Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 00220

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2020/00220

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Барилгачдын талбай, Бага тойруу ... тоотод байрлах, .. дугаарын регистртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, .. тоотод байрлах, .. дугаарын регистртэй, Т ХХК-д холбогдох 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Баттуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Ч.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот Шатахуун худалдах худалдан авах гэрээнд заасан нөхцөлөөр Т ХХКомпанийн нүүрс тээврийн автомашинуудад, манай компанийн Цэцэг сум дахь ХӨРС ШТСтанцаас цэнэгийн шатахуун нийлүүлж байсан бөгөөд 2019 оны 6 дүгаар сард нийлүүлсэн 72,675,400 төгрөгийн шатахуунаас 20,000,000 төгрөг төлж 52,675,400 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг болон 7 дугаар сард авсан шатахууны үнэ 21,217,500 төгрөг, бүгд 73,892,900 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 4.2-т зааснаар төлбөрийг Мо-Энко компаниас тухайн сарын тээврийн хөлс төлөгдсөн өдөр тооцож шилжүүлэхээр, мөн гэрээний 11.4-д заасан нөхцөлөөр алданги тооцохоор талууд тохирсон болно. Иймд үндсэн төлбөрт 52,675,400+21,217,500=73,892,900 төгрөг нэхэмжилж байгаагийн зэрэгцээ алдангийг дараахи байдлаар тооцож гаргуулна. Т ХХКомпанийн тээврийн хөлсийг Мо-Энко компани нь тээвэр хийсэн сарын дараагийн сарын 30-нд буюу 6 сарын хөлсийг 7 дугаар сарын 30-ны өдөр, 7 дугаар сарын тээврийн хөлсийг 8 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүрэгтэй бөгөөд эдгээр сарын хөлсийг Мо-Энко компаниас тус компанид цаг тухайд төлсөн байхад Т ХХКомпани нь мангайхаас авсан шатахууны үнийг бүрэн төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул 2019 оны 6 дугаар сард нийлүүлсэн шатахууны үнэ 52,675,400 төгрөгт ногдох алдангийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх 90 хоногийн хугацаанд тооцвол /52,675,400*0,5%*90 хоног/ 23,703,930 төгрөг, 2019 оны 7 дугаар сард нийлүүлсэн шатахууны үнэ 21,217,500 төгрөгт ногдох алдангийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргаж буй өдөр болох 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх 60 хоногийн хугацаанд тооцвол /21,217,500*0,5%*60 хоног/ 6,365,250 төгрөг тус тус гарч, бүгд алдангид 30,069,180 төгрөг нэхэмжилж байна. Дээрхи тооцоог нэгтгээд нийт 73,892,900+ 30,069,180=103,962,080 төгрөгийг хариуцагч Т ХХКомпаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Баттуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл нь нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 677,760 төгрөгөөс 338,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгож, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 338,880 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/21 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэл нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 103,962,080 /нэг зуун гурван сая есөн зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 677,760 төгрөгөөс 338,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д буцаан олгож, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 338,880 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ