийх юм гэхээр нь би манай эгч нар энэ буузыг хийх гэж 2-3 шөнө хийсэн энэ арга хэмжээнд манай хэдэн эгч нар үйлчилж байгаагаас өөр үйлчилж байгаа хүн байгаа юм уу гэхэд юм хэлэлгүй гараа зангидаад цохиод авсан. Би цохиулаад баганаас бариад тогтсон. Өөр зүйл болоогүй. Тэгээд шууд миний баруун нүд хөхөрсөн. Би гомдолтой байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би хуулийн байгууллагад ажилладаг хүн. Ийм нүдтэй ажиллах боломжгүй болчихлоо. Хохиролд 400 гаруй мянган төгрөг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 21-р тал/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг Бор Овооны Өвөр гэх газар ургийн баяр болж байхад хоолны гэрт бууз жигнэж байхад гаднаас ************орж ирээд буузнуудыг хараад хариугүй жижигхэн юм хийдэг юм бэ гэхээр нь би энэ олон хүний хоолыг ингэж жижигхэн хийхгүй бол хүрэхгүй байсан юм. 2-3 хоног хийж бэлдсэн гэж хэлэхэд би өгөх юмаа өгсөн шүү гэж хэлэхэд ********** манай хэдэн эгч нар л хөдөлж байна хамаатнуудаас чинь хөдөлж байгаа хүн байхгүй байна гэж хэлэхэд гэнэт юм цохих шиг болоод "Таг" гэсэн дуу гарахад манай дүү **********С.**********г та яаж байгаа юм бэ намайг цохичихлоо гэхээр нь маргалдах байх гээд **********, **********нарын голоор ороод **********г гэрээс авч гарсан. Тэгээд **********хүмүүст мэдэгдэхгүй гээд Арвайхээр сум руу явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ургийн баяр болж байсан 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Бор Овоо гэх газар ургийн баярын хүмүүсийн хоолыг хийгээд сууж байхад ******** ах орж ирээд та нар яасан жижиг бууз хийдэг юм, том юм хийхгүй яасан юм гэсэн. Бид нар ургийн баяр болохоос 7 хонгийн өмнө 2 хонины махаар 2-3 өдөр бууз хийж хөлдөөсөн. ********** та юу яриад байгаа юм цаг гаргаж энэ буузыг хийж хөлдөөсөн, олон хүнд жижиг бууз хийхгүй бол хүртээмжтэй гэхэд ******************ахад хандаж та өөрөө оролцоогүй байж юу яриад байгаа юм бэ? Энэ буузыг чинь хүмүүс өчнөөн олон хоногоор бэлдсэн шүү дээ гэхэд ********ах ***********-н баруун нүд рүү нь гараараа цохиод авсан. Цохиулсны дараа удалгүй нүд нь хөхрөөд хавдсан. Баруун нүд нь хөхөрч хавдсан их хурдан хавдсан. ******** ах ахиад дайраад, хэрэлдээд байхаар нь бид нар салгасан. Тэгээд ********** шууд яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд очсон. Очсон газраа бол мэдэхгүй. Тухайн өдөр 10 цагийн орчимд буузаа жигнүүр дээр өрж байхад ********** эгчийн төрөл эмэгтэйг цохидог ах ороод ирсэн байсан. Нөгөө ах юмыг нь өгч байхад яасан жижигхэн бууз хийдэг юм. Том бууз хийхгүй яасан юм бэ гэж загнасан. ********** эгч ийм олон хүмүүст ингэж хийхгүй бол болохгүй шүү дээ. Цагаан сарын бууз шиг 2-3 өдөр хийлээ гэсэн. Тэгтэл цохиулдаг эмэгтэй миний эгч нар хийж байна шүү дээ гэхэд нөгөө ах нүүр хэсэг рүү нь цохисон. Ахиад цохих гээд дайраад байхаар нь **********эгч гэрээс аваад гарсан гэсэн мэдүүлэг /хх-н 32-33-р тал/,
Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай “**********-н биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт, /хх-ийн 36-37-р тал/,
Шүүгдэгч С.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-48-р хуудас/,
2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч С.**********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч С.**********гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 52-р хуудас/,
2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 41-р хуудас/,
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2326000000166 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтэндээ:... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.**********д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ************нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Шар тойром гэх газар **********-тай маргалдан түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч **********-н мэдүүлэг, гэрч ***********-н мэдүүлэг, гэрч **********-н мэдүүлэг, гэрч ***********-н мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч С.**********гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************нь “Саналгүй” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч С.**********д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Шар тойром гэх газар хохирогч **********-тай маргалдан түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ************нь 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Шар тойром гэх газар хохирогч **********-тай маргалдан түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********-н 2023 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг Шар тойром гэх газарт хамаатан садны уулзалт болж байх үеэр гал тогооны гэрт ***********, ***********, нэг тогооч эмэгтэй нартай хамт хоол хийж байхад ********** гаднаас орж ирээд жигнэж байгаа бууз чинь яасан жижиг юм гэж нөгөө хүмүүст хандаж хэлээд байсан. Манай эгч ********************д хандаж олон хүнд хүртээхийн тулд ингэж олон бууз хийхгүй бол болохгүй шүү дээ гэхэд хогийн жижигхэн бууз хийх юм гэхээр нь би манай эгч нар энэ буузыг хийх гэж 2-3 шөнө хийсэн энэ арга хэмжээнд манай хэдэн эгч нар үйлчилж байгаагаас өөр үйлчилж байгаа хүн байгаа юм уу гэхэд юм хэлэлгүй гараа зангидаад цохиод авсан. Би гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 21-р тал/, гэрч ***********-н“Тухайн өдөр нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг Бор Овооны Өвөр гэх газар ургийн баяр болж байхад хоолны гэрт бууз жигнэж байхад гаднаас ************орж ирээд буузнуудыг хараад хариугүй жижигхэн юм хийдэг юм бэ гэхээр нь би энэ олон хүний хоолыг ингэж жижигхэн хийхгүй бол хүрэхгүй байсан юм, 2-3 хоног хийж бэлдсэн гэж хэлэхэд би өгөх юмаа өгсөн шүү гэж хэлэхэд **********манай хэдэн эгч нар л хөдөлж байна хамаатнуудаас чинь хөдөлж байгаа хүн байхгүй байна гэж хэлэхэд гэнэт юм цохих шиг болоод "Таг" гэсэн дуу гарахад манай дүү **********С.**********г та яаж байгаа юм бэ намайг цохичихлоо гэсэн. Тэгээд би **********, **********нарын голоор ороод **********г гэрээс авч гарсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/, гэрч **********-н“Ургийн баяр болж байсан 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Бор овоо гэх газар ургийн баярын хүмүүсийн хоолыг хийгээд сууж байхад ********ах орж ирээд та нар яасан жижиг бууз хийдэг юм, том юм хийхгүй яасан юм гэсэн. **********та юу яриад байгаа юм цаг гаргаж энэ буузыг хийж хөлдөөсөн, олон хүнд жижиг бууз хийхгүй бол хүртээмжтэй гэж хэлэхэд ******************ахад хандаж та өөрөө оролцоогүй байж юу яриад байгаа юм бэ? Энэ буузыг чинь хүмүүс өчнөөн олон хоногоор бэлдсэн шүү дээ гэхэд ********ах ***********-н баруун нүд рүү нь гараараа цохиод авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч ***********-н“Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд очсон. Тухайн өдөр 10 цагийн орчимд буузаа жигнүүр дээр өрж байхад **********эгчийн төрөл эмэгтэйг цохидог ах ороод ирсэн байсан. Нөгөө ах юмыг нь өгч байхад яасан жижигхэн бууз хийдэг юм. Том бууз хийхгүй яасан юм бэ гэж загнасан. **********эгч ийм олон хүмүүст ингэж хийхгүй бол болохгүй шүү дээ. Цагаан сарын бууз шиг 2-3 өдөр хийлээ гэсэн. Тэгтэл цохиулдаг эмэгтэй миний эгч нар хийж байна шүү дээ гэхэд нөгөө ах нүүр хэсэг рүү нь цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 32-33-р тал/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай “**********-н биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37-р тал/, шүүгдэгч С.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н“эмчилгээний зардалд 400 гаруй мянган төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ************нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 349 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н“эмчилгээний зардалд 400 гаруй мянган төгрөг нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч С.**********гийн 2023 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Шар тойром гэх газар **********-тай маргалдан түүний баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж ш¿¿ãäýã÷ *******овгийн ********* **********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Хохирогч С.**********нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 311916 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шүүх үнэлээд нотлох баримтын шаардлага хангасан 311916 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.**********гээс гаргуулж хохирогч ***********-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч ************нь хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч завсарлага авсан хугацаанд хохирогч ***********-д хохиролд 310000 төгрөгийг төлсөн. Хохирлоос үлдэх 1916 төгрөгийг хохирогч нь нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч С.**********гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан хувийн байдал зэргийг харгалзан үзээд С.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.**********д урьд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичгийн баримтгүй болохыг тус тус дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************нь “Бага торгууль оногдуулж өгнө үү” гэсэн
Шүүгдэгч С.**********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Ш¿¿ãäýã÷ С.**********гийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí байдал буюу өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, орлоготой зэргийг õàðãàëçàí үзэж ш¿¿ãäýã÷ *******овгийн ********** **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.**********нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч ************нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д хохиролд 310000 төгрөгийг төлсөн, хохирогч нь үлдэх 1916 төгрөгийг нэхэмжлэхгүй гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******овгийн ************* **********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. .Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******овгийн ************ **********г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.**********нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ************нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********-д хохиролд 310000 төгрөгийг төлсөн, хохирогч нь үлдэх 1916 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ