Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар  2023/ШЦТ/729

 

 

 

 

 

 

    2023          .............*******            12                                    2023/ШЦТ/72.............*******

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа                

улсын яллагч Г.Энэрэл,  

шүүгдэгч Ж.............., түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт .............ы .............д холбогдох эрүүгийн ............. тоот дугаартай, хэргийг 2023 оны .............******* дүгээр сарын 08*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1.............*******.............*******0 оны 4 дүгээр сарын 27*******ны өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын үйлдвэрлэлийн технологич, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ............. аймгийн ............. сум, 4 дүгээр баг, Зүр 6 хэсэг гудамжинд оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ............. 1*******32 тоотод оршин суудаг, урьд

............. аймгийн ............. сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1.............**************ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ............. овогт .............ы ............. /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ж.............. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин захын .............******* дугаартай цайны газраар үйлчлүүлж байхдаа цайны газрын ажилтнаас гуйж хэрэглэж байсан утасны цэнэглэгчийг буцаан өгөхгүй, минийх гэж булаацалдаж, үл ойлголцон маргалдаж, улмаар тус цайны газрын ажилтан хохирогч Л..............*******ын нүүрэн тус газарт шилтэй ундаагаар цохиж, зүүн дээд зовхинд няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.............. “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй байгаа...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Л..............*******ын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр Хархорин худалдааны төвд ажил дээрээ байж байтал гаднаас үл таних халамцуу залуу орж ирээд утсаа цэнэглэж болох уу гэж надаас асуусан. Би зөвшөөртөл надад цэнэглэгч байхгүй байна танайд цэнэглэгч байгаа юу гэхээр нь би цэнэглэгч гаргаж өгчихөөд утсыг нь цэнэглүүлээд байж байтал тухай хүн манай ажилтан .............*******тай энэ цэнэглэгч миний цэнэглэгч гээд хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би болиулах гээд салгаад тухайн хүнийг гарахыг шаардахад тухайн хүн гартаа байсан МCS шилтэй унтааг миний нүүрний зүүн хэсэг рүү шидэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С..............*******ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр би ажил дээрээ байж байтал үл таних хүн манай зөөгч .............*******аас цэнэглэгч асуухаар нь би тогооч .............*******ын цэнглэгчийг нь тэр залууд авч өгсөн. Тэгээд тэр залуу хоол авч идчихээд явах гэхэд манай зөөгч .............******* цэнэглэгчээ авъя гээд тар залуу дээр очтол тэр залуу энэ миний цэнэглэгч гээд гаргаж өгөхгүй муудалцаад .............******* тэр үл таних залууг түлхээд унагачихсан. Тэгтэл тэр залуу босож ирээд жижиг ундааны шилийг аваад .............******* руу шидсэн. Тэгээд хартал .............*******ын зүүн нүд хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14*******15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д..............*******ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр 15 цагийн үед гаднаас үл таних залуу орж ирээд хоол идэх гэсэн юм гэж гуйхаар нь миний утасны цэнэглэгчийг тэр үл таних залууд .............******* эгч авч өгсөн. Тэгээд тэр залуу хоолоо идэж дуусаад тооцоогоо хийгээд явах гэхэд манай зөөгч залуу .............******* түүнээс цэнэглэгчийг маань авах гэтэл миний цэнэглэгч гээд өгөхгүй байсан. Тэгээд бид нар түүнд миний цэнэглэгчийг авч цэнэглэсэн талаар тайлбарлаж хэлтэл ойлгохгүй уурлаад, томроод байсан. Тэгээд тэр залууг .............******* үүдээр гаргатал гартаа барьж байсан шилтэй ундааг .............*******ын зүүн нүд хэсэг рүү нь шидчихсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .............******* тоот “...1.Л..............*******ын биед зүүн доод зовхинд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 2.Дээрх гэмтлүүд нь 2022.12.20*******ны өдөр үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22*******23 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           *******  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

            ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.............. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин захын .............******* дугаартай цайны газраар үйлчлүүлж байхдаа цайны газрын ажилтнаас гуйж хэрэглэж байсан утасны цэнэглэгчийг буцаан өгөхгүй, минийх гэж булаацалдаж, үл ойлголцон маргалдаж, улмаар тус цайны газрын ажилтан хохирогч Л..............*******ын нүүрэн тус газарт шилтэй ундаагаар цохиж, зүүн дээд зовхинд няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ж..............д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Ж.............. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин захын .............******* дугаартай цайны газраар үйлчлүүлж байхдаа цайны газрын ажилтнаас гуйж хэрэглэж байсан утасны цэнэглэгчийг буцаан өгөхгүй, минийх гэж булаацалдаж, үл ойлголцон маргалдаж, улмаар тус цайны газрын ажилтан хохирогч Л..............*******ын нүүрэн тус газарт шилтэй ундаагаар цохиж, зүүн дээд зовхинд няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Л..............*******ын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр Хархорин худалдааны төвд ажил дээрээ байж байтал гаднаас үл таних халамцуу залуу орж ирээд утсаа цэнэглэж болох уу гэж надаас асуусан. Би зөвшөөртөл надад цэнэглэгч байхгүй байна танайд цэнэглэгч байгаа юу гэхээр нь би цэнэглэгч гаргаж өгчихөөд утсыг нь цэнэглүүлээд байж байтал тухай хүн манай ажилтан .............*******тай энэ цэнэглэгч миний цэнэглэгч гээд хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би болиулах гээд салгаад тухайн хүнийг гарахыг шаардахад тухайн хүн гартаа байсан МCS шилтэй унтааг миний нүүрний зүүн хэсэг рүү шидэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

гэрч С..............*******ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр ... .............******* тэр үл таних залууг түлхээд унагачихсан. Тэгтэл тэр залуу босож ирээд жижиг ундааны шилийг аваад .............******* руу шидсэн. Тэгээд хартал .............*******ын зүүн нүд хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14*******15 дугаар хуудас/,

гэрч Д..............*******ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр ... тэр залууг .............******* үүдээр гаргатал гартаа барьж байсан шилтэй ундааг .............*******ын зүүн нүд хэсэг рүү нь шидчихсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26*******ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .............******* тоот “...1.Л..............*******ын биед зүүн доод зовхинд няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 2.Дээрх гэмтлүүд нь 2022.12.20*******ны өдөр үүссэн байх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1*******д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22*******23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ж.............. нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Л..............*******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж..............д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж..............г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ж.............. нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Л..............*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт хавсаргагдаагүй бөгөөд хохирогч Л..............*******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж..............д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох...” гэх санал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа...” гэх дүгнэлт,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж..............д 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж..............гийн цагдан хоригдсон 2.............******* хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, цагдан хоригдсон 2.............******* хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож оногдуулсан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 232 цагийг хасаж тооцон түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 288 цагаар тогтоов.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ............. овогт .............ы .............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж..............д 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.............. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж..............гийн цагдан хоригдсон 2.............******* хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, цагдан хоригдсон 2.............******* хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүгдэгч Ж..............д оногдуулсан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 232 цагийг хасаж тооцон түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 288 цагаар тогтоосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж..............д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

.............*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж..............д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ