Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00070

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2020/00070

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн М сумын Б багт оршин суух, Х овогт Р-ийн Г //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 153/2020/00011/и индекстэй иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал, нэхэмжлэгч Р.Г нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1965 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн бүрэн дунд сургуульд 7 дугаар анги хүртэл суралцаж амьдралын шаардлагаар хичээлээ гарч өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. 1981 онд хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984-1987 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хааж ирээд ээжийн хамт маллаж байгаад миний ээж бурхан болсон....Намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл агентаар, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Би шагнал, урамшуулал авч байгаагүй....гэв.

  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Р.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Г нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл агентаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1894 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа болон Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадын 1981, 1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1982, 1983 онуудын малын тооллогын хуулбарууд, гэрч Г.Нямсүрэнгийн тус шүүхэд дахин өгсөн ...Р.Г нь 1981 оны 6 дугаар сараас Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. Р.Г нь 1983 оны 6 дугаар сар хүртэл малчнаар ажилласан....Тэгээд Р.Г нь 1987 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн...1988 онд Р.Г нь Цэрэндоржийн Носройтой гэр бүл болсон юм....Р.Г нь Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1988-1989 оныг дуустал агентаар ажиллаж байсан нь үнэн. Харин Р.Г нь цэргээс ирээд ээж, эгч хоёртойгоо хамт мал аж ахуйд нь хамжиж байгаад агент болсон.... гэх мэдүүлэг, гэрч Н.Шагдарсүрэнгийн тус шүүхэд дахин өгсөн ....Р.Г нь 1981 оны хавраас эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг буюу 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Р.Г нь цэргийн албанд татагдаж, ....1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн....Р.Г нь Ховд аймгйин Мянгад сумын Давшилт нэгдлийн 2-р бригад буюу Баянбулаг бригадад агент хийж байсан нь үнэн. Гэхдээ хэдээс хэдэн оны хооронд агентаар ажиллаж байсныг санахгүй байна. Р.Гийг агент хийж байхад нь Р.Гийн эхнэр Носрой нь Увс аймгийн Өлгий сум руу ээж аав руугаа явж, малаа маллаж байна гээд яваад байдаг байсан юм. Р.Г нь 1987 онд цэргээс халагдаж ирээд хэсэг мал маллаж байгаад агентаар ажиллаж эхэлсэн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4, 5-6, 27-28, 35-36, 38-39 дүгээр тал/

Харин гэрч гэрч Г.Нямсүрэнгийн тус шүүхэд дахин өгсөн ....Р.Г нь Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1988-1989 оныг дуустал агентаар ажиллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг, гэрч Н.Шагдарсүрэнгийн тус шүүхэд дахин өгсөн ....Р.Г нь 2 жил орчим агентаар ажилласан. Р.Г нь 1990 оноос хойш Давшилт ХК-д түрээсийн малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч Р.Гийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Р.Г нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000619 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 9 дүгээр тал/

 Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Шагдарсүрэн, Г.Нямсүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Р.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х овогт Р-ийн Г //-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал тус тус малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл агентаар тус тус агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 57  дугаар  зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              С.ОЮУНЖАРГАЛ