| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00175/И |
| Дугаар | 00188 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00188
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00188 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Баянхошуу багт оршин суух, ... дугаарын регистртэй, Ц туг овогт Ц-ийн У-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.У нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1977 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөн хөдөө гарч Ховд аймгийн Ховд сумын Тариалан" нэгдлийн 3 дугаар багт /улаан харгана/ ээж Даваажавын хамт 1977 оны 6 дугаар сарын 01-нээс 1980 оны 6 дугаар сарын 1 хүртэл цэрэгт явтлаа бог мал маллаж байсан.1983 оны 7 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1984 оны 01 дүгээр сарын 01 нээс 1989 оны 12 дугаар сарын 31 ний хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад жаазны хонь ямааг тасралтгүй малласан ба одоо хүртэл малаа малласаар амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Мянгад сумын архив шатсанаас болж тэр үеийн хөдөлмөрлөж байсан баримт олдохгүй байна. Иймд намайг 1977 оны 6 дугаар сарын 01 нээс 1980 оны 6 дугаар сарын 1 ний хүртэл Ховд сумын Тариалан нэгдэлд 3 дугаар багт малчин, 1984 оны 01 дүгээр сарын 01 нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад жааз бог мал маллаж байсан байдлыг хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Уын 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.У нь 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 485 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1977 оноос 1980 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа,
Хүсэлт гаргагчийн 00681 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гал түймрийн хяналтын улсын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126/001453 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлстийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 126/001452 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Иргэн У.Бямбацогтын ...Ц.У нь 8 дугаар анги төгсөөд хөдөө гарч 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн Д.Баатаржавын ...Ц.У нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Уын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан туг овогт Цэрэнпилийн Уыг 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ