| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 2336000000136 |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000136 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Боржигон ургийн овогт *******ийн *******, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн 2-21 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг “шүүгдэгч Б.*******ыг Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн спортын зааланд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр спортын тэмцээний үеэр тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.*******ын нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь: А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан 2 шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хохирогч Ц.*******ын “...өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 30- ны өдөр Ховд их сургуулийн 4 дүгээр курсийн оюутнуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцэнэ болсон. Сагсны тэмцээн болж байхад бөмбөгнөөс болоод******* бид хоёр маргалдаж байтал*******гийн найз болох нэг залуу тэмцээн үзээд сууж байгаад гэнэт босож ирээд намайг барьж аваад шууд цохиход би газарт унасан. Тэгээд намайг цохисон залуу цааш эргэж яваад манай найз ******* болон ******* нартай маргалдаад гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);
- Гэрч Б.*******ы “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд их сургуулийн 4 дүгээр курсийн оюутнуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болж байхад орой 18 цагийн орчимд манай нягтлангийн ангитай сагсан бөмбөг тоглох үед манай найз ******* нь******* гэх хүүхэдтэй бөмбөгнөөс болж маргалдаж байхад найзыгаа өмөөрч очоод*******г бариад авсан. Тэгтэл******* нь намайг “чи ямар овоо бацаан бэ? тавь” гэхээр нь би тавьсан. Тэгээд буцаад Ц.******* руу дайрах гэхээр нь болиулсан. Маргалдаад байж байтал гэнэт манай найз болох Ц.*******ыг цохиод авсан. Тэгээд Ц.******* газарт унасан. Гэтэл нөгөө залуу дахиад над руу ирээд намайг цохих гэтэл манай найз ******* дундуур орж ирээд цохиулаагүй. Тэгээд шууд гараад зугтаачихсан учраас бид нар шууд цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
- Гэрч Б.*******ий “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд их сургууль дээр найзуудынхаа тэмцээн үзэх гэж очоод манай найзууд сагс тоглоод би үзээд сууж байтал манай найз Ц.******* гэх хүүхэдтэй маргалдаад заамдалцаад авахаар нь би эхэлж очоод салгасан. Тэгтэл нэг залуу ирээд намайг түлхээд холдуулсан. Тэгээд байж байтал ******* ирсэн. Ц.*******той маргалдаж байсан залуу *******г барьж авчхаад “муу бацаан минь” гээд байсан. Би найзыгаа боль гэж болиулаад байж байтал нөгөө залуу цааш эргээд манай найз Ц.*******ыг нэг удаа цохиод газар унагасан. Нөгөө залуу нааш эргээд *******тай маргалдаж байгаад гараад зугтаачихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);
- Гэрч Г.ийн “...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд их сургуульд дээр төгсөх ангиудын хооронд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд манай анги эрх зүйн ангитай хамт сагсан бөмбөг тоглоод Ц.БатОргил бид хоёр тэмцээнээс болоод бага зэрэг маргалдаад нэгнээ заамдаж байгаад салсан. Удалгүй манай найз болох Б.******* Ц.*******ыг цохичихсон байсан ба юунаас болж цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед манай найз Б.******* миний тэмцээн үзэх гээд ирчихсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
- Шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...миний бие 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Ховд их 3 сургуулийн спорт зааланд найзууд болох , , Г. нарын хамт тэмцээн үзэхээр очсон. Тэнд тэмцээн үзээд сууж байхад манай гурван найз сагсны тэмцээнд ороод тоглож байхад би утсаараа оролдоод сууж байгаад харсан чинь Г. нэг залуутай маргалдаж байхаар нь очоод “боль” гэж хэлээд зүүн гараараа завж хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд цаанаас багш нь босож ирээд намайг гар гэж хэлэхээр нь би гараад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн спорт зааланд хохирогч Ц.*******ыг “найзтай нь маргалдсан” гэх шалтгаанаар хохирогчийн нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон нь нотлогдож байна.
1.2. Хохирогч Ц.*******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 385 дугаартай “...Ц.*******ын дээд уруулын баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, дээд эгнээний баруун 2, 3-р шүднүүдийн хугарал, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна. Ц.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.52.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад 10 хувь нөлөөлнө” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас) гарчээ. Энэхүү дүгнэлтийг хохирогч Ц.*******ын “...сагсны тэмцээн болж байхад бөмбөгнөөс болоод******* бид хоёр маргалдаж байтал*******гийн найз болох нэг залуу тэмцээн үзээд сууж байгаад гэнэт босож ирээд намайг барьж аваад шууд цохиход би газарт унасан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн “...Тэнд тэмцээн үзээд сууж байхад манай гурван найз сагсны тэмцээнд ороод тоглож байхад би утсаараа оролдоод сууж байгаад харсан чинь Г. нэг залуутай маргалдаж байхаар нь очоод “боль” гэж хэлээд зүүн гараараа завж хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайран багийн нутаг дэвсгэрт байрлах МУИС-ын Ховд аймаг дахь салбар сургуулийн спорт зааланд хохирогч Ц.*******ыг “найзтай нь маргалдсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
4 2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ. Ариун шүд ХХК-ийн “Гурван сая хоёр зуун таван мянган төгрөг” гэх нэхэмжлэх (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Ариун шүд ХХК-ийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), хохирогч Ц.*******ын хохирлын тооцоо (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) зэрэг баримтууд авагдсан байна. Эдгээр баримтууд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг бус цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг нотолсон баримт тул уг баримтаар хохирлыг нөхөн төлөх мөнгөн дүнг тогтоох үндэслэлгүй байна. Хохирогчид учирсан хор уршгийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, түүнийг нотолсон санхүүгийн баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн боловч эргэлзээтэй байх тул хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. Б.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
5 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/160, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/11, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 53-58, 59-68, 69-76, 77- 92, 93-95 дугаар хуудас), шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), гэрч “...зан харилцааны хувьд эелдэг, даруу төлөв зантай, аливаа асуудалд сэтгэлээсээ ханддаг. Ажилд төрөлд сайн. Хэлсэн ажлыг цаг тухайд нь хийдэг. Хариуцлагатай хүүхэд байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Муу зуршил байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна. 2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1’000’000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 166’000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, урьд 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 150 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар тусад нь эдлүүлэх” гэх санал; -Шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчаас гаргасан ялын саналыг дэмжиж байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 150 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх саналтай” гэх санал тус тус гаргасан болно. 6 3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдийг хуульчилсан байна.
Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шинэ ХовдЖаргалант тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй. 3.2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******од Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 1 жил 6 сарын хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Уг ялаас шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 170 хоногийн үлдэгдэлтэй болох нь Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457-нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч тодорхойлолтоор тогтоогджээ. Тодруулбал өнөөдрийн байдлаар уг ялаас 131 хоногийн үлдэгдэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.3. Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, цагдан хориогүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй. 4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 500 (таван зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 7 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй. 5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, хохирогч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА