| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00226/И |
| Дугаар | 00185 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00185
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00185 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, 11-05 тоотод оршин суух, ПЛ71040505 дугаарын регистртэй, Шеруши овогт А.Г хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 04 дүгээр сарын 05-нд Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт Ахбагийн 7 дахь охин болж төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1979 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны цэвэрлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны туслах тогоочоор ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ажиллаж байсан онуудын тушаал алга болсон учраас ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн авлагаагаар шүүлгэхэд холбогдох материал олдохгүй байна. Иймд А. Гульдари намайг Ховд аймгийн Ховд сумын 10 жилийн сургуульд 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал дотуур байрны цэвэрлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.Гйн 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны цэвэрлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч А.Гйн 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны цэвэрлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь
Хүсэлт гаргагчийн 0722987 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оны 12 дугаар сараас 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000607 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 448185 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
932423 дугаартай бүрэн бус дунд боловсролын үнэмлэхийн эх хувь,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаартай албан бичиг
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 126/001778 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 126/001779 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Иргэн Х.Шилдебайн ...Миний бие А.Гүлдартай 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан нь үнэн. А.Г нь дотуур байрны тогооч, цэвэрлэгчээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт
Иргэн М.Камериягийн ...Миний бие А.Гүлдартай 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан нь үнэн. А.Г нь дотуур байрны тогооч, цэвэрлэгчээр ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан А.Гйн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шеруши овогт Ахбагийн йг 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны цэвэрлэгчээр, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөөс 1994 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Ховд сумын 10 жилийн сургуульд дотуур байрны туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ