| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2018/0761/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 216
2020 02 13 2020/ДШМ/216
З.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/861 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 17011012910692 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн З-ын Б, Сэлэнгэ аймагт 1988 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн 0000000 сум, 00 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,
2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож, 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,
2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ял тус тус шийтгүүлсэн,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн,
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч, суллагдсан.
З.Б- нь:
1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамжны 829 тоотод оршин суух А.О-ийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, зандан модон эрх зэрэг эд хөрөнгө авч 225,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамжны 222 тоотод байрлах О.О-ийн “Төгөл” нэртэй хүнсний мухлагын хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч лаазалсан загас, тамхи, шоколад зэрэг эд хөрөнгө авч 174,200 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-14 тоотод оршин суух Ж.Э-ийн гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн бүс, 160,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 1,348,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 34 тоотод орших М.Д-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, гар утас, цүнх зэрэг эд хөрөнгийг авч 771,800 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 5 дугаар гудамжны 111 тоотод оршин суух Г.Г-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан нуухтай, шинэ цагийн ногоон хаш хөөрөгийг авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1-30 тоотод оршин суух Д.О-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн Чүнчигноров хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг авч 125,000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9-455 тоотод оршин суух Д.М-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч мэргэжлийн зургийн аппарат, ухаалаг бугуйн цаг, 10,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 421,000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6 дугаар гудамжны 64 тоотод оршин суух Л.Н-ийн гэрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, 2 ширхэг монетон бөгж, 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, “Samsung” загварын зургийн аппарат, 2 ширхэг архи зэрэг эд хөрөнгийг авч 27,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжы 711 тоотод оршин суух Р.Б-н гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга, монетон эдлэл, шаазан аяга зэрэг эд хөрөнгийг авч 1,544,000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжны 715 тоотод оршин суух О.М-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, архи зэрэг эд хөрөнгийг авч 529,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2018 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 7 дугаар гудамжны 92 тоотод оршин суух С.Чулууны гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung S6”, “Samsung S3” загварын гар утаснууд, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг авч 1,437,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-82 тоотод оршин суух О.Г-ын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,
13. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамны 6 тоотод оршин суух Н.Б-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Toshiba” загварын зөөврийн компьютер авч 90,000 төгрөгийн хохирол урчуулсан,
14. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 6 тоотод орших Г.Г-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг авч 364,200 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамжны 2а тоотод оршин суух Б.П-ын гэрт нууцаар, хууль нэвтэрч унадаг дугуй, мөнгөөр бүрсэн сахиус, бугуйн цаг, гар утас эд хөрөнгийг авч 729,000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 694 тоотод оршин суух Ч.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung J-5” загварын гар утас, 3 ширхэг монетон бөгж, хос алтан ээмэг, 1 ширхэг монетон ээмэг, түрийвч зэрэг эд хөрөнгийг авч 2,478,800 төгрөгийн буюу бусдад нийт 38,917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.Буяжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч З.Б-д сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг хүчингүй болгож, урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилж, З.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 466 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх, шар өнгийн металл бөгж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-аас 38,917,000 төгрөг гаргуулж хохирогч А.О-т 225,000 төгрөг, хохирогч Д.О-т 125,000 төгрөг, хохирогч Д.М-д 421,000 төгрөг, хохирогч Ж.Эрдэнчимэгт 1,348,000 төгрөг, хохирогч Л.Н-т 27,480,000 төгрөг, хохирогч С.Чулуунд 1,437,000 төгрөг, хохирогч О.О-т 1,742,000 төгрөг, хохирогч Г.Г-т 1,200,000 төгрөг, хохирогч Р.Б-д 1,544,000 төгрөг, хохирогч О.М-т 529,000 төгрөг, хохирогч М.Д-д 771,800 төгрөг, хохирогч Б.Долгорсүрэнд 90,000 төгрөг, хохирогч Б.П-ад 729,000 төгрөг, хохирогч Г.Г-д 364,200 төгрөг, хохирогч Ч.Б-д 2,478,800 төгрөг, хохирогч О.Г- 372,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын эрүүгийн мөрдөгч Хорих 461 дүгээр ангид ирж миний үйлдсэн 183200010, 183200023 тоот хэрэгт гэрчийн мэдүүлэг авсан. Энэ тухай анхан шатны шүүхэд мэдэгдсэн. Харин шүүхэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газраас “З.Б-д холбогдох хэрэг байхгүй” гэсэн хариу ирсэн байна. Давж заалдах гомдол гаргах болсон шалтгаан нь хэргийг мөрдөн байцаалтад буцааж гэрчийн мэдүүлэг өгсөн, албан тоот авсан, 183200010, 1832200023 дугаартай хэргийг 1711012910692 дугаартай хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Б- нь 183200010, 1832200023 дугаартай хоёр хэргийг энэ хэрэгт нэгтгүүлэх хүсэлт гаргасан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын прокурорын газраас лавлахад “манайд З.Б-ыг холбогдуулан шалгаж байгаа хэрэг байхгүй” гэсэн хариу ирүүлсэн. Миний хувьд З.Б-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна ...” гэв.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Шалтгаан нь шүүгдэгч хуралдаан болгон дээр өөрт холбогдох хэрэг байгаа гэж мэдүүлдэг. Жишээ нь: “... Сүхбаатар дүүргийн прокурорын газар миний үйлдсэн хэрэг шалгагдаж байгаа. Би хүн амины хэрэг үйлдсэн хүнтэй бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэрэг үйлдсэн. Эдгээрийг нэгтгэн шалгуулмаар байна ...” гэсэн. Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурьдаад байгаа асуудал нь гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө яригдаж байсан. Үүнийг анхан шатны шүүхээс хянаж үзээд прокурорт тодруулахыг даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Бид Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас лавлахад “З.Б-д холбогдох хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын хэрэг байхгүй” гэсэн хариу ирсэн. Мөн З.Б- нь “надаас мэдүүлэг авсан 183200010, 1832200023 дугаартай 2 хэрэг байгаа” гэж шүүхэд мэдүүлсэн учраас үүнийг тодруулахад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурор “З.Б- хоёр үйлдэл мэдүүлсий дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тухайн мэдүүлэг нотлогдоогүй тул цааш шалгах боломжгүй байна” гэж хариулсан. Анхан шатны шүүхээс дээрх албан бичгүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч З.Б- нь:
1. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 61 дүгээр гудамжны 829 тоотод оршин суух А.О-ийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, зандан модон эрх зэрэг эд хөрөнгө авч 225,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 3 дугаар сарын 25-ны шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамжны 222 тоотод байрлах О.О-ийн “Төгөл” нэртэй хүнсний мухлагын хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч лаазалсан загас, тамхи, шоколад зэрэг эд хөрөнгө авч 174,200 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-14 тоотод орших суух Ж.Э-ийн гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн бүс, 160,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 1,348,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 5 дугаар сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 34 тоотод орших М.Д-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, гар утас, цүнх зэрэг эд хөрөнгийг авч 771,800 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 5 дугаар гудамжны 111 тоотод оршин суух Г.Г-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан нуухтай, шинэ цагийн ногоон хаш хөөрөгийг авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1-30 тоотод оршин суух Д.О-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн Чүнчигноров хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд хөрөнгийг авч 125,000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9-455 тоотод оршин суух Д.М-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч мэргэжлийн зургийн аппарат, ухаалаг бугуйн цаг, 10,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг авч 421,000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6 дугаар гудамжны 64 тоотод оршин суух Л.Н-ийн гэрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын халтар манан хөөрөг, мөнгөн гинж, 2 ширхэг монетон бөгж, 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, “Samsung” загварын зургийн аппарат, 2 ширхэг архи зэрэг эд хөрөнгийг авч 27,480,000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжы 711 тоотод оршин суух Р.Б-н гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга, монетон эдлэл, шаазан аяга зэрэг эд хөрөнгийг авч 1,544,000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжны 715 тоотод оршин суух О.М-ын гэрийн хаалгыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн эдлэл, архи зэрэг эд хөрөнгийг авч 529,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2018 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 7 дугаар гудамжны 92 тоотод оршин суух С.Чулууны гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung S6”, “Samsung S3” загварын гар утаснууд, эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг авч 1,437,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-82 тоотод оршин суух О.Г-ын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,
13. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамны 6 тоотод оршин суух Н.Б-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Toshiba” загварын зөөврийн компьютер авч 90,000 төгрөгийн хохирол урчуулсан,
14. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 6 тоотод орших Г.Г-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон бөгж, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг авч 364,200 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2018 оны 6 дугаар сарын 14-ний шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 3 дугаар гудамжны 2а тоотод оршин суух Б.П-ын гэрт нууцаар, хууль нэвтэрч унадаг дугуй, мөнгөөр бүрсэн сахиус, бугуйн цаг, гар утас эд хөрөнгийг авч 729,000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 17 дугаар гудамжны 694 тоотод оршин суух Ч.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung J-5” загварын гар утас, 3 ширхэг монетон бөгж, хос алтан ээмэг, 1 ширхэг монетон ээмэг, түрийвч зэрэг эд хөрөнгийг авч 2,478,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.О- /1-р хх 21/, О.О- /2-р хх 38/, Ж.Э- /1-р хх 223-224/, М.Д- /3-р хх 163-164/, Г.Г- /2-р хх 235-236/, Д.О- /1-р хх 147/, Д.М- /1-р хх 187-188/, Л.Н- /2-р хх 78-79/, Р.Б- /3-р хх 62-63/, О.М- /3-р хх 116-117/, С.Чулуун /2-р хх 116-117/, О.Г- /4-р хх 133-134/, Б.Долгорсүрэн /4-р хх 181-181/, Б.П-а /4-р хх 230-231/, Г.Г- /5-р хх 31-32/, Ч.Б- /5-р хх 67/, гэрч Н.Түвшинжаргал /2-р хх 67-68/ нарын хулгайлах гэмт хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд,
хохирогчдын алдагдсан эд хөрөнгө тус бүрийн үнэлгээ /1-р хх 23-24, 2-р хх 46-47, 1-р хх 240-241, 3-р хх 170-172, 3-р хх 7-8, 1-р хх 164-165, 1-р хх 192-193, 2-р хх 75, 3-р хх 72-73, 77-78, 3-р хх 124-125, 2-р хх 127-128, 4-р хх 139-140, 4-р хх 192-193, 4-р хх 239-240, 5-р хх 39-40, 5-р хх 77-78/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 10-12, 2-р хх 26-29, 1-р хх 212-216, 3-р хх 151-155, 2-р хх 221-226, 1-р хх 140-143, 1-р хх 179-183, 3-р хх 50-53, 3-р хх 105-109, 2-р хх 107-112, 4-р хх 126-129, 4-р хх 170-175, 4-р хх 223-226, 5-р хх 59-62/,
хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гарын мөрнүүд шүүгдэгч З.Б-ын гар дардастай тохирч байгааг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6190, 2763, 4240, 03/340 тоот дүгнэлтүүд /1-р хх 28-38, 228-237, 2-р хх 246-250, 1-р хх 151-160/,
шүүгдэгч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,
түүний зарим мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх 54-58, 3-р хх 110-114, 5-р хх 19-23, 4-р хх 227-228/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч З.Б- нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдын орон байрны хаалга, цонхны цоожийг эвдэн орж эд хөрөнгийг авсан, 1 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэргийн үйл баримт болон 2004-2016 оны хооронд 7 удаа хулгайлах гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн хувийн байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг хангасан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс З.Б-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч З.Б-ын мэдүүлэгт үндэслэн өөр хэрэгт шалгагдаж байгаа эсэх асуудлыг холбогдох прокурорын газруудаас тодруулж лавлахад “эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа хэрэг байхгүй” талаар хариу ирүүлсэн /5-р хх 160, 180, 183/ байх тул “... Сэлэнгэ аймагт үйлдсэн хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх ...”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүхээс, шүүгдэгч З.Б-ын хулгайлах гэмт хэргийн завдсан үйлдлийн зүйлчлэлийг төгссөн гэмт хэргийн зүйлчлэлтэй нэгтгэн өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжид нийцнэ гэж үзснийг буруутгах аргагүй боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад завдсан үйлдлийн зүйлчлэлийг “... хүчингүй болгож ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй шийдвэр гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/861 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН