| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00458/и |
| Дугаар | 00079 |
| Огноо | 2020-02-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00079
| 2020 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 153/ШШ2020/00079 | Жаргалант сум |
Эвлэрлийн гэрээг баталгаажуулж,
хэргийг хэрэгсэхгүй болгох
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ..........тоотод оршин суух, А овогт М-ын С //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ........... тоотод оршин суух, Э овогт Г-ын Х / /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, цалингийн зээл 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй 153/2019/00458/и индекстэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.С миний бие 2014 онд Г.Хтэй танилцан улмаар 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн 8401000074 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин X. М, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин X. Б нар төрсөн. 2019 оны 02 сард охин минь өвдөж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр явах үеэс Г.Хтэй муудалцаж таарамжгүй байдал үүссэн байсан. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр охин X.Бүжинлхам минь нас барсан. Миний бие охиныхоо 49 хоногийг хураагаад 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирсэн. Энэ үед Г.Хтэй маргаан үүсч Г.Х гэрээсээ хөөснөөр тусдаа амьдарч байна. Бид уурхайд ажилладаг учраас том охин X.Марал -Эрдэнийг төрсөн цагаас нь миний ээж Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод өсгөж байсан. Миний бие 2018 оны 11 дүгээр сард жирэмсний амралтаа авахад охин X.Марал-Эрдэнэ гэртээ ирсэн. Гэвч бага охин минь нас барж би ажилдаа орох шаардлагатай болсон тул охиноо дахин Зүүнхараа руу явуулсан байна.
Миний бие байр, машин, мал зэрэг хөрөнгө хуваалцахгүй учраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хас банкнаас Г.Хтэй хамтран зээлдэгчээр авсан 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн цалингийн зээлээ бүтэн төлүүлэх Хэй байна.
Одоо цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул М.С, Г.Х бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, Г.Хтэй хамтран зээлдэгчээр авсан 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ЭГ2019/00284 дугаартай тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээнд: М.С, Г.Х нар нь Гэр бүлийн харилцааны явцад гарсан зөрчилд дүгнэлт хийж, эвлэрч хамт амьдрахаар хоорондоо тохиролцов.
1.Хэн хэн нь уурласан бухимдсан үедээ хэн хэнээ ойлгон хүндэлж, зөв зохистой харилцаа бий болгож, стерессээ зөв тайлж сурах,
2.Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй, эрх чөлөөнд нь халдах, доромжлох буюу сэтгэл санааны дарамт учруулахгүй байх,
3.Хоорондоо харилцан зөв ойлголцож өөрсдийгөө амгалан тайван байлгах, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, хамтын харилцаандаа санаачлагатай хандах
4.Ар гэртээ гэр бүлийн гишүүдэд анхаарал халамж тогтмол тавьж, гэрийнхээ ажлыг гэртээ байгаа үедээ харилцан ярилцаж хийж, чөлөөт цагаа зөв ашиглаж байх,
5.Хоёр талын аав ээж, эх дүү нарыг нь хүндэтгэн хайрлан харьцаж ёс зүйтэй хандаж байх,
6. Нөхөр, эхнэр нар үр хүүхдээ болон өөрсдийгөө хайрлан халамжлан өөрийн зан ааш, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, сайн сайхан амьдралыг бий болгох гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь Г.Хэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, цалингийн зээл 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.С, хариуцагч Г.Х нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хэн, хэн нь уурласан бухимдсан үедээ хэн хэнээ ойлгон хүндэлж, зөв зохистой харилцаа бий болгож, стрессээ зөв тайлж сурах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй, эрх чөлөөнд нь халдах, доромжлох буюу сэтгэл санааны дарамт учруулахгүй байх, хоорондоо харилцан зөв ойлголцож өөрсдийгөө амгалан тайван байлгах, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, хамтын харилцаандаа санаачлагатай хандах, ар гэртээ гэр бүлийн гишүүдэд анхаарал халамж тогтмол тавьж, гэрийнхээ ажлыг гэртээ байгаа үедээ харилцан ярилцаж хийж, чөлөөт цагаа зөв ашиглаж байх, хоёр талын аав ээж, эх дүү нарыг нь хүндэтгэн хайрлан харьцаж ёс зүйтэй хандаж байх, нөхөр, эхнэр нар үр хүүхдээ болон өөрсдийгөө хайрлан халамжлан өөрийн зан ааш, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, сайн сайхан амьдралыг бий болгон амьдрахаар эвлэрсэн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 153/ЭГ2019/00284 дугаартай эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 43-44 дүгээр тал/
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 153/ЭГ2019/00284 дугаартай эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Сын Төрийн банкны 100160000945 тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,161 төгрөгийн тал хувь болох 162,580.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 162,580.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Хээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 162,580.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М.Сад олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741дүгээр зүйлийн 741.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Хэд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, цалингийн зээл 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг төлүүлэх тухай иргэний хэрэгт зохигч хэн, хэн нь уурласан бухимдсан үедээ хэн хэнээ ойлгон хүндэлж, зөв зохистой харилцаа бий болгож, стрессээ зөв тайлж сурах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй, эрх чөлөөнд нь халдах, доромжлох буюу сэтгэл санааны дарамт учруулахгүй байх, хоорондоо харилцан зөв ойлголцож өөрсдийгөө амгалан тайван байлгах, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, хамтын харилцаандаа санаачлагатай хандах, ар гэртээ гэр бүлийн гишүүдэд анхаарал халамж тогтмол тавьж, гэрийнхээ ажлыг гэртээ байгаа үедээ харилцан ярилцаж хийж, чөлөөт цагаа зөв ашиглаж байх, хоёр талын аав ээж, эх дүү нарыг нь хүндэтгэн хайрлан харьцаж ёс зүйтэй хандаж байх, нөхөр, эхнэр нар үр хүүхдээ болон өөрсдийгөө хайрлан халамжлан өөрийн зан ааш, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, сайн сайхан амьдралыг бий болгон амьдрахаар эвлэрсэн байх тул 153/ЭГ2019/00284 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,161 /гурван зуун хорин таван мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийн тал хувь болох 162,580.5 /нэг зуун жаран хоёр мянга таван зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 162,580.5 /нэг зуун жаран хоёр мянга таван зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан, хариуцагч Г.Хээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 162,580.5 /нэг зуун жаран хоёр мянга таван зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч М.С- олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ