Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00187

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00187

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Ботгон багт оршин суух, дугаарын регистртэй, Я овогт Н-н Х-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Хашхүү нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Миний бие бага насаа эцэг эхийн асражинд өнгөрөөж 1968 онд Ховд аймгийн Манхан сумын 8-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 1976 онд 8-р анги төгсөж 1976 оноос 1978 онд Дорнод аймгийн ХАА-н ТМС-д суралцсан. 1978 оноос 1981 онд АА-ийн 28 дугаар ангид цэргийн алба хаасан. 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал НАХЯ-ны ҮААГ-ын авто баазад жолоочоор томилогдон ажиллаж байгаад гэр бүлийн хүн сургуулиа төгсөж Ховд аймагт хувиарлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Ховд аймгийн СХ-ийн НААҮГ-ын даргын 1985 оны 09 дүгээр сарын 20-ны 120 дугаартай тушаалаар машнистаар ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн СХ-ийн НААҮГ-ийн даргын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай тушаалаар тус ангийн аж ахуйн няраваар томилогдон ажиллаж байгаад 1986 оны 08 дугаар сарын 30-нд ажпаас чөлөөлөгдсөн. Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захиралын 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дүгээртэй тушаалаар сургуулийн гал тогооны туслах ажилтанаар ажиллаж байгаад тус сургуулийн захиралын 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 100 дугаартай тушаалаар уурын зуухны машнистын ажилд орж ажиллаж байгаад тус нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тушаалаар тус нэгдэлд жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1992 онд өмч хувчлал явагдаж компани хувьчлагдхад ажпаас чөлөөлөгдсөн. Миний ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн, засвартай, ХААНэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр устаж алга болсон, ажилд орсон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал архиваас гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний Ховд аймгийн СХ-ийн НААҮГ-т 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүртэл машснистаар, Ховд аймгийн Барилга Цахилгаан сантехникийн засварын ангид 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл аж ахуйн няраваар, Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сургуулийн гал тогооны туслах ажилтанаар, Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 1989 оны 12 дугаар срын 31-ний өдрийг дуустал уурын зуухны машинист, жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Н.Х-ийн 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл Ховд аймгийн СХ-ийн НААҮГ-т машинистаар, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга Цахилгаан сантехникийн засварын ангид аж ахуйн няраваар, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд сургуулийн гал тогооны туслах ажилтанаар, 1987 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 1989 оны 12 дугаар срын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдэлд уурын зуухны машинист, жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Хашхүү нь 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл Ховд аймгийн СХ-ийн НААҮГ-т машинистаар, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга Цахилгаан сантехникийн засварын ангид аж ахуйн няраваар, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд сургуулийн гал тогооны туслах ажилтанаар, 1987 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 1989 оны 12 дугаар срын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдэлд уурын зуухны машинист, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 596 дугаартай албан бичгээр ирүүлсэн

Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 120 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт

Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Барилга, цахилгаан сан техникийн засварын ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай ажил хүлээлцүүлэх комисс томилж, ажилд авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай ажилчин авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай ажилд түр авах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 100 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1990 о ны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай техник хүлээлцүүлэх жолооч батлах тухай тушаалын хуулбар,

Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай хувьчлах төсөл батлах тухай тогтоолын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1987 оны цалингийн цэс, 1978 о ны 06 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000035101 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 2431001064 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

БХЯ-ны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дугаар тушаалаар 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр халагдсан талаарх Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000003099 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа гэх бичвэртэй албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 126/001325 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа

Иргэн Т.Төмөрөөгийн ...Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оноос 1990 оны 01 дүгээр сарын 12-ныг хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

Иргэн Ш.Дариймаагийн ...Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1987 оны 10 дугаар сараас 1990 оны 01 дүгээр сарын 12-ныг дуустал хамт ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт

зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Х-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ямаат овогт Нусгайн Х 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл Ховд аймгийн СХ-ийн НААҮГ-т машинистаар, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга Цахилгаан сантехникийн засварын ангид аж ахуйн няраваар, 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуульд сургуулийн гал тогооны туслах ажилтанаар, 1987 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 1989 оны 12 дугаар срын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясагалант амьдрал нэгдэлд уурын зуухны машинист, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ