Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/876

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           07           19                                     2023/ШЦТ/.......

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

нарийн бичгийн дарга: Б.Лхагвасүрэн,

улсын яллагч: Т.Төмөртулга,  

шүүгдэгч: Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б холбогдох эрүүгийн 2308000000612 тоот хэргийг  2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... аймгийн ....... суманд ....... оны ........ дугаар сарын ......-ны өдөр төрсөн, .......настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй гэх, “.........” ХХК-д хэрэглэгчийн зөвлөх ажилтай гэх, ам бүл-2, эгчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ......... хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо  Сонгинохайрхан дүүргийн ....... хороо, .......... тоотод  оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:........../ М овгийн Ц Б нь 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, дээрэмдэн авсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1  хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б нь 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, дээрэмдэн авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

        1. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13-14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” ломбард ажиллуулж байсан иргэн О зарж борлуулахаар үзүүлж байсан гар утаснуудаас Самсунг А-52 маркийн гар утсыг илээр авч зугтаасан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагаа, тэмдэглэл /хх-1, 2/,
  • Хохирогч О“.2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад би өөрийн ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн .........  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” ломбарданд ажиллаж байтал гаднаас нэг үл таних эрэгтэй хүн орж ирээд зарах гар утас байна уу гэж хэлэхээр нь би байгаа гээд зарах гэж байсан гар утсыг үзүүлээд байж байтал гаднаас үл таних 2 эмэгтэй орж ирээд “гар утас барьцаанд тавья” гэж хэлэхээр нь би тухайн 2 эмэгтэй хүний гар утсыг барьцаанд авах гээд шалгаж үзэж байтал өмнө орж ирсэн гар утас худалдаж авахаар үзэж байсан залуу шууд гараад зугтаахаар нь би араас нь ломбардаа түгжээд гартал тухайн залуу хаашаа явсан нь мэдэхгүй алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-7/,
  • Сэжигтэн Б“........ нэртэй ломбард байхаар нь тухайн газарт ортол нэг эгч сууж байхаар нь “гар утас байна уу” гэж асуутал надад самсунг А52 маркийн гар утас гаргаж ирж үзүүлэхээр нь үзээд үнийг нь асуутал “450000 төгрөгөөр зарна” гэхээр нь “за за” гэж хэлээд тухайн гар утсыг өгчхөөд гарч яваад хэсэг байж байгаад буцаад орж ирээд дахиад зарах гэж байгаа утсыг чинь үзье гэтэл надад самсунг А52 маркийн гар утсыг өгөхөөр би тухайн гар утсыг үзээд байж байтал гаднаас үл таних 2 эмэгтэй орж ирээд тухайн ломбардын хүнтэй юм яриад зогсож байхаар нь би тухайн гар утсыг аваад ломбардаас гараад гүйчихсэн. Би тухайн гар утсыг Сонгинохайрхан дүүргийн 19-ийн автобусны буудал дээр 3000000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг, мөн яллагдагчийн мэдүүлэг /хх-17-18, 25-27/ зэрэг баримтуудаар;

         2.Мөн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн  Сонгинохайрхан дүүргийн ..........  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлж байсан иргэн У зарж борлуулахаар үзүүлж байсан Самсунг А-31 маркийн гар утсыг илээр авч зугтаасан болох нь:

- Гэмт хэргийн талаар өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-56, 57/,

- Хохирогч    У“...Би Сонгинохайрхан дүүргийн ........хорооны нутаг дэвсгэрт Цамбагаравын автобусны буудал дээр байрлах гар утас худалдааны төвийг ажиллуулдаг. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ажлын байр болох гар утас худалдааны төвийг ажиллуулж байхад 15 цаг 10 минутын орчимд гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд самсунг А31 загварын гар утсыг худалдаж авъя гэхээр нь би самсунг А31 загварын гар утсанд өөрийн скайтелийн сүлжээний ................ дугаарыг хийж шалгаад тухайн хүнд  өгөхөд миний ..........  дугаар луу залгаж шалгаад авахаар болсон тул би дагалдаж өгөх гар утасны гэрийг авч өгөх гээд эргэж харахад тухайн залуу самсунг А31 загварын гар утсыг аваад гарч зугтаасан. Би араас нь гарсан боловч хурдан гүйж байсан тул гүйцээгүй. Тэгээд өөрийн 96260107 дугаарын утас руу манайх дотор, гаднаа хяналтын камертай тул чи хаашаа ч зугтааж чадахгүй шүү миний утсыг авчирч өг гэж мэссэж бичихэд над руу буцаагаад “18 цагт миний мөнгө ороод ирнэ тэр үед таны мөнгийг өгье, та битгий сандарч тэвдээрэй, таныг хохиролгүй болгоно” гэсэн байсан Тэгээд 18 цаг хүртэл хүлээхэд “өнөөдөр амжихгүй болчихлоо маргааш 12 цаг гээд мөнгийг   чинь хийе гэх мэт мэссэж  бичиж байгаад орой 20 цагийн орчимд над руу нууцалсан дугаараас залгаад “эгчээ би маргааш яг өгнө өө” гэхээр нь “цагдаад хандаагүй байгаа дээр утсыг минь авчараад өгчих” гэж хэлсэн,  тэгээд дахиж холбогдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг, /хх-54-55/,

- Сэжигтэн Б: “...цамбагаравын автобусны буудлын хойно байрлах гар утасны сэлбэг хэрэгсэл зардаг ТҮЦ байхаар нь ортод нэг эгч байхаар нь лангуун дээр зарж байсан самсунг А31 маркийн гар утсыг хараад “энэ гар утсыг үзье” гэж хэлэхэд надад үзүүлэхээр нь би тухайн гар утсанд сим хийж үзэх гэтэл тухайн эмэгтэй өөрийнхөө скайтелийн сим картаа тухайн гар утсанд хийгээд надад өгөхөөр нь би “шалгаж үзэж байгаад авъя” гэж хэлэхэд тухайн эмэгтэй цаашаа эргээд гар утасныхаа дагалдах хэрэгслийг гаргаж өгөх үед нь би тухайн газраас гараад зугтаасан” гэх мэдүүлэг, мөн яллагдагчийн мэдүүлэг /хх-75-76, 82-84/ зэрэг баримтууд тус тус хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба  “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэмт хэргүүд хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчлан тогтоожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх гэмт хэрэг/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэргийн шинж нь  материаллаг  хохирол,  хор уршиг  учирсан байхыг  шаардахгүй,  бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал: хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн  шинжийг агуулдаг байна.

Хэргийн үйл баримтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б2 удаагийн  үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын зарж борлуулах гэж байсан гар утсыг “худалдаж авах гэж байгаа“ дүр үзүүлэн гар дээрээ хүлээн авсны дараа  шууд зугтаан явсан нь шүүгдэгч Бэнэхүү үйлдлийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж дүгнэх үндэслэл болсон ба шүүгдэгч нь өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б заасан  үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн О550000 төгрөгийн хохирол, иргэн У300000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг /хх-7-10, 60-61/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 3-р сарын 16-ны өдрийн Ц-255 дугаартай дүгнэлт /хх-11-14/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 3-р сарын 14-ний өдрийн Ц-232 дугаартай дүгнэлт /хх-69-71/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэм буруутай этгээд болох Б нь хуульд заасан арга, журмаар хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч О, У нар нь өөрсдийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Б шаардах эрхтэй байна.

Хохирогч У 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “А31” гэх гүйлгээний утга бүхий 300000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхэд гаргаж өгсөн депозит дансны хуулга баримтаар тогтоогдож байх тул Б нь тухайн хүнд учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцов.

Шүүгдэгч Б шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэрийг танилцуулсны дараа хохирогч О учруулсан хохирол болох 550000 төгрөгийг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажлын 5 өдрөөр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч тухайн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул 550000 төгрөгийг Б гаргуулж, хохирогч О олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйл, хэсэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал, шүүгдэгч “гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэх тайлбар гарган оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах , эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

            Шүүхээс шүүгдэгч Б хувьд зуршмал шинжтэйгээр нэг хэв маяг, нэг төрлийн аргаар гудамж талбай, олон нийтийн газарт  нийгэмд аюултай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, хувийн байдал тодорхойгүй, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Ц Б хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж  хохирогч  О олгосугай.

5. Шүүгдэгч Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч У300000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгож,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар  энэхүү тогтоолыг уншиж сонсгосноос  хойш 2 цагийн дотор ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ