| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00174/И |
| Дугаар | 00176 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00176
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00176 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Цагаанбулан багт оршин суух, .... дугаарын регистртэй, Г овогт Н-ын Бийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Мянгад суманд бага сургууль төгссөн, бага наснаасаа мал маллаж ирсэн. Миний бие нь 1979 оны 9 дүгээр сарын 01 нээс 1981 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл Мянгад сумын Давшилт нэгдэлд өртөөний туслах адуучнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан.1981 оноос 1984 онд цэргийн алба хаасан.1984 оны 6 дугаар сард цэргийн албанаас ирээд тус сумын Давшилт нэгдэлд адууны фермд адуучингаар орж нэгдэн нэгдэл тартал ажиллаж байсан. Одоо 57 настай тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч тэр үеийн архив шатсан тул үндсэн материал олдохгүй, ажилд орсон, гарсан тушаал байхгүй байна. Иймд Н.Б намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1979 оны 9 дүгээр сарын 01 нээс 1981 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл өртөөний туслах адуучнаар 1984 оны 6 дугаар сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Бийн 1979 оны 9 дүгээр сарын 01 нээс 1981 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд өртөөний туслах адуучнаар 1984 оны 6 дугаар сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Б нь 1979 оны 9 дүгээр сарын 01 нээс 1981 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд өртөөний туслах адуучнаар 1984 оны 6 дугаар сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд адуучнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 219 дугаартай албан бичиг, 1981 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 329 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1985 он, 1986 оны мал тооллогын карт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, Ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадмын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргаас 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон аймгийн алдарч уяач үнэмлэх, өргөмжлөлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126/001255 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Иргэн О.Чулууны ...Н.Б нь бага боловсролтой. Бага залуу наснаасаа эхлээд адуу маллаж ирсэн. Морь унах хоббитой. Аймгийн алдарт уяач. Н.Б нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өртөөний туслах адуучин, 1984 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар тус тус ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт
Иргэн Д.Намсрайжавын ...Н.Б нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өртөөний туслах адуучин, 1984 оны 06 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар тус тус ажиллаж байсан нь үнэн. Бид олон жил айл саахалт явсан... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гахайнхан овогт Нямын Бийг 1979 оны 9 дүгээр сарын 01 нээс 1981 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд өртөөний туслах адуучнаар 1984 оны 6 дугаар сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ