Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00189

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00189

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Бургасан багт оршин суух, ... дугаарын регистртэй, А овогт Т-ын Б-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.Б миний бие 1982 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан. 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан. 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөр компани тарснаас хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт малчнаар ажиллаж амьдарч байна. 1990-2000 оныг дуусталх нөхөн бичилтээ огт хийлгээгүй юм. Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч анх ажилд орсон гарсан тушаал, 70 дугаар дансны хуулгад эарим шимтгэл төлсөн баримт байхгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд Т.Б намайг 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч нь 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Бын 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Т.Б нь 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадын 1982 оноос 1984 он, 1987 оноос 1990, 1991, 1992 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 842200255 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 26-нд Хөдөлмөр ХК болж өөрчлөгдөн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай лавлагаа,

Иргэн Ш.Жүгдэрийн ...Ш.Жүгдэр миний бие Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлийн бургасан эригадад болон Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж :айхад Т.Б нь 1982 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28- ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний гдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт,

Иргэн Д.Гонгорын ...Д.Гонгор миний бие Ховд аймшйн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлийн бургасан бригадад болон Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байхад Т.Б нь 1982 оеы 06 дугаар сарын 01 -ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28- ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар ажиллаж байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Арал овогт Тэгшжаргалын Б-ыг 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ